Нийслэлийн удирдлагуудыг нийтийн тээвэртээ анхаарал хандуулахыг шаардлаа

2-р сарын 2, 2017 3:13 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 16
zms

Ч.ДАВААНЯМ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэг, хоёр, гуравдугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Нийслэлийн удирдлагуудыг нийтийн тээврийн чанар, хариуцлагад  асуудалд анхаарал  хандуулж  ажиллахыг шаардаж ҮЭ-ийн хороон дарга М.Гэрчулуун, Н.Төрбат, П.Баттулга нар мэдээлэл хийлээ.

Нийтийн тээвэрийнхэнд  ирж буй орлого нь автобус, ажлын байранд засвар үйлчилгээ хийх, ажилчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй байгаа ажээ. Автобус-2  баазын ҮЭ-ийн хороон дарга М.Гэрэлчулуун “Нийслэлийн өмчийн нийтийн тээврийн компаниудыг нэгтгэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулахдаа энэ салбарыг цомхон бүтцээр удирдаж, үйл ажиллагааг нь сайжруулна гэсэн. Өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсонгүй. Харин ч удирдлагын данхар бүтэцтэй болж, эдийн засгийн үр ашиггүй зардал ихээр гарч,  ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх боломжгүй боллоо. Автобусанд  засвар үйлчилгээ хийх, ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд олон шат дамжлага бий болсон.   Нийслэлийн удирдлагууд нийтийн тээвэрт анхаарлаа хандуулж, нэгтгэлийг тарааж хуучин бүтцээр нь ажиллуулахыг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа нийт  ажилчдынхаа өмнөөс шаардаж байна” гэв.

 Эх сурвалж: www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *