Нийслэлийн шилдэг 200 багш чуулж байна

3-р сарын 11, 2018 1:01 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 18
29066860_1691953767538661_7570885637461508096_o-550x300

С.САРУУЛ

Нийслэлийн шилдэг багш нар чуулж, Багшийн хөгжлийн академи-2018 арга хэмжээнд оролцож байна. УИХ-ын гишүүн Н.Учрал “Багшийн хөгжлийн академи- 2018” залуу багш нарын уулзалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа аж.  Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн 200 шилдэг багш оролцож байгаа бөгөөд цаашид  зөвхөн нийслэлд бус 21 аймгийг хамруулж уламжлал болгон зохион байгуулах юм байна. УИХ-ын гишүүн Н.Учрал “Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор  “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийг өргөн барьж тун удахгүй УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.  “Багшийн хөгжлийн академи-2018” арга хэмжээнд оролцож буй шилдэг багш нараас уг хуулийн төсөлд санал авна. “Багшийн хөгжлийн форум”, “1000 багшийн уулзалт”, “Багш нарын нийслэлийн зөвөлгөөн”, “Оюутны элч, оны шилдэг багш шалгаруулах ёслол”-ыг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *