Нийслэлийн прокурор: С.Баярыг яллагдагчаар татсан

4-р сарын 12, 2018 8:46 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 42
1-3

Т.Батсайхан

 Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн хяналтынхан шалгаж, баривчилгаа үргэлжилсээр байна.   Хоёр хоногийн өмнө эрх баригч намын лиде­рүүдийн нэг Ерөнхий сайд асан С.Баярыг баривчилж, хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг 2009 онд хүчин төгөлдөр болсон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар сэжигтнээр татаж, шалгаж эхэлсэн байна.

 2018.03.12: С.БАЯРЫГ 10 ГАРУЙ ЦАГ БАЙЦААЖЭЭ

Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн сарын 12-нд АТГаас дуудаж, 10 гаруй цаг байцаасан байдагТэрээр байцаалтаас ердөө 10 хоногийн өмнө  Монголд ирээд байсан юм. ИБУИНВУд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа бөгөөд Элчингийн ажлаа өгөхөөр болсон гэдгээ ч ирэнгүүтээ мэдэгдсэнТухайн үед түүнийг зөвхөн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар бишЭрдэнэтүйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд АфрикийнСтандартбанкнаас их хэмжээний  зээл авсан гэх хэрэг холбогдуулан байцаалт авсан гэдгийг хуулийн байгууллага мэдээлсэн байдаг.

 2018.04.10: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР СААТУУЛАВ

Байцаалт авснаас яг сарын дараа АТГаас С.Баярыг саатууллаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар 2009 онд  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн байдагТухайн үед С.БаярЕрөнхий сайдынхаа хувьд зүтгэсээр байгаад энэ гэрээг байгууллаа. Ажил хийвэл хүн ам тосдоно гэж бидний монголчууд ярьдаг. Иймээс бид өнөөдөр хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ томоохон төслийг бодит ажил хэрэг болгон, улс орныхоо эдийн засаг, улмаар айл өрх бүрийн аж амьдралд илүү ахиц дэвшил гаргахын төлөө шаргуу хөдөлмөрлөнөхэмээн мэдэгдэж байлаа. Харин өнөөдөр түүний байгуулсан уул уурхайн гэрээ  монголчуудыг сайн сайханд хөтөлж чадсангүйӨөрийг нь хуулийн байгууллагын хаалга татаж, монголчуудын өмнө  хариуцлага хүлээлгэх хэмжээнд тулж ирлээ.

 АТГ: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АТГаас дараах үндэслэлүүдээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулан  шалгаж байгаагаа мэдээлэвОюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инккомпани, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитедкомпанийн хооронд 2009 оны аравдугаар  сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ,  2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ зэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээТэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж , мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.

 СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШҮҮХЭД ҮРГЭЛЖҮҮЛЭН ХОРИХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЖЭЭ

Тэгвэл өчигдөр Нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татсан талаар мэдээлэв. АТГаас дээрх хоёр эрхмийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэс­лэлээр анх сэжигтнээр татан, таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэсэн. Харин яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорт ирүүлжээ. Энэ асуудлыг нийслэлийн Прокурорын газар хянан хүлээн авч, үргэлжлүүлэх хорих саналыг мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байна. Ийнхүү Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага санасныг бодоход нэлээд шуурхай шийдвэрлэж байна. Үүний хажуугаар энэ асуудал улс төрийн шоу байх вий гэсэн болгоомжлол ч олон нийтэд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

On Line where to buy cialis online safely Cialis 10 Mg O 20 Mg Ciprofloxacin 500mg Buy Online Safe

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *