Нийслэлийн МАН-ын Бага хурлыг энэ долоо хоногт товлоно

4-р сарын 16, 2018 8:36 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 113
2-2

 Б.ДАМДИН

 2016 оны УИХын болоод Орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орж намууд хөдөлгөөнд орж эхлээд байна.

Эрх баригч МАНын хувьд нөлөө бүхий улстөрчдийнх ньзодоондалдуур үргэлжилж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн МАНыг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд энэ намын гишүүдийн анхаарлын төв байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын хүн амын тал нь шахам амьдардаг Улаанбаатар хотыг хариуцан ажилладаг МАНын нэгж болох Нийслэлийн МАН өдгөө даргагүй байгаа юм. Нийслэлийн МАНын дарга Ц.Сандуй 2017 оны аравдугаар сард ажлаа өгсөн. Ингэхдээ  Нийлэлийн МАНын тэргүүлэгч 11 хүний шийдвэрээр Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод шилжүүлээд явсан байдаг.

Ийнхүү Су.Батболдод тамга хүлээлгэж өгснөөс хойш Нийслэлийн МАН албан ёсны даргагүй болж, өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Уг нь МАНын Үндсэн дүрмийн дагуу бол Нийслэлийн МАНын Бага хурал болж, тэр хурлаас даргыг сонгох ёстой юм байна.

МАНын Үндсэн дүрмийн 4-ийн 11.3-тАймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож. төлөөлөгч сонгох журмыг баталнагэж заажээ. Тэгэхээр Бага хурал нь товлогдсоноос хойш сарын дараа болно гэсэн үг.

Ц.Сандуй ажлаа өгч, Су.Батболд тамга авснаас хойшх зургаан сар бол Нийслэлийн МАНын Бага хурал болж, албан ёсны дарга тодорчих хангалттай хугацаа юм. Гэтэл ямар ч шалтгаанаар юм, Бага хурлын сураг гаралгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Харин сүүлийн өдрүүдэд “…Бага хурал хэзээ болох нь вэгэж асууж сурсан, амбиц гаргасан хүмүүс олон гарч ирээд байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээллээр Нийслэлийн МАНын Бага хурлыг энэ долоо хоногт товлохоор болжээ. Тэгэхээр тавдугаар сарын дундуур Нийслэлийн МАНын шинэ дарга тодорно.

Түүнчлэн Нийслэлийн МАНын Бага хурал 2012 оны наймдугаар сараас хойш зургаан жил шахмын дараа хуралдана гэсэн үг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *