Нийслэлийн МАН-ын бага хурал хойшлогджээ

6-р сарын 5, 2018 8:46 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 34
5e6d24479d027437536af87fb3c6c3217379574b (1)

Т.САЙХАН

Нийслэлийн МАН-ын бага хурал мар­гааш бо­лох байсан ч хойш­логдож,  энэ сарын 10-нд товлогджээ.    Хурлаар намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн МАН-ын даргын сон­гуульд Сон­гино­хайрхан дүүр­гийн МАН-ын хо­роо­ны дарга Д.Сумъяа­базар, нийс­лэлийн МАН-ын хо­роо­ны даргын үүрэг гүйцэтгэгч С.Бат­болд нар өрсөлдөнө гэсэн таамаг бай­гаа. Мөн Баян­зүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийн намын хорооныхон  Бага хуралд квотоор төлөөлөл орохыг эсэргүүцэж байгаа. Ингэхдээ МАН-ын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн намын Бага хурал нь намын анхан шатны байгууллагаас сон­госон төлөөлөгчөөс бүрдэнэ” гэсэн заалтыг үндэслэл болгож  байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *