Нийслэлийн МАН-ын Бага хурал ба намын дүрэм

4-р сарын 20, 2018 10:27 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 19
fe928a_MAN_tuv_bair

Б.ОЧИР

 Нийслэлийн МАНын дарга Ц.Сандуй тамгаа өгөөд явснаас хойш зургаан сар өнгөрлөө. Гэвч дараагийн дарга нь тодролгүй байсаар өнөөдрийг хүрэв.

Тиймээс Нийслэлийн МАН хавиар үл ойлголцол үүсч, тэр нь явсаартомнамынхаа 2020 сонгуулийн дүнд нөлөөлж мэдэхээр болоод байгаа юм.

Тэгэхээр Нийслэлийн МАНыг тун ойрын үед даргатай болгох талаар намын гишүүд нь шаардах болсон байна. Харин МАНын гишүүдийн энэ шаардлага биелэхийн тулд Бага хурал нь хуралдах ёстой ажээ.

МАНын Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 12.1.6-д Нийслэлийн МАНын даргыг Нийслэлийн МАНын Бага хурлаас сонгоно гээд заачихсан байна.

Түүнчлэн уг Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 11.3-т “…Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг баталнагэжээ.

Үүгээр бол Нийслэлийн МАНын Бага хурлын тов гаргах чиглэлийг МАНын Удирдах зөвлөлөөс өгөх юм байна. Харин Нийслэлийн МАНын Тэргүүлэгчид Бага хурлыг товлох, хуралдуулах ажлыг гүйцэтгэнэ.

Мөн 13.2-т “…Намын хорооны гишүүдийн олонхи нь, эсхүл намын анхан шатны үүр, хороодын гуравны нэгээс доошгүй нь шаардсан бол Бага хурлын ээлжит бус хуралдааныг зарлах бөгөөд чингэхдээ энэ дүрэмд заасан журмыг баримталнагэсэн байна.

Бага хурлаа зарлахыг шаардсан МАНын гишүүд олон байга төдийгүй цөөнгүй үүрээс ийм шаардлага гарч байгаа тухай эх сурвалж мэдээлж байгаа юм.

Товчхондоо, Нийслэлийн МАНын Бага хурал дүрэмд заасны дагуу ойрын үед товлогдоно. Энэ нь ирэх тавдугаар сарын сүүлчээр хуралдана гэсэн үг юм.

Уг нь ийм  Бага хурал дөрвөн жилд нэгээс хоёр удаа болох ёстой юм байна. Гэтэл 2012 оны наймдугаар сараас хойш хуралдалгүй зургаан жиламарчихсанбайгаа юм. Энэ бол Нийслэлийн МАН нь намынхаа Үндсэн дүрмийг зөрчсөөр ирсэн гэсэн үг.

Үүнээс гадна удахгүй болох Бага хурал нь тун халуун болох шинжтэй байна. Дарга хэн болох вэ гэдгээс бусдыг ярихгүй байгаа болохоос биш өөр олон ширүүн зүйл болох шинжтэй байна.

Учир нь 2012-2016 он буюу МАНын ялагдлын он жилүүдэд Нийслэлийн МАНын нөхцөл байдал, үйл ажиллагаа яаж явж ирсэн талаар өмнөх удирдлагууд тайлан тавина.

Бас 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн санамсаргүй гэмээр ялалтын дараа юу болоод өнгөрөв өө гэдэг ч яригдана. Үүнтэй холбоотойгоор Намын хорооны боловсон хүчний бодлого, үйл ажиллагааны санхүүжилт зэргийн талаарх яриа хөөрөө нэлээд өрнөх юм байна.

Гэвч Нийслэлийн МАН-ын шинэ дарга хэн байх вэ гэдэг л энэ Бага хурлаар хамгийн халуун яригдана. Эцэст нь Нийслэлийн МАН шинэ даргатай болж таарна. Харин тэр даргад ихээхэн хүнд ачаа, шалгуур оногдоно. Тэр нь нэгэнт унасан Нийслэлийн МАН-ын нэр хүндийг ирэх хоёр жилд өргөх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 6

Viagra Femenina Natural Priligy Fa Male cheap cialis online Prezzi Del Viagra

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *