Нийслэлийн МАН-д шинэчлэгч дарга хэрэгтэй

4-р сарын 18, 2018 9:28 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 64
12670706_1697490673838728_6587567185286171346_n_7085488326

Б.ОЧИР

 Улс орныг хавтгайд нь шуугиулсан элдвийн мэдээлэл хөвөрсөн өдрүүд өнгөрч байна. Энэ сацуу улс төрийн намууд ч дор бүрнээ зөрчилдөн тулалдах ажээ.

МАНын тухайд Нийслэлийн МАНыг тойрсон асуудал их байх шиг байна. Энэ нь Нийслэлийн МАНын Бага хурал өнөө, маргаашгүй товлогдох гэж байгаатай холбоотой.

2012 оны УИХын сонгуульд МАН ялагдал хүлээсний дараахан, наймдугаар сард нь Нийслэлийн МАНын Бага хурал болж, Ц.Сандуйг даргаар сонгож байжээ.

Түүнээс хойш Бага хурал нь хуралдаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгууль өнгөрч, Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш Нийслэлийн МАН даргагүй явж ирсэн гэсэн үг.

Харин ойрын өдрүүдэд товлогдох Нийслэлийн МАНын Бага хурлаас хэн гэдэг дарга тодрох вэ гэдэг энэ намынхны анхаарлын төвд байна гэсэн үг.

Ер нь нийслэл бол аль ч намын хувьд сонгуулийн гол цөм нь юм. Нийслэлд, тэр дотроо нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ялалт байгуулалгүйгээр ямар ч сонгуульд ялна гэж үгүй.

Тэр утгаараа том, жижиг ямар ч сонгуулийнстратегийн орднь нийслэл юм.

2016 оны УИХ, Орон нутгийн сонгуульд МАН нийслэлдгарамгайялалт байгуулсан. Тухайн үед нийслэлд Э.БатҮүлийг ялна гэдэг зүүдлэх ч боломжгүй эд байлаа. Гэвч сонгууль л бол сонгууль байдаг. МАН ялж, АН буюу Э.БатҮүл өвдөг шороодсон.

Энэ сонгуулиас ганцхан жилийн дараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Харамсалтай нь МАН нийслэлийн есөн дүүргийн долоод нь ялагдал хүлээсэн юм. Энэ сонгуулийн эцэст МАНаас нэр дэвшигч М.Энхболд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, ХанУул, Чингэлтэй, Багануур гэсэн долоон дүүрэгт ялагдаж, Налайх, Багахангай хоёрт л ялалт байгуулсан байдаг юм.

Ажиглагчид үүнийг “…Сонгуульд ялаад нэг жил болсон нийслэлийг хариуцсан дарга нарын ажилд тавьсан дүнгэж үзсэн. Энэ сонгуулийн дараа есдүгээр сарын сүүлчээр НИТХын дарга, Нийслэлийн МАНын дарга Ц.Сандуй ажлаа өгсөн. Ингэхдээ тэрээр “…Би Нийслэлийн МАНыг удирдаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байнагэж  мэдэгдсэн байдаг.

Тиймээс 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн МАН хийгээд нийслэл хотын удирдах дээд төвшинд томилогдож, сонгогдсон хүмүүстэй энэ намын гишүүд хариуцлага ярьж мэдэхээр байгаа юм. Учир нь МАНын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “…Намд шинэчлэл хэрэгтэйгээд даргаа сольсон. Засгийг ч сэлгэсэн. НИТХын дарга, Нийслэлийн МАНын дарга ч ажлаа өгсөн. Харин Нийслэлийн Засаг дарга Су.Батболд л хэвээрээ суусаар байгаа.

Ерөөс энэ л Нийслэлийн МАНын Бага хурлаас хэн гээч нь даргаар сонгогдох вэ гэж гүйлдэх шалтгаан болж байгаа хэрэг.

Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. 2020 оны сонгууль хүртэл хоёр жил үлдлээ гэсэн үг. Иймд МАН нийслэлд шинэ, зоригтойхон ажлуудыг хийх хэрэгтэй юм. Шуудхан хэлэхэд, шинэчлэл хэрэгтэй болоод байгаа юм. Тэр хүсээд байгаа шинэчлэлийг шинэ хүн буюу шинэчлэгч дарга л хийж чадна.

Харин Су.Батболд шиг хурдгүй, эргэж буцсан, хуучин дарга нийслэлд ч, Нийслэлийн МАНд ч хэрэггүй гэсэн үг. Ийм яриа, байр суурь МАНд ч газар аваад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

What Happened To Alli Priligy Online Pharmacy Cialis Non Generico cialis tablets for sale Stendra Internet In Us Propecia Dosis Efectos Adversos

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *