Нийслэлд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

2-р сарын 21, 2017 10:56 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 61
4v0afr9jp7o4map80ec9gh2u5k_b

Р.ОЮУН

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас “Улаанбаатар-хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтыгзохион байгууллаа. Тус танхим нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нийслэлийнхөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинбий болгоход санаачлага гарган ажилладаг юм байна. Чуулга уулзалтад гадаад, дотоодын олон хүн ирсэн байв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээУлс орны эдийн засаг, санхүүгийн хувьд хүнд байгаа. Гэхдээ энэ жил Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалтын ажилд 700 орчимтэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар хамгийн гол нь нийслэлийнзүгээс барьж буй бодлогуудаа түлхүү танилцуулж байна. Тухайлбал, худалдан авах ажиллагаа яаж нээлттэй, илтод явуулах, хөрөнгө оруулалт, захиалагчийн хяналтаа бид яаж тавих юм. Бизнес эрхлэгчдийн хувьд манайхудалдан авах ажиллагаа болон тендерт оролцохдоо ямар алдаа гаргадаг юм бэ. Мөн гэрээнийхээ үүргийг яажбиелүүлэх юм гэдэг чиглэлээр харилцан ярилцаж байнагэсэн юм.

Түүний хэлснээр төрийн захиргааны байгууллагын зүгээс хүнд суртал, элдэв захирамж, тушаал, шийдвэрээраливаа бизнесийн үйл ажиллагааг боомилдог байдлыг багасгах гэнэ. Нийслэлийн Засаг даргын дэргэд хөрөнгөоруулалтыг дэмжих зөвлөл гэж байгуулсан аж. Мөн хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн тулд газрыг 15 жилээр эзэмшүүлэхээр болсон. Энэ жилийн хувьд ил тод нээлттэй, ямар нэг хүнд сурталгүй байна. Тухайлбал, тендерийн зарлалт цахимаар явагдана. Ямар нэг авлига, хээл хахууль, танил тал орохгүй гэж байлаа.

Энэ үеэр албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.

Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн, суурин төлөөлөгч Арнауд Хэкманн:

ЮУ ХИЙХ ВЭ ГЭДГЭЭ ТОМЪЁОЛЖ БАЙГАА

Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хоттой хамтарч ажиллаад 25 жил болсон. Энэ хугацаанд хамтын ажиллагаагаа хөгжүүлж, ялангуяа, дэд бүтцийн, санхүү төсвийн бүх чиглэлээр хамтарчажилласан. Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хоттой хамтарч сайн түншлэлийг хэрэгжүүлж байгаагэдгийг хэлмээр байна. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банк ирэх жилүүдэд юу хийх вэ гэдгээ томъёолжбайгаа. Хамгийн гол нь гэр хорооллын дэд бүтцийг холбох том төслийг хэрэгжүүлж байна. Хэрэв гэр хороололд дэдбүтцийг татчихвал цаашид барилга барих ч юм уу, бусад хөрөнгө оруулагчид таатай орчинг бүрдүүлнэ. Мөн тэндамьдарч байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг дээшлүүлэх боломжтой чухал төсөл байгаа. Ганц үүгээр зогсохгүйшинэ эмнэлэг, эрүүл мэндийн төв барих, нийтийн тээврийн салбарт хурдан замын автобус гэсэн шинэ төслийгхэрэгжүүлж байна. Мөн эрчим хүч, санхүүгийн салбарт ч гэсэн хамтран ажиллаж байгаа. Дэд бүтцийн хөрөнгөоруулалтын хувьд Азийн хөгжлийн банкнаас 320 сая ам.доллар, Европын сэргээн босголт банкнаас 50 саяам.доллар, үлдсэ­нийг нь хотын хөрөнгө оруу­лалтаар шийдэж байгаа.

НИТХын төлөөлөгч Л.Нарантуяа:

ЯАЖ ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БУС БАЙНА

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын чуулга уулзал­тыг 2013 онд анх “Хөгж­лийн төлөө түншлэл” нэр­­тэй­гээр зохион бай­гуулж эхэлсэн. Үүгээр нийслэл, төр захиргааны байгууллагуудаас мэдээ­лэл өгөх, төлөвлөгөө та­нил­цуулахаас гадна хөрөн­гө оруулагч нар, хувийн хэвшлийнхнээс санал бодлыг нь солилцох, хамт­ран ажиллах ямар бодит боломжууд байна гэдэгт харилцан санал солилцож байж түүнийхээ үндсэн дээр хөрөнгө оруу­лаг­чийн төсөл, хөтөл­бө­рүү­дээ хэрэгжүүлэх болом­жийг гаргаж байх ёстой. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх бүтээн бай­гуулал­тын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг бизнес эрхлэгчид авч байна. Эдийн засгийн хямралтай энэ үед томоохон төслүүдийг хэрхэн, яаж хөдөлгөх вэ гэдэг нь чухал. Чуулганаас харахад яаж эхлүүлэх гэж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч маань ямар нөхцөлтэй, яаж хөрөнгө оруулалт хийгээд, хот маань ямар баталгаа өгөх юм. Ямар нэгэн эрсдэл гарахад хэн хариуцах вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад чухал байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Anita
2017 оны 9-р сарын 8

Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл: (foxx.loanfinancialaid@gmail.com)
Анита Женсен

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *