Нийгмийн аль ч давхаргад хэлмэгдүүлэлт байна гэв

10-р сарын 2, 2012 3:20 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 286

Хүний гавьяат эмч Л.Жамбалжав Монголд өнөөдөр нийгмийн аль ч давхаргад хэлмэг-дүүлэлт оршиж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

   Хууль, цагдаагийнхан буруугаас болж долоон жилийн турш хэрэгтэн нэр зүүж хэлмэгдэж яваа гэх, Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Отгонбаатарт тохиолдсон явдал, монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдүүлж буй үйл явцтай адилхан байна гэж тэрээр үзэж байгаа аж.

    Одоогоос долоон жилийн өмнө Архангай аймгийн Хотонт сумын хоёр иргэн хувийн өс хонзонгийн улмаас зодолдож байгаад нэгнийхээ амийг хөнөөхөд дэргэд нь байсан Б.Отгонбаатар 14 жилийн ял авч, жинхэнэ хэрэгтэн, алуурчин нь аавынхаа тусламжтайгаар шүүх, цагдаагийнхны “бугуйг атгаж” хэргээс мултарсан хэмээн түүний ар гэрийнхэн өнөөг хүртэл гомдоллосоор явдаг юм. Хууль хяналтынхан хэргийн газарт байсан нотлох баримтыг устгаж, хэргийн жинхэнэ эзнийг хаацайлаад, оронд нь өөр хүнийг ялд унагасан хэмээн Б.Отгонбаатарын эхнэр П.Уянга, төрсөн ах Б.Болдбаатар нар өгүүллээ. Энэ явдал Н.Энхбаярт хоихрогчгүй, гэрчгүй, зохиомол гэмт хэргийг хүчээр тулгаж ял оноон хорьж байгаатай адилхан үйлдэл болж байна гэж гавьяат эмч Л.Жамбалжав үзэж байгаа юм. Тэрээр хууль, хяналтынхан хэн дуртайгийнхаа амыг барихын тулд юу ч хийхээс буцахаа больсон ийм байдал энэ УИХ-ын үед өөрчлөгдөнө гэж найдаж байгаагаа нуусангүй.