Нидерландын хаан нууцаар нисгэгчээр ажилладаг байжээ 

5-р сарын 19, 2017 9:37 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 12
5-19-3

М.ХҮСЛЭН

Нидерландын хаан Виллем Александр 21 жилийн турш нисгэгчээр ажиллаж байжээ. Тэрээр хааны суудалд суусны дараа ч сард хоёр удаа KLM-ийн охин компани болох “KLM Cityhopper”-ын зорчигч тээврийн нисэх онгоцонд нууцаар хоёрдугаар нисгэгч хийдэг аж.

“ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр Нидерландын иргэний агаарын тээврийн KLM компанид хоёрдугаар нисгэгчээр ажилладаг гэдгээ хэлжээ. Ингэхдээ “Зорчигчид хааяа миний хоолойг таньдаг юм” хэмээжээ. Хоёрдугаар нисгэгчийн нэрийг зарлах шаардлагагүй аж.

Онгоц жолоодох хоббитой гэдгийг нь нидерландчууд мэддэг ч 2013 онд хаан ширээндээ өргөмжлөгдсөнөөс хойш энэ хоббигоо орхисон гэж бодож байжээ. Хаан эдүгээ сардаа хоёр удаа нислэгт гардаг байна. Түүний нислэгийн маршрут харьцангуй богино буюу Их Британи, Норвег болон Европын бусад орнууд байдаг ажээ.

Түүний ажилладаг компани техникийн шинэчлэл хийж дунд оврын “Фоккер” онгоцуудаа “Бойнг-737”-гоор сольж байгаа учраас нисгэгчийн лицензээ солих шаардлагатай болжээ. Виллем Александр цаашид онгоц жолоодохын тулд энэ зун “Бойнг-737”-г удирдах сургалтад суух юм байна. Тэрээр “Очоогүй газар орондоо очиж, олон зорчигчтой, хол газар нисэхийг хүсдэг. Тийм учраас Boeing 737-ийн нисгэгчийн сургалтад хамрагдана” хэмээн ярьжээ.

Виллем Александр хаан ширээгээ 2013 онд ээжээсээ шилжүүлэн авсан юм. Ээж хатан хаан Беатрикс сайн дураараа хаан ширээнээс татгалзсан. Виллем Александр энэ жил 50 нас хүрчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 9 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Read More Infos here: zms.mn/niderlandyn-haan-nuutsaar-nisgegcheer-azhilladag-baizhee/ […]

2017 оны 5-р сарын 30

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/niderlandyn-haan-nuutsaar-nisgegcheer-azhilladag-baizhee/ […]

2017 оны 6-р сарын 4

… [Trackback]

[…] Read More: zms.mn/niderlandyn-haan-nuutsaar-nisgegcheer-azhilladag-baizhee/ […]

Kelgrorge
2017 оны 6-р сарын 17

Amoxicillin Paris Vente Pas Cher viagra Maximum Dose For Amoxil

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Propecia Propecia And Levitra How To Get Viagra Lopid

2017 оны 6-р сарын 27

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/niderlandyn-haan-nuutsaar-nisgegcheer-azhilladag-baizhee/ […]

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Levitra Sold Over The Counter viagra cialis Benicar Efectos Secundarios

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Fedex Zentel Saturday Delivery cialis Online Drug Stores In Usa

2017 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] Read More: zms.mn/niderlandyn-haan-nuutsaar-nisgegcheer-azhilladag-baizhee/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *