Нэгдмэл Орос нам булхайцсан уу

9-р сарын 26, 2018 9:31 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 23
9-26-3х

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины болон Нэгдмэл Орос намын эрх баригчдын  улс төрийн бодлогодоо итгэх итгэл буурсныг харууллаа. Үүний нэг тод жишээ нь  тэтгэвэрт гарах насыг нэмэх төлөвлөгөөг батлахаар түргэвчилсний дараа  хэдийгээр Москва болон Төрийн Думын ихэнх гишүүн дэмжсэн ч Нэгдмэл Орос намаас орон нутгийн олон сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн санал хураалтын хариу таагүй гарчээ. Энэ сарын 23-нд хоёр дахь удаагийн сонгууль Ойрхи Дорнодын БНХАУ-тай хиллэдэг Хабаровскт болон Москватай ойрхон Владимир хотод боллоо.Энэ үеэр Нэгдмэл Орос намын дэмжлэгтэйгээр  ялсан нэр дэвшигчид албан тушаалаа бататгахыг  уриалсан байна. Сибирийн  Хакас мужид Нэгдмэл Орос нам сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн ч санал асуулгаар дэмжлэг аваагүй  гишүүнээ сонгуулийн өмнөхөн эргүүлэн татжээ. Түүнчлэн  сонгуулийн төв комиссоос сонгуультай холбоотой зөрчлийг мэдэгдсэний дараа сонгуулийн дүн хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх боломжгүй гэж үзэж, зөвлөснөөр энэ сарын 16-нд  Владивостокийн Номхон далайн эргийн боомтод хоёр дахь удаагаа болсон  захирагчийг сонгох сонгуулийг цуцалсан юм.  Энэ зөрчил нь  Нэгдмэл Орос намаас нэрээ дэвшүүлсэн Андрей Тарасенког таван оноогоор давамгайлж байсан   коммунист намынхан дэмжсэн нэр дэвшигч Андрей Ишенкогийн авсан 96 хувийг гараар тоолж байх үеэр болжээ. Учир нь Андрей Тарасенкод ашигтай сонгуулийн санал хураалтын дүн сэжигтэйгээр нэмэгдэж эхэлсэн байна. Түүнээс сонгуульд байгуулсан ялалтыг нь хулгайлсан гэж Ишенко заргалдаж Владивостокт эсэргүүцлийн жагсаалыг удирджээ. Ерөнхийлөгч Владимир Путин Андрей Тарасенког Приморийн хязгаар бүс нутгийн захирагчаар 2017 оны аравдугаар сард томилсон билээ.

Харин хуулинд зааснаар сонгуулийн санал хураалтын 25 хувь асуудалтай байгааг шалгалтаар тогтоовол сонгуулийг хүчингүй болгож цуцалдаг байна. Сонгуулийн төв комиссоос сонгуулийг цуцалсныг шүүмжлэгчид  Кремлийн ордноос нэрийг нь дэвшүүлсэн дэвшигчийн  ялагдал нь түүний багийг хуулах чадварлаг хэрэгслээс гадна илүү сайн зохион байгуулалттай шинэ сонгууль хийх арга гэж үзжээ.Владимир, Хабаровскт  Владимир Жириновскийн Либерал ардчилсан нам, Оросын холбооны Коммунист нам болон Шударга Орос намаас   дэвшсэн нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулсан байна. Тэднийг  Төрийн Думд танилцуулсан бөгөөд  Засгийн газрын чиг шугамыг дэмжиж байгаа юм. Гэхдээ энэ хоёр тохиолдолд сонгуульд ялагдсан нэр дэвшигчдийг техникийн нэр дэвшигчид гэж тооцдог.  Учир нь  ОХУ-ын иргэд дахин сонгуульд оролцохыг  шийтгэл гэж үзэж Засгийн газраас нэр дэвшигчдийг эсэргүүцэж, төдийлөн  таатай ханддаггүй байна.  Энэ сонгуультай холбоотой будлиан дээр нэмэгдэж байгаа өөр нэг хэрэг нь 30 хоногийн дараа сөрөг хүчний удирдагч 42 настай Алексей Навальнийг уржигдар дахин баривчилжээ. Тэрээр зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал байгуулсан хэргээр 30 хоног хоригдсоны дараа суллагдаад байсан юм гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмуш мэдэгдсэн байна.  Мөн тэтгэвэрт суух хугацааг сунгах гэсэн Владимир Путин болон эрх баригч намын төлөвлөгөөг өнөөдөр Төрийн Думд батлах юм байна. Харин  Приморийн эрх баригчид шинэ сонгуулийг энэ бүс нутагт өнөөдөр болно гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Максим
2018 оны 9-р сарын 28

Перезвоните пожалуйста по номеру 8(925)731-29-82 Максим

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *