Нэг сайн шог зураг мянган үгтэй тэнцэнэ

4-р сарын 21, 2017 10:01 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 217
4-21-66h

Д.ЦЭРЭННАДМИД

Зураач, сэтгүүлч, инженер Л.Өлзийбаттай ярилцсан хойноНэг сайн шог зураг мянган үгтэй тэнцэнэгэсэн үгийг хэлмээр санагдсан юм. Энэ санаа төрүүлсэн ярилцлагаа толилуулья.

 

Өөрөө ер нь хэдийнээс зураг зурж эхэлсэн бэ?

Миний яриа үлгэр мэт сонсогдож магадгүй л дээ. Яагаад гэхээр би бүр багаасаа харандаа, цааас олдвол л зураг зурдаг хүүхэд байлаа. Ижий минь надад цэцгэн хээтэй эрээн даавуугаар өнгөлсөн бүчтэй том хавтас хийж өгсөн. Түүндээ л хадгалдаг байсан. Аль тэртээ 1963 онд зурж байсан зураг ч бий. Нимгэн дэвтэрийн ч хамаагүй цаас л бол цаас. Олдсон бүхэн дээр зурна. Сталины зургийн ар дээр хүртэл зурсан зураг байна шүү надад.

Зураач болох л хүсэлтэй байсан хэрэг юм аа даа?

Зурах л хэнээтэй байж. Хэдийгээр эрчим хүчний инженер болсон ч зурсаар өдий хүрлээ. Ерөөс миний амьдралын гол чиг шугам зураг болж таарсан юм шүү дээ. Мэргэжлийн ажлынхаа ха­жуугаар завандаа зураачийн хөдөлмөрт илүү их цаг зарцуулж дээ. Одоо бодоход.

Анхны юм мартагдах биш дээ. Хэвлэлд бүтээлээ гаргасан тэр цаг чинь хэзээ бол…?

Есдүгээр ангид байхдаа зурсан нэг плакат маягийн зураг мааньПио­нерийн үнэн”  со­нинд гарч бөөн баяр болж байсансан. Тэгээд 1977 оноосТоншуулзэрэг хэвлэлд зургаа өгч эхэлсэн. Тухайн үеийн сонин, сэтгүүлд шог зураг их гардаг байлаа. Даангүй улс төрийн сэдэвтэй шог зураг.

4-21-6a2 4-21-6a3

– “Үнэнсонинд хүртэл ажиллаж байсан гэдэг биз?

Тиймээ. “Үнэнсонинд бараг долоон жил зураач, уран сайхны редактор гэдэг албатай явлаа. Дараа ньУриакомпани байгуулагдахад тэнд очсон. 1993 онд юм уу даа, хошин урлагийн нэгдэл рүү шилжсэн. ТэгээдХошин урлаггэж сонин гаргаж байлаа. Даанч хэдхэн дугаар гаргаад хаалгачихсан. Уг нь гэм замгүй эерэг сонин байсан юм. Тэр үедАзтай бадарчин”-гийн эхний тоглолтуудыг зохион байгуулалцаж байв. За тэгээд түүний дараа зураачдын дунд очиж гудамж, талбайн самбар нэг хэсэгтээ зурав.

Сүүлдээ мэргэжлийн ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Харин зураг зурах маань улам идэвхжсэн.

Бид хоёр зураг л гэж яриад байна. Чухамхүү ямар төрөл өөрийн чинь бүтээлд голлодог юм бэ?

Шог зураг, нөхөрсөг элэглэл юм шүү дээМонголын шог зураачид 1980 оноос нийгмийн гажуудалтай тал нь ийм байна гэдгийг хөндөж байсан. Тэдний нэг нь би юм даа.

Үзэсгэлэн, ном олон уу?

-1993 онд бие даасан уран бүтээлийн үзэс­гэлэнгээЦагаан хэрээнэр­тэйгээр гаргаж байлаа. 1910 онд басЦагаан морь улаан туггэсэн үзэсгэлэнгээ дэл­гэ­сэн. Өнгөрсөн жил Францад сүүлийн үеийн уран бүтээ­лээс бүрдсэн үзэсгэ­лэн гар­галаа. Ном бол бас олоон. Анх Тангадын Галсан гуайтай хамтарчӨвдөг шороодохгүйн нууцнэртэй бөхийн элэг­лэл ном гаргаснаас хойш шог хийгээд хөрөг зургийн хэд хэдэн ном гаргаж дээ. Тухайлан хэлэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ц.Байдытай хамтарч 2006 ондЦахилгаан шугам сүлжээнийхэнгэдэг 80 гаруй хөрөг зурагтай ном хийсэн. Ер нь Ц.Байды гэдэг аугаа хүнээс би их юм сурсан даа. Шог зургийн багш чинь хэн бэ гэвэл тэр хүнийг хэлнэ.

Ц.Байды ер нь олон шавьтай хүн дээ.

Тийм. Зүгээр нэг шог зураач төдий биш уран сайхны олон зуун бүтээл хийсэн хүнБас өгүүллэг, шог найруулал ч бичнэ. Мундаг хүн дээ Байды багш.

Таны бүтээлМонголын их эмгэнэлгэсэн шог зургийн цомог олон хүнд хүрсэн гэж дуулсан юм.

Одоогоос гурван жилийн өмнө уг цомгийг хийж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХын болон Засгийн газрын гишүүдэд хүртэл хүр­гэ­сэн. Өнөөгийн Монголын улс төр, ний­гэмд оршиж байгаа ду­таг­­дал, доголдолтой, олон түмний бухимдал төрүү­лээд байгаа сэдвүүдийг эшлэл болгож зурсан 50 гаруй зураг энд орсон. Миний хувьд цуглаан хуралд очоод үг хэлэх биш, төр, засгийн томчуултай тэр болгон уулзах биш уул­заад ч зураг шигээ ярьж чадахгүй. Иймээс л бодол санаагаа энэ цом­гоороо хүргэх гэсэн юм. Хүн бүхний нэр дээр шуу­дангаар тэр цомгоо илгээсэн дээ.

Цомгийг чинь авч үзээд хариу ирүүлсэн хүн олон уу?

Яахав. Хоёр гурван хүн ярьж л байсан. Ганц нэг нь баяр хүргэх шиг. Уг нь би бодлого тодорхойлох хүмүүсийн ажил үйлд тус болох санаатай байсан. Гэтэл зарим ньТа юундаа эмгэнээд байгаа юм. Тэтгэврийн бэлэн мөнгө аваад зүгээр сууж байжгэх маягаар хандсан даа. Тэгэхлээр нь өнөөгийн энэ дээдчүүл чинь ардынхаа үгийг ер тоохоо байсан юм байна гэж л ойлгосон шүү. Өнгөрсөн жил Францад үзэсгэлэнгээ гаргаад баруун Европоор жаахан явлаа. Гадаадынхан чинь шог зургийг их үнэлдэг юм байна гэдгийг харлаа, үзлээ. Шог зургийн хоёр дахь цомгоо Cartoon нэртэйгээр хэвлүүлж ганзагалаа болгосон.

Одоо хийж байгаа уранбүтээлээсээ танил­цуулна уу?

Манай эрчим хүчнийЭлектрокомгэдэг компани бий. Тэр компанийн захирал Гончигсүрэн гэдэг залуугийн ах нь Баатар гэж бидэнтэй хамт ажиллаж байсан хүн байлаа. Байлаа гэдгийн учир гэвэл тэр ажлаа хийж яваад бие барсан юм. Уг компанид Херо нэртэй хүүхэд, эцэг эхчүүдийн амралтын төв байдаг. Тэндээ амрагч хүүх­дүүдэд зориулж, ахынхаа дурсгалыг мөнхжүүлэх зорилгоорХерогэсэн хүүхдийн цуврал 21 ном гаргахаар болж надад хандсан юм. Уг саналыг би хүлээж аваадХерогэдэг уран бүтээлийн нэгдэл байгуулаад ажилдаа орсон. Зохиолч нь А.Амарсайхан  (“Хэцүү анги”, “Тусгай салаакиноны эзэн) ерөнхий зураач нь би, дижитал зураач нь Цолмон гэдэг залуу байгаа. ОдооБудаа идэхийн гай”, “Дэлхийн аврагчид”, “Зуун андуурсан аравтгэх зэрэг дөрвөн ном гарга­чихаад дараагийн хоёр нь хэвлэлтэд байна. Ер нь хэцүүхэн хөдөлмөр юм. Гэхдээ ард нь гарна гэж бодоод зүтгэж байна. Уг нь зураг зурах гэдэг миний сонирхлыг түшсэн ажил л даа. Бүтэн хоёр жилийн хугацаанд 21 ном гаргана гэсэн зорилготой байна.

4-21-6a1

Энэ том ажлыг хийх явцад шог зураг зурах завгүй л байна уу?

Түүнийгээ яалаа гэж орхихов дээ. “Барилгын чанар”, “Утаагүй түлш”, “Хүүхдийн бага насны бо­ловс­ролгэх сэдвүүдээр хийсэн багц зургууд байж л байна.

Шог зураг хэр гүйл­гээтэй байдаг юм бэ?

Шог зургаар хэн ч мөнгө олохгүй ээ. Уран зургийг авахаас шог зургийг хүн худалдаж авна гэж байдаггүй юм билээ. Үзээд л тэр дор нь ухаарч ойлгочихдог болохоор л тэр байх. Уг нь шог зураг шиг хүчтэй бүтээл ховор гэж хэлэх байна. Өнөөгийн улстөрчдийн хэлээд, хэрэл­дээд байгаа олон зуун үгийн оронд нэг сайн шог зураг их ухаарал өгнө дөө.

Өөрийн чинь шог зур­гийн бүтээлийг сониндоо тусгай булан нээж олон тү­мэнд хүргэе гэвэл болох уу?

-Бололгүй яахав. Дуртайяа зөвшөөрнө.

banner3-14

Нийт: 8 Сэтгэгдэл

Зочин
2017 оны 4-р сарын 25

denduu hudulmurch ah shuu

2017 оны 5-р сарын 27

… [Trackback]

[…] Read More: zms.mn/neg-sain-shog-zurag-myangan-ugtei-tentsene/ […]

2017 оны 5-р сарын 31

… [Trackback]

[…] There you will find 72859 more Infos: zms.mn/neg-sain-shog-zurag-myangan-ugtei-tentsene/ […]

2017 оны 6-р сарын 8

… [Trackback]

[…] Read More Infos here: zms.mn/neg-sain-shog-zurag-myangan-ugtei-tentsene/ […]

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Cialis Uberdosiert viagra Donde Comprar Viagra Femenino

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Propecia Hiperprolactinemia cialis online Levitra 5mg Vs 10mg

2017 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/neg-sain-shog-zurag-myangan-ugtei-tentsene/ […]

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Sore Throat Antibiotic Amoxicillin Protocol buy cialis Comprar Tadalafil

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *