Нэг хүнд ногдох газрын сертификатын тоог хуульчлах хэрэгтэй гэв

4-р сарын 3, 2013 9:03 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 413
УИХ-ын Байгаль ор­чин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газ­рын тухай хуулийн төс­лийн талаарх хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр

М.ЦЭЦЭГ

УИХ-ын Байгаль ор­чин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газ­рын тухай хуулийн төс­лийн талаарх хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.  Уг хэлэл­цүү­лэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсай­хан, Эдийн засгийн байн­гын хорооны дарга Б.Гарам­гайбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон хуульч, судлаач, албаны бусад хүн оролцов.

Оролцогчид газрын тодорхойлолт, ашиглалтад хэмжээ, хязгаарыг тогтоох эсэх дээр санал солилцож, газрыг ашиглахад газрын хэвлийн гүн рүү хэдэн метр хүрэх талаар тогтсон хэмжээг хуульд оруулах шаардлагагүй. Тухайн газарт баригдах барилга, байгууламжийг барих гүнээр тооцож тодорхойлж байх нь зүйтэй гэдэг санал дээр нэгдсэн.

Үүний дараа газар өмч­лөх, ашиглах эрхийн та­лаар ярилцсан юм. Азийн хөгжлийн банкны төс­лийн ажилтан В.Энхтамир хэлэхдээ “ Үндсэн хуульд газрын харилцааг газрын тухай хуулиар зохицуулна гэсэн байгаа. Үнэндээ газар эзэмших эрх үндсэн хуулийн статусгүй. Өөрөөр хэлбэл,  төрөөс газрыг эзэм­шүүлнэ гэсэн кон­цевци байхгүй гэсэн үг. Тиймээс хуулийн төсөлд газар өмчлөх, газрын түрээсийн харилцааг зохицуулах тодорхой шинэ заалт оруулах шаардлага” гэв. ХААИС-ийн багш Ч.Баасанжаргал “Газар өмчлөлийг  цэгцэнд оруул­­на гэвэл газар эзэм­ших эрхээс өвлүүлэх, барь­­цаалах эрхийг хасах хэрэгтэй. Ингэснээр иргэдэд газар өмчилж авах хүсэл төрж, эзэмшлийн асуудал тодорхой болох давуу талтай” гэв.  Мөн газар эзэмшүүлэх, ашиг­луулах зөвшөөрлийг орон нутгийн Иргэдийн тө­лөө­лөгчдийн хурлаар ший­дэж, Засаг дарга гүйцэт­гэдэг болох, тодорхой шал­гуурын үндсэн дээр газрыг зориулалтын бус хэлбэрээр үр ашиггүй ашигласан эзэмшигчийн газрыг хураах хүртэл ха­риуцлагын арга хэмжээг хуулийн төсөлд тусгахыг уг хэлэлцүүлэгт оролцог­чид хэлж байсан юм.

Зарим оролцог­чид уул уурхайн зориулал­тын газрыг тусад нь анги­лах хэрэгтэйг зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол дийлэнх хэсэг нь уул уур­хай өөрөө онцлогтой. Уур­хай гэдэг түр хугацаа­ны асуудал бөгөөд цаашлавал газрын хэвлийг ашиглах асуудал. Газрын хуулиар зохицуулах шаардлагагүй. Харин тухайн газар ашиг­лалтын өмнө ямар анги­лалд байсан ашиглалтын дараа тэр ангилалд хэвээр байх нь илүү нийцтэй гэ­сэн байр суурьтай байсан.

Харин газрын өмчийн эрхийн харилцаа болон өмчлүүлсэн газрын зохи­цуулалтыг тусад нь авч үзэх нь зөв гэв. Нэгэнт өмчлүүлсэн газрын харил­цааг Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын тухай шинэ хууль батлаж зохи­цуулах нь маргаан үүсэ­хээс сэргийлнэ гэх санал ч гарч байлаа. Одоогийн хуулийн төслийн хүрээнд  газрыг сертификатаар өмчлүүлэх асуудал яриг­дах болсон. Гэхдээ нэг хүнд ногдох сертифи­ка­тын тоог хуульчилах хэ­рэгтэй. Гэхдээ сертификат дээр газрын суурь үнийг тавих хэрэггүй гэдгийг ч хэлэх хүн байсан. Түүнч­лэн аж ахуйн зориу­лалт­тай гэх газрыг тодор­хой­лох шаардлагагүй, харин усны сан, ойн сан бүхий газрын ашиглалтын талаар нарийн зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэдгийг тэмдэглэж байсан.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Levitra Generico India Venta Cialis En Tenerife Precio Levitra 5 Mg cialis Viagra Y Cialis Foros Online Pharmacy Australia Free Delivery Alprostadil Cream

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *