“Нэг амь-Нэг сэтгэл” аянг эхлүүллээ

5-р сарын 31, 2018 11:49 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 23
34015751_1631145570256058_1896701022982635520_n

О.ХАЛИУН

Зүүн хөлний дунд чөмөгний яс нь хайлж, ясны хавдартай болсон О.Даваад туслах аяныг гэр бүлийнхэн болон анд нөхөд, сэтгүүлч, гэрэл зурагчид хамтран эхлүүлж буйгаа зарлалаа. О.Даваа нь 22 настай. Ээж, дүүтэйгээ амьдардаг юм байна. Түүний өвчнийг нь ясны үрэвсэл, хавдрын шинж тэмдэг гэж оношилжээ. Манай улсад өмнө нь ийм төрлийн хагалгаа хийж байгаагүй бөгөөд Солонгос улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. О.Даваагийн өвөө П.ДашдоржЗээ хүү минь сарын өмнө ясны хавдартайгаа мэдсэн. Солонгосын хоёр эмнэлэг рүү шинжилгээний хариугаа явуулсан. Нэг эмнэлэг нь бидний хариуг хүлээн авч цаг алдалгүй ирэхийг  зөвлөсөн. Зөвхөн эмчилгээний зардал нь 10 сая төгрөг болно. Харин хагалгаа хийлгэхэд 30-40 мянган ам доллар шаардлагатай байна. Сайхан сэтгэлд ард түмэн минь авралын гараа сунгаж хүүд минь амьдрал бэлэглээчгэсэн юм.

 

Хандивын данс:  ХААН БАНК 5013149430 О.Даваа. Утасны дугаар: Ээж Д.Оролмаà 99924054

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *