NBA:Julius Randle хувийн амжилтаа ахиулав

3-р сарын 12, 2018 2:51 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 24
28832359_152972768710117_464885029_n-550x300

А.ЦЭРЭНДОРЖ

Өнөөөдөр Staples Center-д “Los Angeles Lakers” баг East бүсийн гуравдугаар байрт 38-28 амжилттай байгаа “Cleveland Cavaliers” багийг талбайдаа хүлээн авч 127-113 харьцаатайгаар хожил байгууллаа.  Тус тоглолтын гол баатар нь “Los Angeles Lakers” багийн тоглогч Julius Randle байв. Тэрээр 37 минут тоглохдоо 36 оноо, 14 самбараас бөмбөг авалт, хоёр оновчтой дамжуулалт, нэг бөмбөг таслалт, хоёр хаалт гүйцэтгэлээ. Энэ үзүүлэлт нь түүний кареерын хамгийн өндөр үзүүлэлт ба хувийнхаа оноо авалтыг шинэчилсэн юм. Харин түүнд тус хүргэн Isaiah Thomas 20 оноо есөн оновчтой дамжуулалт, Brook Lopez 22 оноо, Kentavious Candwell- Pope 20 оноо авч багаараа сайн тоголсон байна. Тэгвэл “Cleveland Cavaliers”багийн тоглогч Lebron James багаа тэргүүлэн 24 оноо, 10 самбараас бөмбөг авалт, долоон оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч багийн бусад тоглогчид хангалттай сайн тоголсонгүй. Гараанд гаран тоглосон JR Smith 22 минутыг талбайд өнгөрөөхдөө ердөө гуравхан оноо авсан байна.

Эх сурвалж: polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Buy Prevacid Solutab Online Cytotec Grossesse Cephalexin 500mg Capsule cialis 5 mg best price usa Viagra Prescription Cost Propecia Calvitie Cytotec 200 Sterilet

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *