NBA-гийн ижил өндөртэй шилдэг тоглогчид

3-р сарын 14, 2018 1:33 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 123
879198052.jpg.1513180814-1024x683

А.ЦЭРЭНДОРЖ

Лигийн нүүр царай болсон ижил өндөртэй шилдэг тоглогчдыг танилцуулж байна.

  1. Damiam Lillard 2012 оны NBA-гийн драфтын нэгдүгээр тойргийн зургадугаар сонголтоор “Portland Trail Blazers” багт сонгогдсон билээ. Тэрээр 1990 онд төрсөн ба түүний биеийн өндөр нэг метр 91 см юм. 2013 оны NBA-гийн “Шилдэг залуу тоглогч” гурван удаагийн “Бүх одод” тоглогч бөгөөд лигийн шилдэг холбон тоглогчдын нэг юм.

  1. Russel Westbrook 1988 онд төрсөн “Okhlahoma city thunder” багийн “Ноён Triple Double” хочит нэг метр 91 см өндөртэй холбон тоглогч юм. Тэрээр 2008 оны NBA-гийн драфтын нэгдүгээр тойргийн дөрөв дэх сонголтоор сонгогдсон. Долоон удаагийн “Бүх одод” тоглогч ба 2015,2016 онд “Бүх одод”-ын “Шилдэг тоглогч” болж байсан ба 2017 оны NBA-гийн “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” болж байсан билээ.

  1. Derrick Rose 2008 оны NBA-гийн драфтын нэгдүгээр тойргийн нэгдүгээр сонголтоор “Chigago Bulls”багт сонгогдож 2009 оны улирлын “Шилдэг залуу тоглогч”-ын шагналыг хүртэж байсан. 1988 онд төрсөн нэг метр 91 см өндөртэй холбон тоглогч юм. Тэрээр 2011 оны NBA-гийн “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” шагналыг хүртэж байсан ба гурван удаагийн “бүх одод” тоглогч юм.

  1. Stephen Curry мөн 1988 онд төрсөн биеийн өндөр нэг метр 91 см 2009 оны NBA-гийн драфтын нэгдүгээр тойргын долоо дахь сонголтоор “Golden state warriors”багийн бүрэлдхүүнд багтсан. Хоёр удаагын NBA-гийн “Аварга”, хоёр удаагын “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”, таван удаагын “Бүх одод”, 2015 оны “Алсын зайн шидэлтийн аварга” 2016 оны лигийн бөмбөг таслалтын үзүүлэлтийн шилдэг тоглогч билээ.

  1. Kyrie Irving 1992 онд төрсөн 2011 оны NBA-гийн драфтын нэгдүгээр тойргийн нэгдүгээр сонголтоор “Cleveland Cavaliers”багийн бүрэлдхүүнд багтаж 2016 оны “Аварга” багаар шалгарсан. Биеийн өндөр нэг метр 91 см ба “Boston Celtics”багийн холбон тоглогч юм. Тэрээр таван удааг “Бүх одод” 2014 оны “Үнэ цэнэтэй тоглогч” 2012 оны “Шилдэг залуу тоглогч” 2013 оны “Бүх одод”-ын тоглогчийн “Алсын зайн шидэлтийн аварга” тоглогч юм.

  1. Donovan Mitchell 1996 онд төрсөн биеийн өндөр нэг метр 91 см холбон тоглогч. 2017 оно NBA-гийн драфтын нэгдүгээр тойргийн 13 дахь сонголтоор “Utah Jazz”багийн бүрэлдхүүнд багтсан. 2017 оны “Бүх одод”-ын тоглолтын “Slam dunk” тэмцээний аварга. Энэ улирлын шилдэг залуу тоглогчийн шагналд нэр нь багтаж буй тоглогч билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *