NBA-гийн бүх цаг үеийн хамгийн өндөр 10 тоглогч

2-р сарын 26, 2018 8:41 pm Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 71
i

А.ЦЭРЭНДОРЖ

NBA-гийн хамгийн махлаг 10 тоглогчыг өмнөх мэдээллээрээ хүргэж байсан билээ. Энэ удаад NBA сонирхогч та бүхэнд зориулан “NBA-гийн бүх цаг үеийн хамгийн өндөр 10 тоглогч”-ыг  танилцуулж байна.

10. Rick Smits

The Dunking Dutchman хочит Голландын иргэн Rick Smits нь 1966 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. Тэрээр 14 настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн бөгөөд NBA-д хоёр дахь саналаар “Indiana Pacers” багт хүчин зүтгэсэн. Түүний биеийн өндөр нь хоёр метр 24 см.  Rick Smits нь дундажаар нэг улиралд 71 тоглолтод оролцож, 11,7 оноо, 6,1 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлттэй. Тэрээр 1998 онд “East” бүсийн “Бүх одод”-ын тоглолтод оролцож, 10 оновчтой дамжуулалт, долоон удаагийн самбараас бөмбөг авалт, дөрвөн оновчтой дамжуулалтыг өгч байсан.

9.Mark E. Eaton

Mark E. Eaton 1957 оны нэгдүгээр сарын 24-нд California мужын Inglewood хотод төрсөн. NBA-гийн Utah Jazz багт 1982-1993 онуудад хүчин зүтгэж байсан. Түүний биеийн өндөр хоёр метр 24 см юм. Тэрээр 1989 онд NBA-гийн “Бүх одод”-д сонгогдож байсан. Mark Eaton нь NBA-гийн түүхэнд хамгийн шилдэг хамгаалалттай төвүүдийн нэг байсан бөгөөд нэг улиралд 456 хаалт гүцэтгэж байсан.Үүнээс гадна Eaton нэг тоглолтод дунджаар 11,3 самбараас бөмбөг авалт дунджилж, энэ ангилалдаа 5-р байр эзэлжээ. Түүний хүчин чармайлтыг тэрээр NBA All-Defensive First Team-д нэр дэвшүүлж, тухайн улирлын NBA-гийн жилийн шилдэг хамгаалалтын тоглогчоор шалгарч байжээ.

8.Павел Николаевич Подкользин 

Павел Николаевич Подкользин ОХУ-д 1985 оны нэгдүгээр сарын 15-нд төрсөн. Төрөлх улсынхаа сагсан бөмбөгийн лигт тоглож байсан ба NBA-гийн хөгжлийн лиг, NBA-гийн “Dallas Mavericks” багт хүчин зүтгэж байсан. Түүний биеийн өндөр хоёр метр 26 см өндөртэй 138 кг жинтэй юм.

7.Chuck Nevitt

Charles Goodrich “Chuck” Nevitt  1959 оны зургадугаар сарын 13-нд төрсөн.  Nevitt-н биеийн өндөр нь хоёр метр 26 см өндөртэй, 98 кг жинтэй тоглогч юм.     NBA-д 1983, 1985–1990, 1992, 1993 онуудад “Houston Rockets”, “Los Angeles Lakers”, “Detroit Pistons”, “Chicago Bulls”,  “San Antonio Spurs” багуудад ихэвчлэн 52 дугаартай тоголдог байсан. Nevitt одоо Хойд Каролина муж улсын Рэйле хотод амьдардаг. Тэрээр  IT мэргэжилтэй хүн юм.

6. Sim Bhullar 

Gursimran “Sim” Bhullar нь 1992 оны арванхоёрдугаар сарын 2-нд төрсөн нь Тайваны Super Basketball League-ийн “Dacin Tigers” багт тоглож байсан. Канадын мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч юм.New Mexico State University-д сурахдаа тус сургуулийнхаа лигт тоглож байсан. Түүний биеийн өндөр хоёр метр 26 см, биеийн жин нь 160 кг билээ. “Sacramento Kings” багт тоглож байсан нь Энэтхэг улсын хувьд NBA-д тоглож байсан анхны тоглогч болсон билээ.

5.Yao Ming

Yao Ming 2002-2011 жилүүдэд NBA-н лигт “Housten Rockets” багт хүчин зүтгэж байсан. Тэрээр 19 оноо, 9.2 самбар, 1.6 оновчтой дамжуулалт, 1.9 довтолгооны самбар гэсэн үзүүлэлттэйгээр NBA -гийн замналаа өндөрлүүлсэн байна. Ази тивээс NBA-д хамгийн өндөр амжилт гаргасан тоглогч нь БНХАУ-ын Yao Ming юм.Тэрээр 1980 оны есдүгээр сарын 12-нд Хятадын хоёр дахь том хот Шанхайд төржээ. Анх нутгийнхаа “Шанхай Шаркс” багт тоглож байсан түүнийг “Housten Rockets”-ын менежерүүд багтаа урьжээ. Хоёр метр 29 см өндөр, үлэмж биет сагсан бөмбөгч нэгдсэн улсад очиход шууд драфтад нэрийг нь дэвшүүлсэн байна. Улмаар 2002 оны NBA-гийн драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор Техасын “Housten Rockets” багт ирлээ. Тухайн үед Ж.Жексон, С.Френсис, Ж.Ховард нар “пуужингууд”-ын төлөө тоглож байсан.Харин Yao-г ирсэнээс хойш Т.Мак Грэдиг авч “Rockets” ширүүн өрсөлдөөнтэй өрнөд бүст хүчирхэг багийг бүрдүүлж чадсан юм. Yao Ming 2002-2011 оны хооронд NBA-д тоглохдоо 2003-2009, 2011 онд найман удаа бүх оддын тоглолтод сонгогдож, 2007, 2009 онд хоёр удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгджээ. Мөн улсынхаа шигшээ багийн хамтаар 2004, 2008 оны зуны олимп, 2006 оны Дэлхийн аваргад оролцож, 2001, 2003, 2005 онд гурван удаа азийн аварга, 2002 онд БНСУ-ын Бусан хотод болсон Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

4.Shawn Paul Bradley

Shawn Paul Bradleyнь 1972 оны гуравдугаар сарын 22-нд Баруун Германы Utah мужийн Castle Dale-д өссөн. Тэрээр NBA-гийн “Dallas Mavericks”,“Philadelphia 76ers” багуудад хүчин зүтгэж байсан. Түүний биеийн өндөр хоёр метр 29 см, биеийн жин нь 125 кг юм. 1993 оны драфт ба 2005 он хүртэл тоглож байсан. Тэрээр 1997 оны NBA-гийн Block leader шагналыг хүртэж байсан билээ. NBA-д тоглож байхдаа нийт 6.752 оноо 5.268 самбар, 2119 хаалт гүйцэтгэж байсан.

3.Slavko Vranes

Slavko Vranes нь 1983 оны  нэгдүгээр сарын 30-нд төрсөн. Биеийн өндөр хоёр метр 29 см 138 кг жинтэй тоглогч юм. NBA-гийн 2003 оны драфтаар “New York Knicks” багт сонгогдсон. “”New York Knicks” багт 2003 оны 12 хүртэл багийн бүрэлдхүүнд байсан ч хасагдсан байна.

2.Manute Bol

Manute Bol нь 1962 оны аравдугаар сарын 16-нд одоогийн Өмнөд Суданд “Динк”-ийн овгийн ахлагчийн хүү гэдэг. Түүний аав нь Manut хэмээн нэр өгсөн нь “Онцгой адислагдсан” гэсэн утгатай гэнэ.Manute Bol-ийн өндөр Гиннесийн номонд хоёр метр 31 см хэмээн бичигдэжээ.  1985–1988 онд “Washington Bullets” одоогийн “Wizards”  1988–1990 “Golden State Warriors”, 1990–1993            “Philadelphia76ers”, 1993–1994  “Miami Heat”, “Washington Bullets”,”Philadelphia 76ers”,1994–1995   оны улиралд “Golden State Warriors” гэсэн багуудад хүчин зүтгэж байжээ. Тэрээр 1986,1989 онд NBA-гийн Block Leader шагналыг хүртэж байсан. 1,599  оноо, 2,647 самбар,  2,086 хаалтыг гүйцэтгэсэн байна.

1.Dumitru Mureșan

Gheorghe Dumitru Mureșan нь 1971 оны хоёрдугаар сарын 14-нд Рум улсад төрсөн. Түүний биеийн өндөр хоёр метр 31см юм. Manute Bol,Gheorghe Dumitru Mureșan нь NBA-гийн түүхэн дэх хамгийн өндөр тоглогчид юм. Gheorghe Dumitru Mureșan нь Европын хамгийн өндөр амьд хүн гэнэ. 1996,1997 онд NBA-гийн Field Goal Percentage Leader шагнал мөн 1996 онд Most Improved Player  шагналыг хүртэж байжээ. Тэрээр NBA-гийн 1993 оны драфтын хоёрдугаар тойргын 30 дахь сонголтоор “Washington Bullets” багийн бүрэлдхүүнд багтаж байжээ.  1993–1995 “Washington Bullets” багт тоглож байсан бол 1995-1997 онд ”Washington Bullets”, 1999–2000        “New Jersey Nets” гэсэн багуудад тоглож байжэ. Тоглож байх хугацаандаа 3,020 оноо, 1,957 самбараас бөмбөг авалт, 455 хаалтыг гүйцэтгэж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Green Kamagra Oral Jelly cialis overnight shipping from usa Costo Cialis Da 10 Mg Buy Abortion Pills Online Lioresal Medicament

Clusty
2018 оны 9-р сарын 19

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *