Нар, салхинаас эрчим хүчнийхээ 20 хувийг бүрдүүлнэ

4-р сарын 12, 2018 10:05 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 29
p1c8pjh85frsd1hkpi1aor41hi63

М.БААСАНДЭЛГЭР

 Сэргээгдэх эрчим хүч ба Уур амьсгалын өөрчлөлтхэлэлцүүлэг өчигдөр  боллоо. БОАЖЯ, ЭХЯ болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгуулсан энэ  хэлэлцүүлгээр сэргээг­дэх эрчим хүчийг хөг­жүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг зэрэг асууд­лыг хэлэлцэв.

2011 оноос эхлэн сэр­гээг­дэх эрчим хүчний сал­барт томоохон  хөрөнгө оруулалтууд хийгдсэний үр дүнд 50мВтынСалхи­тын салхин цахилгаан станц”, ДарханУул айм­­­гийн 10мВтын нарны цахилгаан станц, Улаан­­баатар хотын ойрол­­­­­цоо 10мВтын нарны цахилгаан станц ашиглалтад оржээИн­гэс­нээр төвийн бүсэд цахилгаан эрчим хүчийг тогтвортой нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50мВтын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байгааг салбарынхан хэллээ.

БОАЖын дэд сайд Ц.БатбаярМонгол Улсын ногоон хөгжлийн бодлогод 2020 гэхэд сэргээгдэх эрчим хүчийг нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэхзорилтыг дэвшүүлсэнгэв.

Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хан­дивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд­тай  хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч байгаа талаар салбарын мэргэжилтнүүд онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ: сонин 

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write essays for me http://sdfeklhjyujg.com/

Helpful write ups. Thanks!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *