Намрын чуулган хаалтаа хийв

2-р сарын 12, 2018 9:04 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 17
15

Т.САЙХАН

 УИХын 2017 оны намрын ээлжит чуулган өндөрлөв. УИХ ажлын 93 өдөр чуулж, 125 хууль, УИХын 54 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Өнгөрсөн баасан гаригт болсон хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцсэн ч гишүүд дэмжсэнгүйУИХын гишүүн Ц.Нямдорж УИХын даргыг ирц тааруу үед санал хураалгаж, хуулийн төслийг санаатайгаар унагалаа хэмээн буруутгасан юм. Иймээс хуулийн төслөөр дахин санал хураалгах горимын санал гаргасан  ч гишүүд дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын чуулганы отгон хурал­даанд  Ерөнхийлөгч үг хэллээ.  Тэрээр “УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг иргэд шүүмжлэн хэлж байна. Хэрэв ард түмнээс итгэл аваад сонгогдсон бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” гэдгийг иргэд хэлж байна. Хуулийн засаглал, шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, дорд орсон нь өнөөдрийн уналт доройтлын гол шалтгаан, уг үндэс болоод байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санаж ажиллах хэрэгтэй. Шударга бус явдал, хууль хэрэгжихгүй байдал хэтэрхий хавтгайрч илэрхий хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаагаас ард олны төрд итгэх итгэл улам бүр суларч байна. Хууль тогтоогчид нь хуулиудаа зөрчиж, элдвээр аяглах нь гаарлаа” гэлээ. Үүний дараа Ерөнхийлөгчөөс гишүүд асуулт асуусан ч хариулт өгөхөөс татгалзан чуулганы хуралдааныг орхин гарсан юм.  Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг ч баталлаа.  Хаврын чуулганаар 24 асуудал хэлэлцэх ажээ. Хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд гээд 24 асуудал багтаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *