Н.Удвал: Ард түмэн цөхөрч, өөр гарц хайж байгаа нь  тод  харагдлаа 

6-р сарын 29, 2017 11:57 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 19
fc5b199897c92a3c5a44ae4c6945b84d

Ч.ЗОТОЛ      

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй,Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн сайд асан  Н.Удвалтай ярилцлаа.

-Та 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Өмнөх сонгуулийг энэ удаагийнхтай  харьцуулахад  ямар сэтгэгдэл төрж байна?

-Өмнөх сонгуультай харьцуулахад ард түмэн үнэхээр цөхөрсөн, үнэнд гүйцэгдэж үнэнийг ухаарч өөр гарц хайж байгаа нь ажиглагдлаа. Би олон газраар явсан. Зургаан аймгийн 60 гаруй сумаар орсон.  Уулзсан хүн бүрт ийм хандлага байна. Судалгаанууд ч үүнийг харуулж байгаа. Сонгуулийн бас нэг онцлог нь МАН, АН-аас мөнгөтэй хүмүүс нэр дэвшсэн юм байна. Нүгэл нь ч дуусдаггүй юм байна. Хэн их нүгэл хийсэн, хэн нь их идэж ууснаа ихээхэн  дуудалцсан бололтой. Би байнга хөдөө явж байсан болохоор бүрэн уншиж чадсангүй. Телевизийн нэвтрүүлэг ч харж амжсангүй. Бохир технологи маш ихтэй сонгууль болжээ.

-Нүдэн дээр харсаар байтал санал луйвардсан гэдгийг олон хүн хэлж байна. МАХН-аас энэ талаар СЕХ-д шаардлага хүргүүлсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Санал  луйвардсан нь үнэн. Хүмүүсийн хэлээд байгаа СЕХ мэдээллээ гацааж 2-3 аймаг, хэдэн хэсгийн хорооны  дүнг дарж байгаад үлдсэн зөрүүг гаргачихдаг тэр арга өмнө нь ч тийм байсан. Яг л тэр аргаа хэрэглэж байна лээ.  Ийм аргаар СЕХ сонгуулийн луйврыг олон жил хийж байна. Хамгийн гол нь бид С.Ганбаатарыг гаргаадах гэж мэдэгдэл, шаардлага гаргаад байгаа юм биш. Сонгуулиа шударга явуул, арп түмний саналыг бодитойгоор гарга гэж байгаа юм. Сонгууль луйварддаг байдлыг  ард түмэн уучлах, өршөөх цаг байхгүй. Олон жил ийм байлаа. Сонгуулиас сонгуульд дандаа булхай луйвраар явж байсан. Энэ нь өнөөдөр Монгол Улсыг сөхрөөж байна. Монголын ард түмнийг цөхрөөж, итгэл үнэмшлийг нь хөсөрдүүлж  байна. Тиймээс одоо үүнээс өөр цаг байхгүй. СЕХ-той хариуцлага тооцох  ёстой үе. Ийм байгууллага байх шаардлага байна уу, үгүй юу. Булхай луйвар хийж, төрийг гутааж, мөнгөөр төрийн эрх барих эрхийг худалддаг, төрийн эсрэг  гэмт хэрэг хийдэг байгууллага байж таарахгүй. Ийм сонгууль хийж болохгүй. Монгол орон дээд цэгтээ хүртэл туйлдаж, улс төр, нийгэм,  эдийн засаг гээд бүх талаар мухардалд орчихсон байна. Тиймээс шударга ёсны шаардлагыг хүргүүлэх нь зүй ёсны юм.

-Танай намын гишүүд, дэмжигчид ямар байр суурьтай байгаа бол? 

-Гурван нэр дэвшигчээс хоёр нь  үлдэж, дахин сонгууль явуулах боллоо. Ирц хүрэхгүй байх магадлалтай гэж харж байна. Ялангуяа манай намыг дэмжиж, С.Ганбаатар нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн иргэд, сонгогчид зогсоо зайгүй утасдаж байна. Бид дахин сонгуульд оролцохгүй, юу болчихов, санал хаачив, бид очъё, жагсана, тэмцэнэ гээд ярьж байна. Манай намын зүгээс тэднийг аль болохоор тайвшруулж, тайван байгаарай. Учир нь олдоно  гэж хэлж байгаа. Бид буруу зүйл хэлж, хийгээгүй. Саналыг зөв тоол л гэж байгаа. Үүний төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Буруу зүйлийг засч залруулах ёстой шүү дээ.

-Сонгуулийн сурталчилгаа хэр байв, танай намын тухайд?

-Байгаа  хэмжээгээрээ л хийнэ шүү дээ. Бид  мөнгөтэй намуудын дэргэд юу байх вэ. Газар болгон сурталчилгааны материал дутагдалтай. Ухуулагч  ч дутагдалтай байсан. Бид мөнгө тараасангүй, хар технологи хэрэглээгүй, өрсөлдөгчөө муулсангүй, дайрч давшилсангүй. Дутагдаж, гачигдаж  явааг маань иргэд, сонгогчид  харин ойлгож дэмжиж байлаа. Сонгуулийн сурталчилгаан дээр би түрүүнд ч хэлсэн дээ, бохир технологи ихтэй байлаа. Бие биеийнхээ нэр төрд  тодорхойгүй эх үүсвэрээс  халдахад Монголын сонгууль бараг рекорд тогтоох шиг боллоо. Янз бүрийн юм их болдог ч энэ удаагийнх шиг болж байгаагүй  байх. Агаарын бохирдол, хөрсний бохирдол гэдэг шиг мэдээллийн бохирдол монголчуудын толгойг маш их эргүүлж байна. Гэхдээ нөгөө талаас иргэд, сонгогчид өөр болжээ. Аль болох улыг нь олж, ялгаж салгаж ойлгож авч байна. Дээр нь нэмж хэлэхэд, сонгуулийг зөв явуулах ёстой байгууллага бол СЕХ. Гурван нэр дэвшигчид ижил тэгш хандах ёстой байтал тэгсэнгүй. Нэгийнх нь тухай сөрөг мэдэгдэл хийгээд, түүнд нь цагдаагийн байгууллага оролцож, төрийн байгууллага бүртгэлийг нь будлиантуулж байсан нь Монгол Улс мафижсан маягийн байдалд орсныг харууллаа. Түүндээ гадаадын  иргэдийг татан оролцуулж байгаа нь гадаадын сонгууль юм уу, ер нь  хэний сонгууль болоод байгааг хэлэхэд эргэлзээтэй болгосон. Цаашид Монголын төрийг ямар байдлаар байгуулах вэ гэдэг ч эргэлзээтэй болж байна.

-Та олон газраар явсан гэлээ. Ард түмний амьдрал хэр байна?

-Миний очсон  аймгуудаас  манай нэр дэвшигч ихэнхээс нь нэгээр гарсан. Сонгуулийн шөнө  заримынх нь  саналыг  луйвардаад авчихсан. Ихэнх аймгийн тухайд хэлэхэд гандуу, байгаль орчны доройтолд орсон байна. Булган, Хөвсгөлийн хойд хэсгээр зуншлага сайхан байна. Би 60 гаруй сумаар орсон. Нэлэнхүйдээ газрын маргаантай байна. Алтны компаниуд олширсон, рапс тариалалт хэрээс хэтэрч хамаг газрыг нь эзэлчихсэн газар ч байна. Рапс тариалах нь газрыг там болгож эргэж сэргэхгүй болгодог. Түүнийг хэн хэрэглэдэг вэ гэхэд эзэн тодорхой бус байна. Энэ бүхний эцэст хэлэхэд, Монгол Улсаа бүхэлд нь цэгцэлж авахгүй бол гарцгүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Одоо байгаа эрх барьж байгаа намууд үүнийг чадахгүй. Бүгд ёс суртахууны болоод оюун санааны нөөцөө шавхчихсан. Одоо цоо шинэ гарц гаргаж ирж байж Монгол орон сэхэхээс өөр гарц байхгүй. Түүнийгээ ард түмэн сайн ойлгосон нь анзаарагдлаа. Уулзалтад нам гэж талцахааа больж, аль нь ч ирээд сууж юм сонсч байна. Нам гэж талцалгүй үр хүүхэддээ гишгэх газар, уух усыг нь үлдээе. Түүний төлөө ухаалаг сонголт хийе гэж сэрж сэхээрч байгаа нь харагдаж байлаа. Саяын сонгуулиар С.Ганбаатарт өгсөн иргэдийн санал бол өрсөлдөгч намууд мөнгө ихээр тарааж байхад нөлөөнд нь автахгүйгээр саналаа өгч байгаагийн илрэл.

-Эцэст нь иргэд, сонгогчдод хандаж та  юу хэлэх вэ?

-Монгол орныг  монголчуудын эв нэгдэл л мухардмал  байдлаас  гаргаж аварна. Монгол түмэн үндэснийхээ эрх ашиг дээр нэгдэж, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, эх орныхоо тусгаар тогтнол, ирээдүй хойч үедээ  гэрэл гэгээтэй  нийгмийг, газар доогуурх баялгаа бүрэн бүтэн үлдээхийн төлөө  нэгдэх ёстой. Намаар бус эх орноо гэсэн язгуур эрх ашгаараа нэгдэж эх орноо аварч өөрчилье.

Эх сурвалж: www.polit.mn

 

Нийт: 15 Сэтгэгдэл

Albaker Loanfirm
2017 оны 9-р сарын 21

HOHHOT CHINA миний сайхан өдөр

Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.
,
Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан
Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан
Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан
Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож,
24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа.
Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа,
Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.
 Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Rontriets
2017 оны 9-р сарын 29

Order now isotretinoin cialis price Precio De Priligy En Espana Prix Cytotec Au Maroc

Rontriets
2017 оны 10-р сарын 3

Svizzera Oral Jelly Kamagra Viagra Para Enfermedad Baclofen Commander 10mg viagra Brand Levitra 20mg Online India Propecia Covered By Aetna

Rontriets
2017 оны 10-р сарын 6

Brain Finasteride Propecia Purim Cialis Nelle Urine levitra samples overnight No Perscription 20 Mg Cialis Buy Sibustat Online Priligy Se Vende En Farmacias

Rontriets
2017 оны 10-р сарын 7

Cialis 4cpr Riv viagra Get Isotretinoin Mastercard Accepted Discount Fedex Shipping Price How To Buy Amoxicillin Cialis Interaccion Con Otros Medicamentos

Rontriets
2017 оны 10-р сарын 9

Cuanto Cuesta Cialis Original Dulcolax Conseguir Propecia Por El 5 buy viagra online Fast Shipping Viagra Online Canadian Pharmacy 24 Micardis

Rontriets
2017 оны 10-р сарын 13

200 Mg Cialis Overnight Shipping online pharmacy Zithromax To Treat Eczema Kamagra Jelly Ireland

Rontriets
2017 оны 10-р сарын 16

Strep Throat Amoxicillin Dosage Best Buy Amoxicilina viagra Keflex Baldder Infection Cialis 20 Mg Efectos Adversos Cats Alergic To Amoxicillin

Rontriets
2017 оны 10-р сарын 17

Dog Reaction Amoxicillin Levitra Rezeptfrei In Holland Purchasing Amoxicilina With Next Day Delivery online pharmacy Cialis Viagra Effetti Collaterali Cheap Viagra Pill

Rontriets
2017 оны 10-р сарын 22

Wheretobuylevitrapills viagra Generic Super Active Cialis Priligy Drug Store Methotrexate Cost Without Insurance

Rontriets
2017 оны 10-р сарын 26

Zithromax And Your Heart Estradiol Online No Script viagra Kamagra Sun Buying Pfizer Viagra Online

Rontriets
2017 оны 10-р сарын 30

Finasteride Costi Propecia cialis buy online Dutasteride Avidart

Rontriets
2017 оны 11-р сарын 2

Cialis Achat En Pharmacie Viagra Kaufen Schweiz Best Place To Buy Cialis Online Forum realcheaplevitra Doxycycline 100mg Tablets In Canada Buy Flagyl 500mg Online

Rontriets
2017 оны 11-р сарын 5

Where To Buy Lasix Water Pill cialis Kamagra Deutschland Net Find cheapeast isotretinoin amex overseas

Rontriets
2017 оны 11-р сарын 18

Mail Order Doryx Overseas cialis 20 Mg Cialis Side Effects Cialis Rezeptpflichtig Osterreich

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *