Н.Түвшинбаяр Жиу жицугийн аварга боллоо

1-р сарын 24, 2013 10:25 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 1277
Жиу жицу бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэм­цээн өнгөрсөн мягмар гаригт Спортын төв ордонд болж 2013 оны аваргуудаа тодрууллаа.

Жиу жицу бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэм­цээн өнгөрсөн мягмар гаригт Спортын төв ордонд болж 2013 оны аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 20 гаруй байгууллагын 100 гаруй тамирчин зодоглов. Улсын аваргын татамид эрэгтэй тав, эмэгтэй гур­ван жинд ширүүн өрсөл­дөөнтэй болжээ. Энэ тэм­цээнд дээгүүр байр эзэл­сэн баг тамирчид АНУ-д зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Япон Улсад болох Азийн аваргад оролцох эрхтэй болно.

Жиу жицу барилдаан нь жүдо бөхтэй төстэй ч хэвтээ байрлалаас мэх авах боломжтой бөгөөд боох, хөл, гарт өчих зэрэг мэх хэрэглэдэг юм. Энэ удаагийн Улсын аваргын дэвжээнээ олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга олимпийн хүрэл медальт Х.Цагаан­баатар нар зодоглосон нь тэмцээнийг улам сонир­холтой болгов.

Тэмцээний хамгийн хөнгөн 62 кг-ын жинд “Хүч”-ийн С.Батгал, 68 кг-ын жинд “Женко”-ын Ч.Болдбаатар, 76 кг-ын жинд МУБИС-ын Б.Бат­баяр, -88 кг-ын жинд “Эрч”-ийн Д.Бат-Эрдэнэ,+88 кг-ын жинд “Женко”-ын Н.Түвшинбаяр нар оны улсын аварга болсон юм. Харин Эмэгтэйчүүдийн -56 кг-ын жинд “Хүч”-ийн Хандсүрэн, -64 кг-ын жинд “Хүч”-ийн Т.Бат­төгс, +64 кг-ын жинд “Алдар”-ын гавьяат тамирчин Ц.Цэрэнханд нар улсын аваргын болзол хангажээ. Багийн дүнгээр “Хүч” спорт хороо нэг, “Женко” клуб хоёр, “Алдар” спорт хороо гуравдугаар байр эзэлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *