Н.Түвшинбаяр босоо бөх гэдгээ дахин харууллаа

5-р сарын 29, 2018 11:19 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 72
tuvshuu avarga

Д.ЦЭРЭН

ӨМӨЗОы Хөх хотноо Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан жүдогийн гранпри тэмцээн тивийн аваргын дайтай болж ням гаригт өндөрлөв. Энэ тэмцээнд 49 орны 380 гаруй шилдэг жүдоч бүтэн гурван өдөр уран мэх, эр бяраа гайхуулан өрсөлдсөн юм. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 жүдоч зодоглон нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн -100 кгд манайхан ноёлов. Ноёлсон гэдгийн учир энэ жинд 20 гаруй бөх зодоглосноос Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшин­баяр залуучуу­дын дэл­хийн аварга Ө.Дүүрэн­баяр нар аваргын төлөө ба­рилд­сан юм. Н.Түвшинбаяр илүүрхэн цэвэр ялснаар алтан медалийн эзэн боллоо. Аварга маань Бразилийн Д.Моура, Ираны Ж.Махжоубав, Узбекистаны Б.Олтибоёв нарыг цэвэр ялж шигшээд шалгарсан байна. Энэ түрүү нь олимпийн аварга хүн ийм байдаг гэдгийг мэдрүүлсэн явдал болов.

Тэгвэл эрэгтэйчүү­дийн 90 кг-д армийн дэлхийн аварга Г.Алтанбагана мөнгөн медаль авсан бол Ц.Цогтбаатар /70 кг/, гавьяат тамирчин Д.Амартүвшин /60 кг/, эмэгтэй­чүүдээс гавьяат тамирчин М.Уранцэцэг /48 кг/, улсын гурван удаагийн аварга Б.Ганхайч /63 кг/ нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *