Н.Наранзул: Архангайнхан С вирусын  илрүүлэг, оношлогоо, эмчилгээний  загвар аймаг боллоо

4-р сарын 15, 2018 5:30 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 7
30712851_1174171752723276_3003172031081480192_n-550x300

Баруун гар талаас Н.Наранзул. / “Булган нэг үе” ТББ-ын санаачилгаар тус  аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар болон Хавдар судлалын үндэсний төв хамтран “Хавдаргүй Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.  В,С вирусыг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг шат дараатай  хийж, 800 хүнд эм, эмчилгээг үнэгүй  хийх гэрээг “Омбол ХХК”-тай байгуулах үеэр/

Ч.ЗОТОЛ

Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг Монголд анх оруулж  ирж, “Хүртээмж” төслөөр  иргэдэд хямд үнээр  нийлүүлсэн  эм ханган нийлүүлэгч  байгууллага  бол “Омбол” компани  юм. Тус компани 21 аймгаас Архангай аймгийг  сонгож    С вирусын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний загвар болгосон юм. Хөтөлбөрийн хаалтыг  ЭМЯ-тай хамтран маргааш Архангай аймгийн төвд хийх гэж байна. Энэ талаар Маркетингийн албаны дарга Н.Наранзултай ярилцлаа.

-Танай компани элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийг Монголд анх оруулж ирсэн анхдагч. Бас эмийн сонголт, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Өөр ямар боломжийг  нээсэн бэ?

-Тухайн үед дэлхийн улс орнуудад янз бүрийн эм гарч байсан ч манай улсын  хувьд ганц эм оруулж ирдэг, тэр нь 100 хүн эмчлэхэд 25-45 хувийн үр дүнтэй, зарим тохиолдолд 60 хувьд хүрвэл их юм гэсэн байдалтай байсан. Тиймээс бид  вирусын эсрэг анхдагч, шууд үйлдэлтэй эм оруулж ирж эмчилгээнд нэвтрүүлэх, хүмүүс эмчлэгдэх   боломж  олгохыг  зорьсон.  “Gilead Sciense” компаниас гаргасан  элэгний С вирусын эсрэг  “Харвони” эмийг   2014 оны есдүгээр сард АНУ  эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрч, тус улсын Хүнс,  эмийн зөвлөлөөс баталгаажуулсан. Бид жил хүрэхгүй хугацаанд Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн оруулж  ирж эмчилгээнд хэрэглэгдэх нөхцлийг хангасан. Үүний дүнд   2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр эмийг хэрэглэгчийн гар дээр тавьж байлаа.  Өмнө нь бэлтгэл ажлыг маш сайн хангасан.

-Эм ханган нийлүүлэгч байгууллага олон бий.  Тэр дотроос танай компани яаж сонгогдов?  

-Манай компани үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээтэй ажилладаг. “Харвони” эмийг  үйлдвэрлэдэг  гадны компанийн  хувьд Монголд хэнтэй хамтарч ажиллах вэ, хүмүүст хэрхэн хүргэх вэ гэдэгт  өндөр шалгуур тавьсан. Хууль дүрмийн дагуу ажилладаг, цаашид  хөтөлбөр болгоод  аваад явах чадвартай болсон хүчинтэй гэж  үзсэний учир бидэнд итгэл хүлээлгэсэн.  “Харвони” эмийн  гурван сарын эмчилгээнд хэрэглэгдэх тун нь 94 мянган ам.долларын үнэтэй  байсан учир бага орлоготой иргэд авч чадахгүй хүндрэлтэй байсан. Иймд “Хүртээмж”  хөтөлбөрийн хүрээнд үнийг бууруулж, нэг сарын  хэрэглээг  400 ам.доллар болгож хямдруулсан.

” Gilead Sciense”  компанийн  нэг онцлог   өөрсдөд нь хүртээмж хөтөлбөр  байдаг. Тэдний хувьд   түгээмэл хэрэглэгддэг  эмийг   үйлдвэрлэх нь   гол биш өвчлөл, нас баралтыг шалтгаан болоод буй эмийг бүтээж гаргаад зах зээлд нэвтрүүлэх зорилготой. Шинэ бүтээгдэхүүнүүд нь маш үнэтэй гардаг. Түүнийг өндөр  хөгжилтэй,худалдан авах чадвартай улс орнууд авч  хүн ам нь эдгэрээд байдаг. Гэтэл  өвчлөл ихтэй,  хүн амынх нь амьжиргааны түвшин доогуур улс орнууд эм авч чадахгүй, дээр нь  халдвар тараах эрсдэл их. Тиймээс ийм улс орнуудад   “Хүртээмж” хөтөлбөрийг зориулсан нь  Пакистан, Египет,  Монголд  тус, тус хэрэгжсэн. Гэхдээ Египет  манайх улс хоёр л   хамгийн хямд үнэтэй хөтөлбөрийг нь   авч чадсан.  Дээр нь манайх харьцангуй цөөн хүн амтай, өвчлөл өндөр хувьтай, орлого багатай улс орон учраас   загвар /модель/   болох болможтой гэж үзсэн нь “Хүртээмж” хөтөлбөрийг нэвтрүүлэх  нөхцөл болсон.  “Харвони” эмийг оруулж ирснээр  гурван  жилийн хугацаанд  найман мянга гаруй хүн  эмчлэгдсэн.

-“ Gilead Sciense” компани эмийн патентаа зарсанаар өөр улс орнууд эм үйлдвэрлэж эхэлсэн. Шинэ эмүүд Монголд орж ирэх боломж нээлттэй юу?

-Оргиналь эм эмчилгээнд нэвтэрснээр тухайн эмийн компани лицензээ дахин зарах үйл явц явж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн эмийг үйлдвэрлэж болно гээд патентаа хэрэглэх зөвшөөрлийг өөр компанид олгосон. Тиймээс Энэтхэг улсад  11 үйлдвэр доторх найрлага  өөр ч  энэ эмийг үйлдвэрдээд эхэлсэн. Харин  тэдний хувьд оргиналь  эмээсээ үнийн хувьд 80 хувь  хямд  байх ёстой гэсэн  шаардлага тавиад үйлдвэрлүүлдэг.  Ингэснээр оргиналь эмийн шаардлагыг хангаж авч  чадаагүй бусад улс орон  тухайн  эмийн  хувилбарыг  авч хэрэглэх боломж нээлттэй гэсэн үг. Манай улсын хувьд оргиналь  эмийг эмийн  жагсаалтад  бүртгүүлж  оруулж  ирээд эмчилгээнд нэвтрүүлсэн  учраас  дараа, дараагийн шинэ  эмүүд бүртгэгдэх нөхцөл нээлттэй. Үнийн хувьд ч  хэд дахин хямдарна.

-Вирусыг эм уугаад эдгээчихэж байна. Элэгний хатуурал, хавдартай хүмүүст яаж нөлөөлдөг юм бол?

-С вирустэй хүн “Харвони” эмийг ууснаар   3-6 сард бүрэн эдгэрдэг.  Энэ нь тухайн хүний элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх  эрсдийг 70-80 хувь бууруулдаг. Мэдээж вирус  тээж яваа тохиолдолд тэр хүн элэгний хатуурал, хавдартай болох нь дамжиггүй. Харин хэзээ вэ гэдэг асуудал бий. Эм ууснаар энэ эрсдлийг бууруулж байгаа юм.  Нөгөө талаас эм уух нь С вирусыг устгаж байгаа болохоос хатууралтай хүнд шууд нөлөөлнө гэсэн үг биш. Гэхдээ элэг өөрөө төлждөг эрхтэн учраас  элэгний   хатуурлын  зэргийг бууруулах, өвчлөлийн  явц  зогсох зэргээр хувьд хүнд  ач холбогдолтой. Эмийн хүртээмжийн тухайд бид  хоёр  сонголттой болсон. Үнийг хөнгөлж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлсэн.  Архангай аймагт АНУ-ын “Gilead Sciense” компанийн  оролцоотой  “Элэгний эмгэгүй Архангай “ хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлсэн. Социализмын үед буцалгадаг тариур  хэрэглэдэг байсан хүмүүс   нь өнөөдөр  С вирусын өвчлөл хамгийн их  байгаа  45-65 насныхан юм. Иймд тэдгээр  хүмүүсийг илрүүлэгт оношилгоонд  хамруулж, эм уух шаардлагатай хүмүүст  хөтөлбөрт хэрэгжүүлсэн. “Gilead Sciense” компаниас  бүрэн курс эмчилгээг нэвтрүүлсэн. Архангай аймагт нийт 3000 орчим хүн хамрагдсан. Ингэснээр  илрүүлэг, оношилгоо ,эмчилгээний  тушлагыг бусад аймаг  судлах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *