Н.Наранбаатар: Жүжигчнээс найруулагч болоход давуу талтай

3-р сарын 28, 2018 10:17 am Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг, спорт Уншсан: 18
3bb6aae1740b8648big

Ч.Гантулга

 Төрийн соёрхолт, УДЭТын ерөнхий найруулагч Н.Наранбаатар бол СУИСийн төгсөгч. Тэрээр сургуулийнхаа тухай, мэргэжлийнхээ тухай ийн ярьж байна.

Монголын театрын урлагт өөрийн үзэл бодлоороо ялгарч буй уран бүтээлч бол Н.Наранбаатар. 2013 онд Төрийн соёрхол хүртсэн залуу найруулагч 1998 онд СУИСийн кино драмын ангид оржээ. Шавийн эрдэм багшаас гэдэг. Түүнийг өдий зэрэгтэй уран бүтээлч болох цагаан замыг Соёл, урлагийн их сургууль тавьж өгчээ. Тэрээр сургуулийнхаа тухайБи 1998 онд СУИСд орсон. Мэргэжлийн хичээлээ Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, тайзны яриагаа гавьяат багш Уртнасангаар заалгасан. Манай СУИСийн багш нар чадалтай, хүнд өгөөжтэй, шавь нарынхаа гарааг их сайн тавьж, арга барилыг нь зааж өгдөг сайхан хүмүүс байдаг. Тэндээс олон хүн урлагийн замд хөл тавьж байна. Би уг нь жүжигчин болохоор элссэн юм. Харин багш минь намайг найруулагч болоход жаахан юм байна. Тиймээс давхар сур гэж зөвлөсөн. Найруулагч их ховор мэдрэмж, ур чадвар шаардсан мэргэжил. Миний хувьд цаг хугацаа өнгөрөх тусам мэргэжилдээ дурлаж, илүү тэмүүлж, бахархаж явдаг. Шууд найруулагч болсноос жүжигчин болчихоод найруулагч болох нь илүү, давуу талтайгэсэн юм. Түүнийг анх СУИСд элсэхэд тухайн үеийн мундгууд буюу Ардын жүжигчин Б.Мөнхдөрж, Н.Сувд, Ж.Лхамхүү зэрэг тайз дэлгэцийн сор болсон уран бүтээлчид хичээл ордог байжээ. Одоо ч энэ түүчээ үргэлжилж буй. Н.Наранбаатар найруулагч аливаа уран бүтээлийн ард гарсан хойноо сургуулиараа бахархах дуртай. ТэрээрХэрэв урлагийн мэргэжил сонгох гэж байгаа бол СУИСийг зориоройгэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Amitriptyline 50 Mg Cheap online cialis Drugstore Xenical Viagra In Farmacia Senza Ricetta

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *