Н.Мөнхбаяр: Бид оюуны чадвараараа тэргүүлдэг ч гүйцэтгэлээрээ сүүл мушгидаг

4-р сарын 26, 2017 8:47 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 70
4-26-2h

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийнБизнес, хөгжилбуланд “Mind update” сургалтын төвийн захирал Н.Мөнхбаярыг урилаа.

Танай сургалтын төв хэзээ байгуулагдсан бэ. Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна?

Манай сургалтын төв 2015 оны нэгдүгээр сард байгуулагдаж байлаа. Ингэхдээ сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн юм. Хувь хүн болон байгууллагад чиглэсэн сургалтыг зохион байгуулдаг.

Тухайлбал, хувь хүний хөгжил, менежмент, байгууллагын удирдлагын сэтгэлзүй, заалны сургалт явуулж байна.

Бид хүний нөөцийн болон удирдлага, менежмент, маркетингийн чиг хандлага ямар төвшинд байгааг судалж, үүндээ тулгуурлан сургалтын агуулгаа тодорхойлдог. Мөн үйлчилгээний маркетингийн чиглэлийг барьж ажиллаж ирсэн. Энэ оноос эхлэн сургалтын загварчлалыг өөрчлөн бүх төрлийн салбарыг хамруулж байна. Ингэхдээ бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас зочид урьж оролцуулан хамтын ажиллагаагаар сургалтаа зохион байгуулдаг болсон. Түүнчлэн манай төв Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран байгуулсан “MANAGEMENT 2.0 ACADMY” менежментийн цогц сургалт явуулж байгаа. Тун удахгүйМаркетингийн өнөөгийн чиг хандлага”, “Байгууллагын соёлын чиг хандлага”, “Сошиал медиа маркетинг, интернетээр амжилттай маркетинг хийх аргуудсэдвээр сургалт явуулахаар төлөвлөж байна.

Эдийн засгийн хямралын үед бизнес эрхлэхэд хэцүү байгаа тухай хүмүүс ярьж байгаа шүү дээ. Та бүхний хувьд ямар зөвлөгөө өгч байна?

Ер нь эдийн засаг хямрахаас илүүтэй сэтгэлгээний хямрал давамгайлж байх шиг. Ийм сэтгэхүй байгууллагыг унагахад шууд нөлөөлж байна гэж болно. Өнгөрсөн хоёр жил хямрал ид өрнөж байсан. Одоо эргээд харахад хямрал саарч байгаа эсвэл хүмүүс байгаа нөхцөлдөө дасан зохицож ажлаа хэрхэн төлөвлөж зохицуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байх шиг. Манайхтай хамтран ажилладаг байгууллагууд хямралын үед хэрхэн ажиллах вэ гэдэг. Тиймээс ямар шийдэл олж болох вэ гэх гарцыг эрэлхийлсэн сургалт, зөвлөгөө өгч ажилладаг. Ихэнхдээ хямдрал болон бөөний худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийг аж ахуйн нэгжүүд авч хэрэгжүүлж байна. Ер нь хямдрал нь маркетингийн хамгийн муу шийдэл байдаг юм шүү дээ. Гэхдээ үүнээс өөр арга зам бий. Жишээлбэл, удирдлага, санхүү, маркетингийн зүгээс яаж ажиллах вэ гэдгийг сургалтаар болон зөвлөмжөөр өгч байгаа. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. Эдийн засгийн хямралтай зэрэгцэн сургалт, зөвлөгөө өгдөг олон байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгэхээр хямралын үеийг даван туулах чадваргүй байгаа нь зогсч, ур чадварын хувьд давуу байгаа нь тэсч үлдэж байгаа юм.

Нэг талдаа өнөөгийн нөхцөл байдал нь зах зээлийн хуулиар шүүгдэж байгаа ч тэсч гарах чадварыг нь илэрхийлэх үзүүлэлт болж байна гэж болох уу?

Нэг үгээр хэлбэл, шүүлтүүрээр шигшээд үлдсэн хэсэг нь оршин тогтнох чадвартай гэсэн тодорхойлолт болж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр, нийт эдийн засгийн эргэлтээс харвал нийт аж ахуйн нэгжийн 60 орчим хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна лээ. Тэгэхээр засаглал, маркетинг, менежментийн удирдлага дутмаг, бизнес эрхлэхийн тулд ямар зарчмаар ажиллах вэ гэдгээ зөв тодорхойлж чадаагүйгээс уналтад орсон гэж боддог. Мэдээж хямрал болж бизнест нөлөө үзүүлсэн нь үнэн ч тэсч үлдсэн хэсэг нь сэргэлтийн үед улам чангарч хүчтэй ажиллах боломж нээгдэх болов уу. Ер нь энэ удаагийн хямрал боловсрол, маркетингийн салбарт нэлээд хүчтэй цохилт өгсөн нь ажиглагдсан. Гэхдээ ийм тохиолдолд үйл ажиллагааныхаа стратегийг маш сайн боловсруулах ёстой. Үнэн хэрэгтээ зөв бүтэцтэй, менежментээ зөв тодорхойлсон байгууллага оршин тогтнож, хөгжих боломж нь бүрддэг. Манай байгууллагын хувьд тухайн аж ахуйн нэгжийн онцлогт тохирсон зөвлөгөө өгдөг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зардлын хэмнэлтийг хэрхэн хийх вэ, бага зардлаар үр ашигтай маркетинг, борлуулалт хийж болох вэ гэдгийг илүүтэй сонирхож байсан юм. Баяжих тухай лекц уншиж байгаа хүн өөрөө баян байх ёстой гэдэг шүү дээ. Тэгэхээр тухайн салбарт ажиллаж үзээгүй хэрнээ зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулна гэвэл өрөөсгөл. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийнхөө чадавхийг сайжруулах хэрэгтэй.

Монгол Улсын хувьд эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайгаас гадна, хөдөө аж ахуйн болон бусад салбар бүрийг хөгжүүлэх нь зүйтэй гэж ярих болсон. Таны хувьд?

Манай улсаас дэлхий дахинд экспортлоход 10 жилийн дотор эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гурван салбарыг нэрлэж болно. Тухайлбал, уул уурхай, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, казиногийн салбарыг хөгжүүлснээр монголын эдийн засгийн солонгоруулах боломжтой. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, махыг экспортод гаргах ажлыг хийж байна. Гэхдээ манай улсын хувьд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлээгүй учраас махыг экспортлоно гэдэг хэцүү. Харин махыг боловсруулсан байдлаар гаргах нь илүү өгөөжтэй байх болов уу. Энэ мэтчилэн хөдөө аж ахуйн салбарыг орчин үетэй нийцүүлэн хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Мэдээллийн технологийн салбарт монгол хүний оюунлаг байдал нөлөөлөх боломжтой. Энэ салбар нь хүний оюун ухаан, сэтгэлгээнд тулгуурлаж хөгждөг. Жишээлбэл, “Snapchat” Тавантолгойгоос хэд дахин өндөр үнэтэй хувьцаатай шүү дээ. Манай улсаас дэлхийд энэ салбарт маш амжилттай ажиллаж байгаа залуучууд бий. Энэ салбар тодорхой нэгэн бүтээгдэхүүн шаарддаггүй баялаг байдаг. Гэхдээ үүнд нэгдсэн бодлого дутагдаж байдаг. Үүнтэй холбоотой хөгжүүлэлтийг хийвэл мэдээллийн технологийн дэлхийн зах зээл бидний өмнө нээлттэй байна. Казиногийн тухайд эргэлзээтэй асуудал олон байгаа ч хууль эрх зүйн орчноо сайн боловсруулж чадвал уул уурхайгаас илүү ашиг олох боломжтой. Эл гурван салбар эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал хэдий ч улс орон оршин тогтноход хүнсний хэрэглээ голлох байр суурийг эзэлнэ. Тиймээс мал аж ахуйн салбарыг хөгжүүлэн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нь дээшлүүлэхээс гадна дотоодын хүнсний хэрэглээгээ бусдаас хараат байлгаж болохгүй юм.

Монголчуудыг аливаад дасан зохицох чадвартай гэлцдэг. Гадны улс орнуудад суралцаж, ажиллаж байгаа монгол хүний авьяас чадвар тэднийг гайхуулж байгаа тухай ярьдаг шүү дээ?

Оюуны чадамжийн хувьд монголчууд дэлхийд эхний тавд багтдаг ч гүйцэтгэлээрээ сүүлийн тавд орсон байдаг. Эндээс харвал, оюуныхаа чадавхийг бүрэн ашиглахгүй байгаа нь харагданаҮүнд, монгол хүний залхуу, аливаа зүйлийг хойшлуулдаг зан чанарын илэрхийлэл нөлөөлж байгаа юм. Энэ дутагдлаа тал шигээ уужим сэтгэдэг, тайван хүмүүс гэдгээр халхавчилдаг юм шүү дээ. Харин гадаадад суралцаж байгаа оюутнуудтай уулзахадГадныхан өдөр шөнөгүй хичээлээ давтсаар байжСавдаг. Харин бид юу ч хийхгүй байсан чСавнагэж байсан юм. Тэгэхээр мэдлэг дээр суурилсан эдийн засагтай болохын тулд боловсролын чанарыг сайжруулах ёстой. Ингэхийн тулд шүүлтүүр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 89.7 хувь нь дээд боловсролын эзэмшихээр зорьж байгаа нь баялаг бүтээгчгүй болох алхам юм шүү дээ. Мөн өнгөрсөн оны статистикаас харахад дээд сургууль төгсөгчдийн 17-18 хувь нь инженер технологийн мэргэжил эзэмшин баялаг бүтээгч болж төгсдөг. Үлдсэн хэсэг нь хэт хавтгайрсан зүйл рүү хуйларч байгаа нь хөгжлийг хойш татаж байна гэж боддог. Түүнчлэн нийт их дээд сургуульд суралцагсдын 60 хувь нь л төгсдөг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, зорилгоо тодорхойлоогүйгээс сургуулиа хаях нь элбэг тохиолдож байна гэсэн үг. Ер нь манай боловсролын салбарын суурь муу тавигдсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс энэ салбарын хөгжилд анхаарлаа хандуулах ёстой.

banner3-14

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Finapecia Pharmacie En Ligne Levitra Propecia Sperm Motility canadian cialis Cialis Naturale Controindicazioni Levothyroxine Overnight

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *