Н.Лувсанжав, Ч.Раднаа нар ажлаа өгөхөөр болов

10-р сарын 5, 2012 10:02 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 250

М.ГАН

 Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лув­сан­жав, Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа нар ажлаас чөлөөлөгдөх өр­гөдлөө УИХ-ын даргад өчигдөр өгсөн байна. Энэ тухай УИХ-ын дарга З.Энх­болд чуулганы тан­химд хэллээ. Дээрх хоёр газрын даргыг УИХ-аас томилж, чөлөөлдөг юм.  Н.Лувсанжав, Ч.Раднаа нарын ажлаас чөлөөлөг­дөх хүсэлтийг чуулганы өнөөд­рийн хуралдаанаар хэлэлцэж, орны хүнийг нь томилохоор болжээ. Орон нутгийн сонгуулийн бэлт­гэл ажил ид явагдаж бай­гаа тул СЕХ-г даргагүй удаах­гүй гэж үзэж буй бо­лолтой. Н.Лувсанжавын оронд СЕХ-ны нарийн бич­гийн дарга Ч.Содном­цэрэнг Ардчилсан намын­хан нэр дэвшүүлэх сураг байна. 

СЕХ-ны даргыг өөр­чил­нө гэсэн яриа хэд хоногийн өмнөөс дуулдах болсон. Түүнийг ажлаас чөлөөлснөөр Өвөрхангайд нэр дэвшээд ялагдсан  Г.Батхүүд боломж олдоно гэсэн таамаг бий. Тодруул­бал, УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас сон­гогдож гишүүний түр үнэм­­­лэхээ авсан С.Чин­зо­ригийг тангараг өр­гүүлж, Н.Төмөрхүүгийн хэргийг нэг тийш болгох сурагтай. Ингэснээр тэ­дэн­тэй заргалдаж буй Г.Бат­хүү УИХ-ын гишүүн болж магадгүй гэх яриа улс төрийн хүрээнд таржээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *