Н.Хишигнэмэх:Тяньшигийн бүтээгдэхүүнүүд эрүүл мэндийг цогцоор нь хариуцда

6-р сарын 21, 2012 1:46 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 1735

Д.МЯГМАР

 

Тяньши корпораци монголд төлөөлөгчийн газраа нээж, салбаруудаа байгуулан  үйл ажиллагаагаа явуулаад арван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд эднийх 55 мянган дистрибьютертэй болсон байна. Мөн монгол­чуудыг эрүүлжүүлж, хөдөлмөрийн бүтээм­жийг нь нэмэгдүүлж, насыг нь уртасгасан гэх олон сайхан мэдээ дуулгалаа. Шилдэг гэсэн тодотголтой тус байгууллагын бүтээгдэхүүнүүд хүмүүст хэдийнэ танил болжээ. Энэ талаар Тяньши олон улсын корпорацийн “Мөнгөн Арслан” хүндэт цолтой, автомашины шагналт найман одтой дистрибьютер Н.Хишигнэмэхтэй ярилцлаа. Тэрээр Анагаах ухааны доктор цолтой, хүний их эмч, эрүүл мэндийн зөвлөх эмч мэргэжилтэй.

 

-Танайхан ойгоо тэмдэг­лээд ойрд  ажил ихтэй байна уу?

-Хийх ажил маш их байна. Тяньши олон улсын корпо­раци Монгол Улсад үйл ажил­лагаа явуу­л­аад 10 жил болжээ. Анх 2002 оны тав­дугаар сарын 22-нд манай корпораци Монголд албан ёсны тө­лөө­­лөг­чийн газраа нээж байсан түүхтэй.

Ойн баярын мэндийг нийт дистрибьютер болон олон зуун хэрэглэгч, хамтран ажилладаг бүх хүнд өргөн дэвшүүлье.

Бид энэ сарын 23, 24-нд МҮЭСТО-д ойн баярын хурал, сургалт, урлагийн тоглолт гээд олон арга хэмжээг зохион бай­гуулна. Гишүүддээ “Ам­­жилтын үндэс” сэ­дэвт сургалт явуулна. Лектор төвтэй хамт­ран хөдөө, орон нутгаас ирсэн ги­шүүд, дистрибью­терүүд­дээ сургалт явуулна.

Өдгөө улсын маань аймаг, сумд , хот дүүрэг бүрт Тяньши салбарлажээ. Энэ хуагцаанд 3500 гаруй хэрэглэгчтэй болсон байна. Тяньши гэдэг аугаа их айлын босгыг би алхаж ороод өдгөө найман жил болжээ.

-Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүү­лэхээр томоо­хон зорилт тавиад тэр бүр хэрэг­жүүлж чадахгүй байгаа. Харин танайх 55 мянган дист­рибьютертэй болж тэр хэрээр хүмүүс ажлын байр, цалин орлоготой болж байгаа юм биш үү?

-Тэгж хэлж болно. Улсын байгууллагад ажил­лахад өдөр бүр тогтсон цагаар ажилладаг бол манайд тэгдэггүй. Манайх хүссэн цагтаа хэн нэ­гэнтэй уулзаж дуртай газраа ажиллаж болдог.

ОХУ-д гэхэд хууль гарч сүл­жээний марке­тин­гийн сис­те­мээр бараа, бүтээг­дэхүүн борлуулдаг хүмүү­сийн ажил­ласан жи­лийг тооцдог болсон. Удахгүй манай улсад ажл­ын бай­рыг нэмэг­дүүлэх тал дээр өөрчлөлт хийж бидний хийж байгаа аж­лыг хуульд багтааж өгнө байх. “Орифлем”-ийн за­хи­­рал Г.Оюунгэрэл УИХ-д нэр дэвшиж байгаа юм байна.

Адилхан сүлжээний бизнес эрхэлдэг учраас бид түүнийг дэмжинэ. Ингэж байж бид хийж байгаа ажлаа хуулийн хүрээнд хүлээн зөвшөө­рүүл­мээр байна. Бидний хийж байгаа ажлыг ажилласан жилд тооцвол олон мянган дист­рибьютер амьдрал нь батал­гаатай болно. Мөн тэтгэвэрт гарах боломж бүрдэх юм. 55 мянган дистрибьютерийн цаана гэр бүлийнхэн нь, хэ­рэг­лэгчид байна. Зарим аймагт манай сүлжээний хоёр оффис ажиллаж байна. Хорхой өвсний бүтээгдэ­хүүний ид шидийг таниулж, хүмүүсийг эрүүлжүүлэхээр би 21 аймгийн ихэнх сумыг тойрсон доо. Миний баг хамт олон энэ хугацаанд маш сайн ажил­ласан. Найман одтой Алтан­жаргал байна. Ийм хүн 38 хувиар цалинждаг. Хэн нэгэнд тусалсныхаа төлөө дөрвөөс дээш оронтой тооны цалин авч байгаа гэсэн үг. Бид санхүү­гийн эрх чөлөөнд хүрсэн. Төсвийн байгууллагад би эм­чээр ажиллаж байсан бол хэн байх байснаа одоо төсөөлж чадахгүй юм.

Эрүүл мэнд нь дорой, амьд­рал нь хүнд байсан Завханы Алтанцэцэг гэж эмэгтэй дистрибьютер болж, манай бүтээгдэхүүнийг хэрэг­лээд эрүүл саруул болж амьдрал нь гайхам­шигтай өөрчлөгдсөн. Түүний араас хөдөөний олон хүн орж ирж байна.

-Танайх Эрүүл мэнд, Нийг­мийн хамгаалал хөдөлмөрийн яамны гээд олон газрын ажлыг хариу нэхэлгүй хийж иржээ. Та нарыг дэмждэг үү?

-Хоол тэжээлийн нэмэгд­лийн хувьд хүүхдийн хүнсний нэмэлт тэжээлийн хөтөлбөрт цинкийг хэрэглэж болно гэж оруулсан байдаг. Ганцхан манай компанийн бүтээг­дэ­хүүн ХХААХҮЯ, МХЕГ зэрэг дөрвөн газраас зөвшөөрөл авсан. Бид хэд бор зүрхээрээ л ажиллаж байна. Хүнд туслаад хүнээс талархлын үг дуулах шиг сайхан зүйл үгүй.               

-Хүмүүс хорхой өвсний бүтээгдэхүүний талаар ярихаар сүлжээнд элсэхгүй гэдэг. Гол нь үр дүн, чанар биз дээ. Танай бүтээгдэхүүнд ямар нэг баталгаа бий юу?

-Байлгүй яахав. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт бүтээгдэ­хүү­нүү­дийг хүмүүс шидтэй гэж ярих болсон. Манай кор­по­рацын бүтээгдэхүүнүүдийг НҮБ-аас итгэмжилсэн. Мөн Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллага хүлээн зөвшөөрсөн байдаг. Дэлхийн шилдэг 500 корпорацийн нэг гээд бодохоор таны асуултад хангалттай ха­риулт болох болов уу. Монгол­чууд үүнийг  хэрэглээд бүтээгдэхүүний үр дүн өндөр гарсан.

-Эмчийн мэргэжил тань энэ сал­барт  ажиллахад их хэрэг болдог байх. Та яаж яваад энэ корпорацитай холбогдчихов?

– Би эмч хүн. Гэсэн ч биеийн эрүүл мэнд минь тааруу. Байнга толгой өвдөж, даралт ихсдэг, эм, тариаг хоол шиг идэж, хэрэглэдэг байсан. “Дэлхийн хүн амыг эрүүл­жүүлж, эд баялагтай элбэг хангалуун амьдрахад нь тус­лах” уриатай Тяньши корпо­рацитай холбогдоод өнөөдөр эрүүл, саруул боллоо. Түүнээс хойш би ах дүү, хамаатан садан элэг нэгт Монголын ахан дүүсдээ энэхүү гайхамшигтай мэдээллийг түгээж тэднийгээ насан туршдаа эрүүл энх, эд баялагтай, элбэг хангалуун амьдрахад нь тусалж байгаа. 

-Танай бүтээгдэхүүний давуу тал, онцлог шинж их биз?

-Тяньшигийн бүтээгдэхүү­нүүд хүний эрүүл мэндийг цогцоор нь хариуцдаг гэж сонсохоор сайхан байгаа биз. Бид европ эмнэлгээр явж, эрхтэн тус бүртээ зориулж эм ууж, эмчилгээ хийлгэдэг. Харин манай бүтээгдэхүүнүүд хүнийг бүрэн эрүүлжүүлж,  аливаа өвчлөлөөс удьдчилан сэргийлдэг. Хүний хөгш­рөл­тийн явцыг удаашруулана. Хүний биеийн эд эсийг тэ­жээн,  хавдрын эсийг даран­гуйл­даг гэх мэт гайхалтай үр дүнг нь тоочоод барахгүй.   

-Гадуур хүнсний олон янзын нэмэлт тэжээл зарагд­даг. Тяньшигийн ХНБ, тэжээл юугаараа ялгаатай вэ?

-Тяньши корпараци НҮБ, ДЭМБ итгэмжлэгдсэн, дэлхийн ¹1 бүтээгдэхүүнтэй. Дэлхийд хаана ч байхгүй цэвэр ионы кальцтай. Тяньшиг өөр зүйлтэй харцуулахын аргагүй. ХХ зуун хүн төрөлхтний чи­мээгүй тахал ясны сийрэгжилт каль­цийн дутагдлаас аврах цэвэр кальцийг Тяньши дан­гаараа үйлдвэрлэж  НҮБ-ын гишүүн 195 оронд түгээж хү­мүүст сайн үр нөлөө өгсөөр байна. Энэ корпо­рацийн ерөн­хийлөгчийг дэлхийн “каль­цийн хаан” гэж өргөмжилдөг юм.

-Танайхаар ирэх болгонд янз бүрийн насны олон хүн үйлчүүлж байх юм?

– Сүүлийн үед бидний үйл ажиллагаа хот, хөдөөд их өргөжсөн. Олон хүнд өвчнөөсөө салж, хажуугаар нь  долларын цалин урамшуулал авдаг боломж олгосон. Удахгүй болох ойн баярт маань хот, орон нутгийн иргэд ирж оролцох юм. Хүмүүсийг эрүүл бөгөөд эд баялагтай байх энэ зөв замруу бид урвуулж байгаа.

-10 жилийн босгон дээр зэрэг дэв ахисан олон хүн байгаа юу?

– Манай багийнхан бараг бүх дистрибьютер ойн босгон дээр зэрэг ахиж байгаа. Сүүлийн үед манай баг, гишүүд залуужсан. Залуу хүмүүс ирээдүйгээ сайхнаар төсөөлж, амьдралын гараагаа зөв эхэлж байгаад бид баяртай сууна. Энэ дашрамд:

Нийт дистрибьютертээ халуун баяр хүргэж амжилт хүсье. Тэр дундаа найман одны болзол хангасан Б.Алтан­жаргал, Д.Батсүх, Н.Сүхбаатар нартаа амжилт хүсье. Долоон одны болзол хангасан шинэ залуу эрч хүчтэй дайчин ажиллаж IV зэрэглэлтэй бол­сон М.Мядагмаа , П.Өл­зиймаа, Б.Бадамлянхуа, С.Ду­ламжав, Н.Ананд, Г.Аминаа, А.Дулам­сүрэндээ тусгайлан баяр хүргэж амжилт хүсье. Мөн эх орны минь дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй дистрибьютер, хэрэглэгчид болон хамтран ажиллагсаддаа баярын мэнд хүргэж,  удахгүй бүгдээрээ “Арслан” цолтой болохыг хүсье. Монголчууддаа хандан бүгдээрээ хамтран ажиллаж бие биендээ туслах замаар эрүүл энх, эд баялагатай элбэг хангалуун амьдраасай. Хийсэн юмтай хэлэх үгтэй, бүтээл арвин, эрч хүчтэй сайн сайхан амьдрах боломжийг хүн бүрт тэгш олгож буй Тяньши корпо­рацийн боломжийг ашиг­лан их амжилтын оргилд гараарай.

 

Нийт: 5 Сэтгэгдэл

Teyah
2016 оны 12-р сарын 1

I see, I suosppe that would have to be the case.

Jaxon
2016 оны 12-р сарын 1

Yours is a clever way of thniikng about it.

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Priligy Farmacia Napoli Cialis 40 Mg viagra vs cialis Diflucan Order Keflex Mg Lb

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *