Н.Энхбаярын ялгүйг нотлох таван баримт

5-р сарын 12, 2017 12:18 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Сонгууль , Улс төр Уншсан: 19
5-12-1х

Ч.ЗОТОЛ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй МАН, МАХН, АН  нэр дэвшигчээ тодруулахтай зэрэгцэн нэг хүнийэсрэг олныг хамарсан сурталчилгаа идэвхжив. Энэ  бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ЕрөнхийлөгчН.Энхбаяр. Угтаа энэ сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч  нь тэр. Тэгвэл түүнийг сонгуулийн марафоны гараандээр  “барьж” үлдээх, эсвэл явцын дунд ямар нэгэн шалтгаар “өвдөг шороодуулах”  улс төрийн угсраа мэх  далдуурэхэлчихэж. Сошиалд түүнийг “ялтай учраас сонгуульд оролцох боломжгүй” хэмээн тоть шиг давтагчид олон. Хэвлэл, мэдээллийн ихэнх хэрэгслээр “Сонгуулийн шинэ хуульд гадаад  улсад  зургаан сар ба түүнээс дээш  хугацаагаар  оршин суусан хүнийг нэр дэвшүүлэхгүй. Н.Энхбаяр л Солонгост удсан” гэхчлэн шуугиж байна. Энэ мэдээлэл улстөрийн өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахүй байх, эрхийг нь хаах, дангаараа монопольчилж сонгуульд нэрдэвших гэсэн бүлэглэл, улс төрийн зарим намаас гарч байгаа нь ойлгомжтой. Энэ үйлдэл ганц Н.Энхбаяр ч бишцаашид АН-аас нэр дэвшигчийг ч зүгээр байлгахгүй бололтой.

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын тухайд сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хууль эрхзүйн хаалт байхгүй. Үүнийг  хуульч, судлаач, хүний эрхийн байгууллагууд, МАН, АН-ын шударга гишүүд нам харгалзалгүй  бүгд  хэлдэг. Тэгвэл баримт, нотолгоо ч үүнийг давхар гэрчилж байна.

БАРИМТ 1

2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс  Н.Энхбаярыг 2009 он хүртэл  Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн  хилсдүүлж гурван шатны шүүхээр ял өгч байв. Тэр нь 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуульд хамрагдаж үндсэн болон нэмэгдэл ял гэх зүйлүүд нь хэрэгсэхгүй болсон байдаг.  Түүнийг дагаад өдгөө зарим хэвлэлээр бичээд байгаа “ялтай байдал”  гээч  мөн байхгүй болсон юм. Энэ тухай  Сүхбаатар дүүргийн 2012 оны наймдугаар сарын 2-ны 326 тоот тогтоолын 5-д, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны долдугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн нарт холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүллээ” хэмээн тодорхой заасан байна. Ялтай  байдал  гэдэг  нь үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж байгаа хугацаанд хянан харгалзах үүднээс байдаг зүйл болохоос өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байхад нөхөж  хэрэглэх боломжгүй юм. Үүнийг 2019 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4-т “Хорихоос өөр ял шийтгүүлсэн, хөнгөн ял шийтгүүлсэн, анх удаа хорих ял шийтгүүлсэн хэрэгтний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” хэмээн заасан байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д  энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн  Эрүүгийн хуулийн 78.2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг мөн хэрэгсэхгүй болгохоор заажээ. Энэ нь мөн ялтай байдал гээч зүйл байхгүй болохыг давхар нотолж  байна. 2009 оны Өршөөлийн хуулийн 7 дугаар хэсэгт Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заасан байдаг. Эрүүгийн хуульд заасан  хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхэд хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус, тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу анхан шатны шүүх хэлэлцэж байгаад  хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

БАРИМТ 2

2009 оны Өршөөлийн хуульд Улсын дээд шүүх 2009 оны долдугаар сарын 14-нд “27 тоот”  тайлбарыг  гаргасан  байдаг. Тайлбарт, энэ хуулийн 6-д заасан өршөөлийг үзүүлэхэд ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд Цагдаагийн байгууллага уг хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэсэн тэмдэглэл/бүртгэл”-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэлийг хийнэ”гэжээ. Мөн тайлбарын 1.14-т энэ хуулийн 7.1-д заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцааж шалгаж байгаа хэргийг прокурор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгч, захирамж гаргаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шат шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна. Үүгээр бол хэрэг тэр даруйд буюу хэрэгсэхгүй болох байсан бол Сүхбаатар дүүргийн шүүх 2012 онд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаар энэ асуудал дуусгавар болжээ.

БАРИМТ 3

Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулиар дээрх хуулиудыг зөрчин Н.Энхбаярыг дахин хэлмэгдүүлж нэр дэвших эрхийг нь  хаасан. Тухайлбал, ЦЕГ-аас СЕХ руу “Н.Энхбаяр ялтай” гэсэн тодорхойлолтыг өгсөн байдаг. Үүнийг МАХН-ын гишүүд “Улс төрийн захиалга,шахалт.  Өрсөлдөгч улс төрийн хүчний нэр төрийг унагах, сонгуульд ялах магадлалтай өрсөлдөгчөө нэр дэвшүүлэхгүй байх  гэсэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл” хэмээн тухайн үед мэдэгдэж байсан юм. Шүүх шийдвэр гаргаагүй байхад ЦЕГ-ын тодорхойлолтоор сонгогдох эрхийг хаасан асуудлаар маргаан үүсэхэд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим “Цагдаагийн байгууллага эрх мэдэл, албаны байдлаа хэтрүүлж, зөвхөн бүртгэл хийж, ялын байдлын тэмдэглэл хөтлөөд хариу өгөх байтал хууль тайлбарлаж, дүгнэлт хийж, ялтай гэсэн буруу тодорхойлолт гаргасан нь хүчингүй болохыг  харамсалтай нь сонгуулийн дараа тогтоож байв.

БАРИМТ 4

Цагдаагийн байгуул­лага хууль зөрчөөд зог­сох­гүй хэрэг бүртгэх, хөт­лөх тухай  Хууль зүйн сайдын 2013 онд гаргасан  заа­вар батлах тухай тушаа­лыг зөрчсөн байдаг. Заа­вар нь шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн бүртгэлийг хөтлөх, лав­лагаа олгох тухай юм. Түү­нийг цагдаагийн ажилт­нууд санаатайгаар /магадгүй улс төрийн шахал­таар/ зөрчиж, ял­тай байдлын тухай то­дор­хой­лолт гээчийг гар­гаж СЕХ руу өгчээ. Заа­варт “иргэний ялтай байдлын тодорхойлолтыг гаргаж өгөхдөө тухайн иргэний ялгүй болох хугацаа дууссан, шүүхээр шийт­гэгдсэн ял нь цагаат­гагдсан, өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдсан бол ял шийт­гэлгүй гэсэн лав­лагааг гаргаж өгнө” гэж заажээ. Тэгвэл өнөө­дөр ч Н.Энхбаярыг “ялтай” хэмээн  ярьж, би­чиж, хэвлэл, мэдээл­лийн хэрэгслээр иргэд, сонгогчдыг төөрөл­дүүлсээр байна.

БАРИМТ 5 

НҮБ-ын өмнө үүрэг хүлээсэн Хүний эрхийн комисс Н.Энхбаярын эрхийг зөрчсөн дээрх асуудлаар мөн тодорхой тайлбарласан байдаг. Хүний эрхийн комисс 2016 оны дөрөвдүгээр сарын 13-ны 1/233 тоот албан бичигтээ Н.Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй гэж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн учир та ямар нэгэн ял эдлээгүй учраас Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлд заасан ялгүй болох гэдэг ойлголт хамааралгүй болох нь тогтоогдож байна. Ийм учраас та Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т заасан хэргийн хувьд ялгүй болсон байна” гэжээ. Үүнийгээ 2017 оны тавдугаар сарын 3-нд мөн албан бичгээр гаргаж өгөхдөө “Хууль хүчин төгөлдөр байгаа учраас  ХЭҮК-ын гаргасан албан бичигт ямар нэг өөрчлөлт орохгүй” хэмээн мэдэгджээ. Энэ бүхнээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ямар ч ялгүй болох нь батлагдаж байгаа юм. Монгол Улсад  шударга ёс гэж байдаг юм бол,  хууль эрхзүйт төр гэж байгаа бол “Үүнээс цааш явах газаргүй”  гэдэг шиг хуулийн бүх тайлбар, нотолгоо   Н.Энхбаярыг “ялтай” гэж нэр дэвшигчээс хасах биш харин ч нэр дэвшүүлэх  үндэслэл  болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Zochin
2017 оны 5-р сарын 13

Demjij baina amjilt husii ta chadna aa

Zochin
2017 оны 5-р сарын 13

Ene l mongoliig avrah tom nadvar uur songolt baihgyi

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] There you will find 95479 more Infos: zms.mn/n-enhbayaryn-yalguig-notloh-tavan-barimt/ […]

2017 оны 6-р сарын 8

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/n-enhbayaryn-yalguig-notloh-tavan-barimt/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *