Н.Энхбаяраас эмээхийн учир…

8-р сарын 14, 2012 9:57 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 209

З.ХҮРЭЛ

 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дүүргийн шүү­хээс долоон жилийн хорих ял оноож, дөрвийг нь биеэр эдлүүлэх шийд­вэр гаргав. Удахгүй Нийс­лэлийн шүүх уг хэргийг хэлэлцэнэ.

Хэрэг ч гэж дээ, угаас захиалгатай, шүүхийн шийд­вэр нь аль эрт бэлэн болчихсон байсныг мон­гол­чууд гурван өдөр үргэл­жилсэн шүүх хурлаас хан­галттай харсан.

Мэтгэлцээнгүй шүүх хурлаар нотлох баримтгүй хавтаст хэргийг тойрч баахан ярьж байгаад эцэст нь баахан хуулийн заалт, хорих ял болоод явчихсан л эд. Хөөрхий, прокурор Ё.Сагсай гэдэг хүн л хамгийн их зовсон байх. Н.Энхбаярыг буруутгах ёстой байдаг. Буруутгах үндэслэлийг нь мань хүн шүүгч нарт “олж өгөх” ажилтай байдаг. Юм олд­доггүй. Зовсоон, зовсон.

Эцэст нь С.Соёмбо-Эрдэнээр ахлуулсан гур­ван шүүгч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хорих ял оноосон.

Шүүх байгууллагыг олны нүдэн дээр ийн хүчгүй­дүүлж, шүүхийн тогтолцоо ингэтлээ до­ройт­чихсон юм байна гэ­сэн сэтгэгдлийг ард тү­мэнд төрүүлэн байж ял оноосны цаад шалтгаан юу байв?

Энэ ажлын бэлтгэл болгож эрх баригч асан­гуудын мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярыг “харлуулах” бараг л тусгай операци явагдсан гэхэд болно. Н.Энхбаяр авлигын хаан гэнэ үү, загалмайлсан эцэг гэнэ үү, айхтар том “цол” олгож, бүхнийг захирдаг дарангуйлагч мэтээр нийгэмд “таниулах” ажил­лагаа системтэйгээр яваг­даж байв. Энд тэндгүй төлбөртэй нийтлэл, нэвт­рүүлэг цацаж, дайралт хийж байсан нь өдгөө сонины шарласан хууд­сууд, телевизээр нэвт­рүүл­гийг үзсэн олны тар­хинд хадгалаастай үлджээ.

Н.Энхбаяр Ерөнхий­лөгчийн албан тушаалаа өгсний дараа МАХН-ын нэрийг сэргээн улс төрд хүчтэй орж ирсэн цагаас нь энэ ажиллагаа улам бүр идэв­хижсэн. Энэ нь хэсэг бүлэг хүний “эрх ашиг”-т халдсан явдал болсон тул эцэстээ ямар нэг аргаар “далд хийж”, дуугүй болгох аргыг хэрэглэхэд хүргэсэн нь энэ ажээ.

Улс төрийн гуравдагч хүчин болсон нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн МАХН-ын дарга Н.Энх­баяр Монголын төрийн хамгийн өндөр бүх албыг хашсан цорын ганц хүн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, улмаар Ерөн­хийлөг­чөөр ажилласан он жи­лүүдэд тэр улс төрөөс ангид байж, завсарлаж байсангүй. Тэр утгаараа, Н.Энхбаярыг Монгол төрийн “хар хайрцаг” хэмээн үзэх учиртай.

Сүү­лийн арав гаруй жилийн тасралтгүй хугацааны тө­рийн бодлого Н.Энх­баяртай салшгүй хол­боотой. Ингэж үзвэл, Н.Энхбаяр өнөөдөр шо­ронд бус Төрийн тусгай хамгаалалт, хангамжинд ажиллаж, амьдарч байх учиртай аж.

Гэвч тэгсэнгүй. Яаж ийж байгаад шоронд хийж орхив. Чухамдаа энэ бол үндэсний эрх ашиг бус цөөн хэдэн хүний улс төрийн сонирхол гэдэг нь тов тодорхой.

Энгийнээр ойлговол, Н.Энхбаяр улс төрд дахин хүчтэй гарч ирсэн, ард түмэн түүнийг ингэтлээ дэмжсэн нь хэнийг “хохироох” вэ гэдгээс л бүх  зүйл илэрхий. Н.Энхбаяраас айх шалт­гаантай хүмүүс өмнөх хийгээд өнөөгийн төрд байсан, байсаар байгаа.

Н.Энхбаярт хамгийн их өсөрхөн, түүнийгээ нууж ч чадахаа больсон эрхэм бол Ц.Нямдорж. Хууль зүйн сайд тэрээр Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг намын зарим даргынхаа хамт удирдсан гэдэг. Харин маргааш нь огт мэдээгүй хэмээн жуу­малзан зогссон нь үнэн.

Тэрээр Ерөнхийлөгч асныг урьдчилан хориг­доход ШШГЕГ-т ам­рал­тын өдрөөр очиж, албан хаагчдыг нь дуудаж ажил­луулж байв. Өнгөрсөн бямба гаригт мөн л тус газрын удирдлагуудыг “түр­гэн” авахуулсан байна. Н.Энхбаярыг хо­ригд­сон үеийн амралтын өдрөөр Шүүхийн шийд­вэ­рийнхнийг цуглуулж, чу­хам ямар үүрэг даалгавар өгч, тушаал шийдвэр гаргадаг нь сонин.

Юутай ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хорих ял авсан нь Ц.Нямдоржтой ямар нэгэн сэж­мээр холбогддог. Өдгөө тэр нэг танхимд хамт сууж буй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг шоронд хорихоор улайран зүтгэж эхлээд байна. Хэдхэн хоногийн өмнө цагдаа, шүүхийн шийд­вэрийнхэнд “З.Баян­сэлэнгийг буруут­гаж болох бүх баримтыг цуглуулж өг” хэмээн үүрэг өгсөн тухай эх сурвалж хэлж байна. 

Н.Энхбаяр анх 2012 оны дөрөвдүгээр сарын 17-нд баривчлагдсан. Энэ өдөр “Долдугаар сарын 1”-ний хэргийн талаар ноцтой баримт дэлгэсэн байдаг. Энэ нь түүний баривчлагдах шалтгаан болсон тухай учир мэдэх хүмүүс өнөө хэр нь ярьж л байна.

“Долдугаар сарын1”-ний хэрэгтэй холбоотой буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэлгэсэн баримтад эрх баригчдаас олон хүний нэр дур­дагдсан байдаг. Тэрхүү хурлын протокол нь зөвхөн энэ хэргийн тухай бус, өөр олон хэргийг ил болгох ноцтой баримт байсан аж. Чухам энэ л Н.Энхбаярыг “дуугүй” болгож, олон нийтээс тусгаарлах бодит шалтгаан болсон гэдэг.

Түүнчлэн Монголын төрийг олон жил тас­ралтгүй удирдаж, Үн­дэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан Н.Энхбаярын толгойд бо­лон түүнд бодитоор олон баримт хадгалагдаж байдаг аж. Хэн, хэрхэн ажиллаж байсан, хэний эрх ашгийг хамгаалж байсан, улс төрд ямар замаар явж ирсэн зэргийг Н.Энхбаяр хамгийн сайн мэднэ.

Мөн ганцхан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ албан тушаалаас 2009 онд буус­наас хойш улстөрчийн рейтинг нь тооцоолох арга­гүй­гээр өссөн Н.Энхбаяр энэ сонгуулийг “сонир­хогчдын” хувьд хүчтэй өрсөлдөгч. Энэ бас л Н.Энх­баярыг “нам­нал­цах” нэг шалтгаан.

Тийм ээ, тэр дэндүү ихийг мэднэ. Монгол төрийн хийгээд төрд амьдрагчдын “амьд хар хайрцаг”  юм.  

Эх сурвалж: Зууны мэдээ

 

Нийт: 2 Сэтгэгдэл

Carly
2016 оны 4-р сарын 29

Monday’s are always hard – it always feels like the morning comes earlier than it does on the weekend even though the kids get up at the same time!Love that inaotrsiipn board by the way!

Miracle
2016 оны 5-р сарын 2

Welcome at long last to the comments section, Raj Thanks for the kind words. It seems that turning comments off is the most popular choice, thus far. Le#18t2&7;s see. http://tqkliku.com [url=http://jidxvrk.com]jidxvrk[/url] [link=http://cnfumayrq.com]cnfumayrq[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *