Н.Энхбаяр: Монголыг хөгжүүлэх хүсэл тэмүүллийг бодит болгох алхмыг эхлүүллээ

3-р сарын 15, 2018 8:53 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 107
DSC_0099

С.УЯНГА

 МАХНаас санаачлан эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан Шинэ Дээд Үндсэн  хуу­лийн төслийг өнгөрсөн жи­лээс хойш бүх ард түм­ний дунд хэлэлцүүлсэн билээ. Төслийг нийслэл, 21 ай­маг, сумын иргэдэд та­нил­цуулж, улмаар МАХНын II Их чуулганы төлөө­лөгчид дэмжиж уриалга гаргасан юм. Түүнчлэн МАХН  Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжсэн иргэдийн гарын үсэг цуглуулж, батлах аяныгЭх орончдын өдөрэхлүүлсэн. Уг аян ХанУул, Баянзүрх дүүрэгт амжилттай үргэлжилсэн юм. Мөн улс төрийн намууд Шинэ Дээд Үндсэн хуулийг батлах аянд нэгдэж, хамтран ажиллах тунхаг бичигт  өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр МАХН, МҮАН, Ногоон нам, Иргэний Зориг Ногоон Намууд баталсан тунхаг бичгээ иргэдэд танилцуулж гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлж байгаа аж.

Тунхагт гарын үсэг зурсан намуудын төлөөллийн байр суурийг хүргэе.

 МАХНын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: АМЬДРАЛ САЙЖРАХГҮЙ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬ, ТОГТОЛЦОО МУУ БАЙГААГИЙН ШИНЖ

Ядуу, зүдүү амьдралыг арилгах, Монголын хөгжлийн гарцыг олж харсан сайхан хүсэл тэмүүллийг бодит ажил болгох нэгэн чухал алхмыг өнөөдөр эхлүүлж байна. Шударга ёсыг сэргээх ажлаа эхлүүлж хуран цуглалаа. Монголчууд ажилтай, орлоготой болохын тулд өнөөгийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Ямар Үндсэн хууль байна. Тийм тогтолцоо, амьдрал байх учраас асуудалд арай ул суурьтай хандах ёстой. Харин тогтолцоог Үндсэн хууль тогтоодог. Өнөөдөр амьдрал сайжрахгүй байгаа нь Үндсэн хууль, тогтолцоо муу байгаагийн шинж. Хэн нэгэн хүнийг муулж, нэг хоёр хүнийг шүүмжлэх бус байгалийн баялгийг ард түмэнд өмчлүүлэх, шударга шүүхтэй, хангалттай цалин орлоготой, эрүүл мэнд, боловсролыг үнэгүй болгохыг заасан Үндсэн хуулийг баталъя. ИЗНН, Ногоон нам, МҮАН, зэрэг улс төрийн хүчнүүд асуудалд хариуцлагатай хандаж нэгдэж байна. Шинэ Дээд Үндсэн хуулийг дэмжиж гарын үсэг зурж тунхаглал баталлаа. Энэ ажил болж бүтэх юм бол Монгол хүн бүрийн амьдрал сайхан, төр засаг нь зөв, шударга бодлого баримталдаг болно. Монгол хүн эх орондоо эзэн болж амьдрах цаг ирнэ.

 ИЗННын дарга Ц.Ганхуяг: МОНГОЛ УЛС ЗӨВ ЗАМДАА ОРОХ АМИН ЧУХАЛ ҮЙЛ ХЭРЭГТ ЗОРИГЛОН НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Монголчууд сайн цагтай хэзээ золгохоо мэдэхгүй биенээсээ  асууж сураглаад удаж байна. Монгол хүн хөсөр хаягдаж, хүн шиг амьдрахын тулд хилийн чинадад хэдэн арван мянгаараа дүрвэж байна. Өлөн зэлмүүн амьдралаа шүд зуун тэсэн өнгөрөөж, МАНАН хэмээгчийн олон жилийн худал хуурмагт итгэсээр тэвчээрээ барж байна. Нөөц баялгийн төлөөцусгүйдайн өрнөж, дайны хөлд ард түмэн үрэгдэж дууслаа. Энэ дайныг өдөөгч МАНАНыг нэгэн сонгуулийн хязгаарлах төдий биш шинэ шинэ МАНАН өсч өдийх хөрсийг үгүй болгох, уль  суурьтай шийдвэр гаргах, шийдэмгий алхмыг хэрэгжүүлэх цаг иржээ. Ард түмний эрхийг шинэ Үндсэн хуулиар л эргүүлж авчирч чадна. Монгол хүнээ эрдэнэ лугаа дээдэлдэг, хамгаалдаг нийгмийг хүсч байна. Зөвхөн мөрөөдөх бус мөрөөдлөө бодит үйл хэрэг болгохын тулд үндсийн үндэс болсон Үндсэн хуулиа зоригтой шинэчлэх хэрэгтэй. Хүсч л чадвал. Ард түмэн хамгаас хүчтэй. МАНАНгаас бусад дөрвөн нам Монгол түмнийхээ есөн цагаан хүслийг бэлгэдсэн энэ үйлсэд идэвхийлэн оролцохоор шийдвэрлэж байгаад Иргэний Зориг Ногоон Намын мянга мянган гишүүдийн өмнөөс баяр хүргэе. Монголчууд, Монгол Улс зөв замдаа орох амин чухал энэ үйл хэрэгт зориглон нэгдэхийг ард түмэндээ уриалж байна.

 МҮАНын дарга Б.Цогтгэрэл: ИХ ӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРАХ ГАРЦ НЬ ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛЬ

Монголын өнөөгийн Үндсэн хууль анхнаасаа эрхзүйн чадамжтай байгаагүй. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр Монголын нийгэм улам доройтож улсын өр улам ихэснэ. Монголчууд эх орондоо тайван сайхан амьдрах арга алга. Ийм боломж нөхцөл ч улам хумигдаж байна. Энэ их өр, эдийн засаг, нийгэм, улс төрийн хямралаас Монголыг гаргах гарц нь МАХНаас боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл юм. Иргэд, төрийн бус байгууллага, улс төрийн нам, төр нийгмийн зүтгэлтнүүд бүгд эвлэлдэн хамтран зүтгэж байж дундаасаа нийгмийн гэрээ байдлаар Шинэ Дээд Үндсэн хуулийг хамтдаа хэлэлцэж дэмжиж батлуулах цаг болсон.

 Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Ренчинпагма: ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛУУЛАХ ИХ ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

Аливаа төрт улсын бүрэн эрхийг хүн ам, газар нутаг, төр засаг нь тодорхойлдог юм. Аль нэг нь доройтон сулрахад тусгаар тогтнол ганхдаг. Өнгөрсөн 28 жилийн түүхэнд ардчилсан төр эмхлэн байгуулах үйл явц хэт удааширч, нийгэм, эдийн засаг улс төрийн гажуудал бий болсноор оршихуйн үндэс газар нутаг маань экологийн эвдрэл сүйрэлд нэрвэгдэж, эх орондоо тайван сайхан амьдрах нь иргэдийн хувьд үл гүйцэлдэх мөрөөдөл мэт болсон. Өөрөөр хэлбэл, тусгаар бүрэн эрхт улс байх нөхцөл булингартаж байгааг бид өдрөөс өдөрт харж, сонсч, мэдэрч байна. Дөрвөн нам нэгдэн эх орондоо жаргалтай амьдрах гэгээн зорилтыг агуулсан Шинэ Дээд Үндсэн хуулийг батлуулах их үйлсэд нэгдлээ. Ингэхдээ ард түмний хүсэл эрмэлзлийг бүрэн тусгасаннийгмийн баримжаат, ардчилсан төрт улсыг цогцлоох жинхэнэ язгуур хууль байх болно хэмээн итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *