Н.Энхбаяр: Монголчуудын сайхан амьдрах, эрүүлээр өрсөлдөх зэвсэг бол боловсрол юм

2-р сарын 14, 2018 8:18 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 118
1

 

С.УЯНГА

 МАХНын II Их чуулганы үр дүнгийн талаар МАХНын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 МАХНын II Их чуулган итгэл төрүүлсэн хурал боллоо. МАХНын гишүүд дэмжигчид Монгол Улсыг өнөөгийн хямралт нөхцөл байдлаас гаргах бололцоог олж харж гарцын талаар ярилцлаа. Өөрсдөө ч тэр гарцандаа итгэж, ард түмэнд итгэл төрүүлсэн хурал боллоо. Байгалийн баялгийг ард түмэнд өгч, хараат бус хууль шүүхийн байгууллагыг ард түмнээс сонгодог болох саналыг дэвшүүлсэн. Парламент амлалтаасаа бултдаг, УИХын гишүүний суудлыг мөнгөөр худалдаж авдгийг хоёр танхимтай парламенттай болж зогсооно. Нэг нь намын жагсаалтаар гарч ирэх Бага хуралдайг бүрдүүлнэ. Хоёр дахь нь нам бус хүмүүсийн дундаас нэр дэвшиж сонгогдож бүрдсэн Үндэсний их хуралдай юм. Улсын Бага хуралдайн гишүүд муу ажиллаж, эрүүгийн хариуцлагад татахаар алдаа дутагдал гаргавал Үндэсний их хуралдай нь эгүүлэн татдаг тогтолцоо руу орох нь зүйтэй.

 Дээр нь дээд боловсролыг заавал эзэмших ёстой гэж үзсэн. Ирээдүй хойч өнөөдрийн байдлаар үргэлжилнэ гэдэг харамсалтай.Улс орон тусгаар тогтнолоо авч үлдэж чадах уу. Ер нь Монгол Улс оршин тогтнох уу, хөгжиж чадах уу гэдэг асуултын тэмдэгтэй байгаа энэ үед ирээдүйдээ зэвсэг өгөх ёстой.Тэр нь заавал буу биш залуучуудынхаа гарт боловсрол гэдэг зэвсгийг атгуулах ёстой. Ингэж байж Монголын ард түмэн сайхан амьдарч, хөршүүдтэйгээ эрүүлээр өрсөлдөнө. Үүний түлхүүр нь мэдлэг, боловсрол юм. Тиймээс хүн болгоныг дээд боловсролтой болгоё. Төлбөрийг нь улсаас даадаг больё гэсэн зарчмыг ярилцсан. Мөн амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүмүүсийг баталгаатай орлоготой болгоё. Залуу гэр бүлүүдээ дэмжиж орон сууц үнэгүй өгье. Энэ мэтээр ирээдүйн гарцыг олж харсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг их чуулганы 1000 гаруй төлөөлөгч хэлэлцэж, сайшаан дэмжиж ард түмэндээ өргөн барьж байна. Өнөөгийн энэ бэрхшээлтэй асуудлыг шийдэх гарцыг МАХНынхан олж харж оновчтой саналыг дэвшүүлсэн.

Миний бие намын даргаар дахин сонгогдсон. Энэ бол надад өгсөн хамгийн том даалгавар, хариуцлага гэж харж байна. Хэрэв өмнө туулж ирсэн шигээ хүнд хэцүү сорилтыг давах шаардлагатай бол давна. Дахин туулахад бэлэн. Гэхдээ заавал тэгж зовж зүдрэхгүйгээр улс орноо өөд нь татах бүрэн бололцоо бий. Тэр утгаараа Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг МАХН дангаараа өмчлөхгүй. Зөвхөн санаачилж боловсруулсан МАН, АНтөрийн бус байгууллага нийт ард түмэнд хандаж, нэгдэж, хамтарч үйл хэргийг өрнүүлж Шинэ Дээд Үндсэн хуулиа аль болох богино хугацаанд баталж өнгөтэй зүстэй амьдаръя.Гайхамшигтай монголчууд гайхамшигтай Монгол орныг бүтээе. Ийм боломж бий. Харин шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг ямар нэг байдлаар хэлэлцэхгүй, ард түмэнд танилцуулахгүй гэж бодох тусам Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй болгохыг эсэргүүцэж байгаа гэж үзнэ. Харин эсрэгээрээ Монголын ард түмэнд сайн сайхныг нээхийн тулд улс орон даяараа хөдлөх хэрэгтэй. Үндсэн хуулийн шинэ төслийг хэлэлцэж ард түмэндээ бэлэглэж, улс орноо хямралаас гаргах гарцыг цогцоор нь харж бичиг баримт гаргасан өөр намын их хурал, чуулган байхгүй. Тиймээс бусдаас ялгаатай, онцлог түүхэн гэж нэрлэж байгаа юм.

Намын шинэ дүрмээр Их чуулганаас Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүдээ сонгосон. Энэ үеэр Ц.Оюунбаатар, С.Ганбаатар дарга нарыг дэд даргаар улираан сонгосон. Гүйцэтгэх товчооны гишүүнээр С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян, Н.Удвал, З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж, Цогтбаатар, Наранцэцэг, Ж.Энхжаргал, Л.Мөнхсайхан, Ч.Өлзийсайхан, Б.Хэрлэн, Чимэдцэрэн, А.Энхболд, Б.Ганцэцэг, С.Жаргал, Дуламсүрэн, С.Ононбаяр, О.Буяннэмэх, Н.Уламбаяр нар сонгогдсон. Энэ бүрэлдэхүүнийг аваад үзвэл мэдлэг, боловсрол ажлын туршлага, хичээл зүтгэлээрээ шалгарч, танигдсан баг бүрдлээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдлоо. Боловсрол, Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байсан туршлага мэдлэгтэй залуу. МАХН ахмад, дунд залуу үеийн төлөөллийг хадгалж, хамтдаа сайхан баг болж зүтгэхээр болсон. Залуучуудын оюун ухаанд боловсрол гэдэг зэвсгийг бариулъя. Дээд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцыг үнэгүй болгоно. Амьдралын боломж тааруу айл өрхөд баталгаатай орлого өгдөг больё гэнэ. Энэ мөнгө чинь байгаа юм уу. Яагаад монгол хүн хог түүж амьдрах ёстой юм бэ. Түүнд яагаад санаа зовохгүй байна вэ гэдгийг хэвлэлийнхэн маань сонирхоосой. Хогийн цэг дээр амьдардаг хүнгүй больё. Хууль шүүхийн байгууллагаа хараат бүс болгоё. Улс төрийн намууд үзэл баримтлалтай больё. МАХН бол социал демократ, зүүн төвийн үзэл баримтлалтай. МАН, АНаас ямар үзэл баримтлалтайг нь асуух хэрэгтэй. Бидний тавьж байгаа гол асуудал бол бүгдээрээ сайхан Монгол орноо байгуулья л гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд МАХНын Их чуулган бол асар их итгэл, гэрэл гэгээ нээсэн. Ирээдүйн бүх үүд цонхыг нээлээ

Тулгамдсан асуудал байна. Тэрийг яаж шийдэх вэ гэдэг гарцаа эхлээд тодорхойлох ёстой. Монголчуудын хүсч байгаа тэр асуудлууд өнөөдрийн Үндсэн хуульд тусаагүй учраас хийх үүрэггүй гэж бодож байнаЯмар Үндсэн хуультай байна. Яг л тэгж амьдарна. Үндсэн хуульд орон сууц өгнө, дээд боловсрол үнэгүй олгоно гэж бичээгүй учраас хийхгүй байгаа юм. Байгалийн баялгийг ард түмэнд биш төрийн өмч гэж бичсэн учраас зальдаж төрд шургалах гээд байна. Үүнийг засахад нэг хоёр хүнийг муулаад, хараагаад нэмэргүй юм байна. Үндсэн хуулиа өөрчлөх л хамгийн зөв арга юм. Нэг, хоёр хүний хоорондын хэрүүл биш нийт тогтолцоогоо өөрчлөх нь зөв арга юм байна гэдгийг ард түмэн, эрдэмтэд зөвлөсөн.

Шинэ Дээд Үндсэн хуулийг МАН, АНынхан батлахгүй бол яах юм бэ. Тэр хүмүүс чинь баялгийн эзэн юм чинь гэж хэлж магадгүй. Аливаа Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Үндсэн хуулийн эхний өгүүлбэр бол Монголын ард түмэн бид даян дэлхийд зарлан тунхаглаж байна гэсэн байгаа юм. Аль нэг нам, парламент, Засгийн газар зарлан тунхаглахгүй. Монголын ард түмэн Үндсэн хуулийг батална. Саяас доошгүй хүний гарын үсэг цуглуулах юм бол Үндсэн хууль  батлагдаж, хэрэгжинэ. Тэгэхлээр байгалийн баялаг ард түмний мэдэлд шилжсэн цагт орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй болно. Хамгийн наад захын жишээ гэхэд Тавантолгойн орд  таван тэрбум тонн нүүрстэй.Тонн нүүрсийг 70 ам.доллараар зарж байна. Бүр унасан ханш буюу 20 ам.доллараар тооцоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө байна. Тэгвэл залуу гэр бүл гэж явцууралгүй айл бүрийг орон сууцтай болгоё гэж үзэх юм бол 450 мянган өрхийг 50 мкв талбайтай орон сууцаар хангая гэж бодоход 20 тэрбум ам.доллар болж байна. Тавантолгойгоос босгох бололцоотой 100 тэрбум ам.долларын зөвхөн 20 тэрбум ам.доллараар нь л орон сууцгүй бүх айл өрхийнхөө асуудлыг шийдвэрлэж чадна.

Их өрийг тэглэж байсан үеийг санаж байгаа байх. Одоо МАНАН-ынхан 24 тэрбум ам.долларын өр тавьсан. Үүний талаар нь орон сууц барьж болох байж. Бүх айл өрхийг орон сууцтай болгох боломж байгаа юм. Тэгвэл яагаад хийхгүй байгаа юм бэ. Үндсэн хуульд энэ асуудал тусаагүй учраас МАН, АН-ынхан хийе гэж бодохгүй байна. Дээд боловсролын тухайд гэвэл 200 сая ам.доллараар жилд  200 мянган оюутныг сургана. 24 тэрбум ам.доллар зээлсэн бол 200 сая ам.доллараар нь 200 мянган оюутныг сургахад ямар ч асуудал байхгүй. Сурч чадахгүй монгол хүн гэж байхгүй. Монголчууд оюун ухааны чадвараар дэлхийд эхний тавд ордог биз дээ. Монгол Улсад, аливаа улс оронд ямар Үндсэн хууль байна. Түүгээр л бид амьдарна. Тиймээс Н.Энхбаяраас, Ц.Элбэгдоржоос, Х.Баттулгаас битгий шалтгаал. У.Хүрэлсүхэд битгий найд. Зүгээр л Үндсэн хуульдаа найдах хэрэгтэй. Харин найдаж болох Үндсэн хууль мөн үү, үгүй юу гэдгийг л бодох хэрэгтэй. УИХ-ыг ард түмэн бий болгодог. Тиймээс ард түмэн бүхнийг шийдвэрлэнэ. Ард түмнээ дээрээ залсан, төр засгийн бүрэн эрхийг өгсөн, ард түмэнд үйлчилнэ гэдгээ ойлгосон Үндсэн хуультай больё. Нийт монголчууддаа хандаж хэлэхэд заавал Сүхбаатарын талбай дээр мод чулуу барьж бухимдаж зогсох хэрэггүй. Яавал улс орон хөгжиж сайхан амьдрах юм гэдгийг бодож сонголтоо хийж шинэ Дээд Үндсэн хуулийг дэмжиж гарын үсэг зурцгаая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Дарга
2018 оны 2-р сарын 14

Балайч юм даа

Ellgync
2018 оны 6-р сарын 5

Suhagra 100 With Free Shipping Acquistare Beni Kamagra On Zithromax Pak cialis generic Bestellen Viagra 100mg Cialis 2 5 Mg Effetti Collaterali

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Priligy Dapoxetina Precio Propecia Barcelona Online Bentyl On Line Mastercard Accepted order cialis online Where To Get Levitra Comparateur De Prix Propecia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *