Н.Энхбаяр: Бид хойшоо суухгүй, тойрч гүйхгүй идэвхтэй оролцъё

11-р сарын 5, 2015 10:30 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 760
11-4-3

Д.ГАЛ

МАХН, МАНын нэр бүхий ахмад гишүүд хоёр намын дарга­тайгаа уулзаж, өргөн барих бичгээ өчигдөр гардууллаа. Академич Ч.Авдайгаас эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан М.Ядамсүрэн нарын 43 хүн гарын үсэг зурсан энэ өргөх бичигтҮзэл бодол угшил үндэс нэгтэй МАН, МАХНын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон ард түмний эрх ашгийн үүднээс үл ойлголцол маргаанаа зогсоож, аливаа асуудлаа ухаан, тэвчээр гарган ярилцаж, эв нэгдлээ бэхжүүлэх үндсэн дээр 2016 оны УИХын ээлжит сонгуульд хоёр нам эвсэж, орох саналыг та бүхэнд хүргүүлж байнагэсэн байна.

Ахмадууд  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр намыг эвсэж орох тухай санал тавьж байсан бөгөөд намын удирдлагууд талархан хүлээж авсан боловч ажил хэрэг болгоогүй гэдгийг ч өргөх бичигтээ дурджээ.

Ахмадуудын өргөх бичгийг хүлээн авах үеэрээ МАХНын дарга Н.Энхбаяр ахмадуудтай санал нэг байгаа гэдгээ хэлсэн байна.

МАНын дарга М.ЭнхболдАхмадуудын өргөн барьсан албан бичгийг өнөө, маргаашгүй МАНын Удирдах зөвлөлд танилцуулж, хариу өгнөгэж хэлсэн байна.

 11-5-8a1

МАХНМАНын ахмад гишүүд МАХНын удирдлагад өргөх бичиг гардуулах үеэр МАХНын дарга Н.Энхбаярын хэлсэн үгийг уншигчдадаа хүргэж байна.

 

 Н.Энхбаяр:

Ахмадуудынхаа өргөх бичгийн агуулгыг сонсоход та бүхний сэтгэлийн зовьнол, өнөөдрийн хүнд хэцүү байдлыг дүгнэн энэ байдлаас  гарах гарцыг хоёр нам эвсэх гэж дүгнэж тунгаажээ. Энэ бүхэнтэй би санал нэгтэй байна. Гэвч нэг хүн санал нэгдэхээс илүүтэй өөр олон хүний санал нэгдэж байж энэ асуудал цааш өрнөх ёстой. Ялангуяа МАХН, МАНын удирдах бүрэлдэхүүний санал нэгдэх ёстой. Үүн дээр бид бүхий л нарийн ширийн эргэлзээг тайлах, гомдол байвал түүнийг ойлгох, улс орны эрх ашгийг адил тэгш гүнзгий ухаарах, эр зориг, өндөр ёс суртахуун гаргах, ямар нэг зүйлийн барьцаанд орохгүй байх, наанаа та нартай уулзаж сайхан зүйл ярьчихаад, цаанаа өөр хүмүүстэй уулзаж өөр юм боддоггүй байх гээд олон зүйлийг харгалзах шаардлага бий. Та бүхний хувьд айх зүйлгүй болчихсон хүмүүс. Тийм ч учраас цэвэр улс орон, ард түмнээ гэсэн хүмүүсийн гаргасан гэгээн бичиг байна. Энэ өргөх бичигт бидэнд хандсан хатуу үг байгаа боловч угаасаа сэтгэл нь өөрөө цагаан гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Тиймээс энэхүү бичгийг би ямар нэг эргэлзээгүйгээр хүлээн авч байна. Улс орноо бодож байгаа ахмадууд ийм үг хэлэх, шаардлагатай үед биднийг хатуу үгээр ташуурдах эрхтэй. Гэхдээ байдал яаж өрнөх нь вэ, биднээс эсвэл нөгөө нөхдөөс шалтгаалах нь уу, ямар ч байсан бид хойшоо суухгүй, тойрч гүйхгүй идэвхтэй оролцъё.

Миний өөрийн бодол бол Монгол Улс маань хөгжөөсэй, айдас хүйдэсгүйгээр ард түмэн маань амьдраасай гэсэн туйлын хүсэл байдаг юм. Өөр зүйл бодох, жижиг зүйлсээр хөөцөлдөх сонирхол надад байхгүй. Үүнийгээ ч би сүүлийн жилүүдэд өөрийн баримталж буй байр суурь, амьдралаар харуулсан гэж бодож байна. Гэхдээ нэг удаа харуулах нэг хэрэг. Харин насан туршдаа байр сууриасаа ухрахгүй байх нь асар том зорилго учраас зорилгодоо нийцэхийн төлөө бодож сэтгэж, ажиллаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна.

Та бүхний өргөх бичигт нэг зүйл орхигдсон санагдлаа. Өнөөдөр хэлмэгдүүлэлт Монгол Улсад бодитоор нүүрлэчихлээ. Улс төрийн өрсөлдөгчөө хууль, шүүхийн байгууллага ашиглаж намнадаг, айлгадаг, барьцаалдаг байдал байгаа. Ийм байдал байгаа учраас 2013 оны сонгуулиар та бүхний саналыг хоёр талдаа дэмжих эрмэлзлэл байсан ч чадаагүй. Зөвхөн биднээс шалтгаалж байгаа биш. Төр, засагт янз янзын муу аргаар шургалсан хүмүүсийн гар хөл болсон хууль, шүүхийн байгууллага улс төрд маш гүнзгий хутгалдаж, ард түмний шийдэх асуудлыг үймүүлж, бусниулж байгаа явдал бий. Тиймээс үүнийг хамтдаа давъяТэгэхгүй бол миний хэрэг болж байвал боллоо гэж бодоод суугаад байвал нөгөө муу аргаар төрд гарсан хүмүүсийн санаснаар болж, ард түмний эрх ашиг орхигдож хоцордог юм билээ. Үүнийг та бүхэн бодоорой.

Тэгэхээр бид судлая. Нөгөө талдаа та бүхний санал тавьж байгаагаар уулзъя. Нэгэнт энэ асуудлыг эхлүүлчихсэн учраас зүгээр битгий суугаарай, шаардаарай. Биднийг шахаарай, нөгөө талаа ч бас бүү орхигдуулаарай. Та бүхэн их амаргүй үйл явцыг эхлүүлж байна.

Эцсийн үр дүнд та бүхний гаргасан уриалга, санаачилга бүтэхгүй, болохгүй бол хэнээс болж, яагаад болсонгүй вэ гэдгийг маш зөв ойлгох хэрэгтэй. Манай нам болон МАНаас болоод болсонгүй юу, эсвэл өөр шалтгаанаас болчихов уу гэдэг нь аяндаа тодорно гэж бодож байна. Өнөөдөр энэ бичгийг та бүхэн өгөхөд, өнөөдөр миний хэлсэн үгийг сонсоод зарим хүн цочиж, айх байх. Айсан хүнд аргал хүртэл хөдөлдөг учраас айсан хүмүүс юу ч хийж магадгүй юм. Ахмадууд маань үүнийг тунгааж, ойлгоорой.

11-5-8a2

Бүгдээрээ уулзацгаая. Уулзахад буруу зүйл байхгүй. Тэр тусмаа МАХН, МАНтай уулзахад болохгүй юм байхгүй. Бид АНтай ч уулзаж байгаа. Бусад намтай ч уулзаж байгаа. Бидний хувьд өнөөдөр  дөрвөн үүд хаалга бий.

Нэгдүгээрт, дангаараа УИХын сонгуульд оролцох, хоёрдугаарт та бүхний санаачилсанчлан МАНтай хамтраад сон­гуульд оролцох, гурав­дугаарт АНтай хамтарч оролцох, дөрөвдүгээрт бие даагчид, жижиг намуудын төлөөлөлтэй хамтран сонгуульд оролцох гэсэн үүд хаалга байгаа. Өнөөдрийн тухайд та бүхэн МАНтай хамтар гэсэн үүд хаалгыг зааж байна.  Би ойлгож байна, та бүхний энэ бичгийн цаана асар их сэтгэл зовнисон, улс орныхоо төлөө бодсон, дотроо бухимдсан, тэрний цаана найдсан зүйлүүд байна. Үнэхээр өнөөдөр болохгүй байгаа. МАН, МАХН, АН аль аль нь чадахгүй байна. Бид бүгдээрээ чадахгүй байна. Харин та бүхэн ингэж чад гэж хэлж байна. Та бүхнийхээ үгийг бид анхааралтай судалж, сонсох ёстой.

Би Солонгост байсны хувьд тэр улсын нийгмээс сурах зүйл их байгааг олж харсан. Ахмадынхаа үгийг сонсдог соёл хэвээрээ үлдсэн байна. Нэг л насаар ах бол ах. Манайд харин эсрэгээрээ ахмад нь гологддог, ахмадынхаа үгийг сонсдоггүй, тэгсэн хэрнээ өөрсдөө юм мэддэггүй замбараагүй байдал тогтжээ. Нөгөөтэйгүүр би туршлагыг улам бүр үнэлдэг болсон.

Харвард тэргүүтэй дэлхийн тэргүүлэх сургуулиуд төгссөн гэж их ярьдаг болж. Энэ бол яг үнэндээ зүгээр л сургууль. Харин туршлага гэдэг ямар ч Харвардаас илүү боловсрол юм байна. Туршлагыг үнэгүйдүүлж, хаяж гээж орхигдуулах юм бол яг л өнөөдрийн байдал бий болдог юм байна. Ард түмэн нь ядуу, гарах гарц нь ойлгомжгүй, төр засаг нь будилсан. Наанаа их гоё юм ярьж ард түмнээ хуурсан, цаагуураа маш муухай юм сэдэж бодож хийсэн муу төр засаг бий болдог юм байна. Луйврын сонгууль болдог. Буруу аргаар гарсан хүмүүс угаасаа буруу ажилладаг юм байна. Ийм байдлыг засъя, засахад ийм гарц байна гэж та бүхэн хэлж байгаа бол судлая. Анхааралтай үзье. Уулзаж ярилцъя. Та бүхэн энэ байр /МАХН-ын төв байр/-нд дуртай цагтаа  ирж, санаа бодлоо хуваалцаж байгаарай. Би ч гэсэн хаана ч байсан очиж та бүхнийхээ хэлсэн ярьсны дагуу уулзаж, ярилцах ажлаас татгалзахгүй, хойш суухгүй” гэсэн байна.

01 02 03 04 05 06

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Zovirax Cheap With Next Day Shipping viagra Clomid Tablets Buy Without Prescription

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Zithromax 150 Mg cialis Dapoxetina Commenti

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Cheap Doxycycline Next Day viagra Buy Propecia 5mg

Chasadvito
2017 оны 7-р сарын 31

Daily Cialis Sales cialis price Propecia Low Sperm Count Side Effects

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Cialis Generico Siti Sicuri viagra Cialis E Sclerosi Multipla

EveDalo
2018 оны 2-р сарын 20

20 Mg Levitra cialis Macrobid Direct Medicine Free Shipping No Physician Approval Kamagra To Overcome Impotence Issue Cialis En Diabeticos

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *