Н.Батбаяр, Л.Гантөмөр нарын хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” 370 тэрбумын зээл авчээ

12-р сарын 2, 2015 3:00 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 57
12-2-4

Б.БАЯР

Сүүлийн гурван жилийн хугацаанд улс орны өр зээл огцом нэмэгдэв. Зээл нэмэгдсэн хирээр амьдрал сайжирсангүй. Харин ч улс орны өрийг дагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээл огцом өсч байна. Эрх баригч намын дур зоргоороо авсан өр зээлийн зарцуулалт замбараагүй, бодлогогүй, тооцоогүй зарцуулсан гэдэг нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар бараг тогтоогдчихлоо. Сонирхолтой нь намууд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй маргалдсан хэвээр байна. УИХын хэд хэдэн гишүүдийн компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг авсан тухайн маргаан хүрээгээ тэллээ. Тухайлбал АНын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсанМонроудХөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн  байдаг. Тэгсэн мөртлөө Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэгт орчихоод шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурахгүй байгаа учир ажил ургашлахаа больжээ. Үүнтэй зэрэгцээд Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Л.ЭнхАмгалан ахалсан нь ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн мэдээлэл тарж эхэлсэн.

Энэ үүднээс авч үзвэл Хөгжлийн банкинд шалгалт хийж байгаа ажлын хэсгийн гишүүдийг ч ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэх үндэстэй гэж эх сурвалж мэдээлэв. Учир ньЭрдэнэс ТавантолгойХК Хөгжлийн банкнаас 370 тэрбум төгрөг зээлж авчээ. Энэ компанийн 5360 ширхэг хувьцааг Г.Уянга, 2144 ширхэг хувьцааг Ч.Хүрэлбаатар эзэмшдэг аж. Мөн ажлын хэсгийн гишүүдээс гадна АНын А.Бакей 3752 ширхэг, Н.Батбаяр 1072 ширхэг, Л.Гантөмөр 5360 ширхэг, С.Одонтуяа 1608 ширхэг, С.Эрдэнэ 1072 ширхэг, Л.Эрдэнэчимэг 536 ширхэг хувьцаа эзэмшдэг аж. Харин МАНын гишүүдээс Ц.Нямдорж 2144 ширхэг, Б.БатЭрдэнэ 5360 ширхэг, Я.Содбаатар 4288 ширхэг, Д.Сумъябазар 2144 ширхэг, Д.Хаянхярваа 5360 ширхэг, Ж.Энхбаяр 1072 ширхэгийг эзэмшдэг байна. Ийнхүү УИХын олон гишүүн Хөгжлийн банкнаас 370 тэрбум төгрөг зээлчихээд байгааЭрдэнэс ТавантолгойХКийн хувьцаа эзэмшигч болж таарав. “Эрдэнэс Тавантолгойнь энэхүү зээлийнхээ хүүнд зөвхөн 2015 онд дөрвөн тэрбум орчим төгрөгийг Хөгжлийн банкинд тушаасан гэж шилэн дансанд мэдээлжээ.  “Хөгжлийн банк”-наас их хэмжээний мөнгө зээлчихээд байгааЭрдэнэс Тавантолгой”-н хувьцааг маш олон хүн эзэмшдэг гэсэн мэдээлэл ч байна. Юуны өмнө УИХын гишүүд өөрсдийнх нь хувьцаа эзэмшдэгЭрдэнэс ТавантолгойХКийн 370 тэрбум зээлийн зарцуулалт, ногдол ашиг, эргэн төлөлөлт, төслийн үр дүнгийн талаар ярих цаг ирээд байна. Бас ийм их зээлийг хэзээ эргүүлэн төлөх талаар хувьцаа эзэмшигч нар нь огт ярихгүй байна.

Ер нь Хөгжлийн банкнаас авсан зээл бүрийг нарийвчлан ярих ёстой. Зээлийг ард түмний нэрээр авсан, ард түмэн эргүүлэн төлнө. Гэхдээ зээл авсан аж ахуйн нэгж бүрийг яллан буруутгаж болохгүй. Зээлээ хугацаандаа эргүүлэн төлөөд улс оронд хэрэгтэй зүйлс бүтээж байгаа аж ахуйн нэгж олон бий. БасЭксклюзившиг зээл авчихаад татвараа төлж чадахгүй аж ахуйн нэгж хичнээн байгаа вэ гэдгийг ч гаргах ёстой. Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллээр бол ард түмний нэрээр авсан зээлийн 60 орчим хувийг төсвөөс эргэн төлөгдөх төсөлд зарцуулсан. Өөрөөр хэлбэл зээлийн 60 орчим хувийг төсвөөс төлнө. Үлдсэн 40 хувийг зээл авсан аж ахуйн нэгжүүд төлөхөөр болчихоод байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Happy
2016 оны 12-р сарын 2

Action requires knewdolge, and now I can act!

Indian
2016 оны 12-р сарын 3

Stands back from the keyboard in ameazment! Thanks!

Polly
2016 оны 12-р сарын 3

This arctile keeps it real, no doubt. http://qgcelgnner.com [url=http://cjdxiv.com]cjdxiv[/url] [link=http://vvccahe.com]vvccahe[/link]

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Mejor Cialis Viagra 1447 Erectile Dysfunction And Pe Dapoxetina In Vendita cheap cialis Online Medicans Viagra Cialis Douleurs Nolvadex Tamoxifen For Sale Uk

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *