Н.Алтанхуягийн танхим бүрдлээ

8-р сарын 21, 2012 10:00 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 303

-Таван сайдыг томилов-

Б.НЯМСҮРЭН

 

Шинэчлэлийн тодот­гол­той Засгийн газар өчиг­дөр таван сайдаа угтаж авлаа. МАХН-МҮАН-ын “Шударга” ёс эвсэл, ИЗНН-аас Засгийн га­зарт ажиллах таван сайдыг өчиг­дөр байнгын хороо­доор хэлэлцэж, УИХ то­милсон юм.

Ерөнхий сайдын ба­руун гар болж ажиллах Шадар сайдаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд дарга Д.Тэр­бишдагвыг, Сангийн сай­даар УИХ-ын гишүүн Ч.Улааныг, Эрүүл мэн­дийн сайдаар Н.Удвалыг, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн М.Со­ном­пил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдаар ИЗНН-ын дарга С.Оюун нарыг томиллоо. Нэр дэвш­сэн сайд нарыг байн­гын хороодоор хэлэлцэж, дараа нь УИХ-ын чуул­ганаар баталсан юм.

Байнгын хорооны хурлын үеэр гишүүд асуулт хариулт, саналгүй­гээр нэр дэвшигчдийг дэмжсэн бол чуулганы хуралдаанд оролцсон гишүүд зарим сайд нарын хийх ажлын талаар тод­руулж байлаа. Ялангуяа гишүүдийн олонх нь Эрүүл мэндийн салбарыг онцгой анхаарах ёстойг сануулж, энэ салбарт хийх шинэчлэлийн талаар нэр дэвшигч Н.Удвалаас цөөнгүй асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Эрүүл мэндийн үйлчилгээ муу байгаа атлаа авлига, хээл хахууль байдаг талаар иргэд үргэлж ярьдаг. Үүнийг өөрчлөхийн тулд ямар шинэчлэл хийх вэ. АН-ын мөрийн хөтөлбөрт Монгол хүн-2020 гэсэн бүхэл бүтэн бүлэг багтсан. Эндээс авч хэрэгжүүлэх үү?

-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Удвал:

-Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Хүний эрүүл мэнд суурь эрх гэдгийг ойлгосон цагт шинэчлэл бүрэн хийгдэх учиртай. Гэхдээ эрүүл мэндийн салбарыг нэг асуудлын хүрээнд авч үзэх боломжгүй. Багаж, эмч, барилга байснаар асуудал шийдэгдэхгүй. Чанартай үйлчилгээ хийхэд бод­логын төвшинд өөрчлөлт хийнэ. Эвслийн Засгийн газарт гэрээ байгуулахдаа АН-ын мөрийн хөтөл­бөрийг хэрэгжүүлэх гэрээ хийсэн учраас шинэчлэлт хийнэ гэв.

Мөн УИХ-ын гишүүд хөдөө орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, эмчийн ёс зүйг чанд сахиулах, эрүүл мэндийн салбарт байгаа авлигын асуудлыг багасгах, эрүүл мэндийн даатгалаар бодитой тусламж үйлчилгээ авч чаддаг болох зэргийг шинэ сайд Н.Удвалд захилаа.

Түүнийг гишүүдийн 92,3 хувийн саналаар дэмжсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбиш­дагвыг Шадар сайдаар томилуулах тухай хуулийн төслийг гишүүдийн 92.7 хувийн саналаар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Оюуныг гишүүдийн 100 хувийн саналаар, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох тухай, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн М.Сономпилийг томилох тухай саналыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Cialis No Me Hizo Efecto Viagra For Sale On The Internet cheap cialis online Isotretinoin acutane Viagra Senza Ricetta Come Achat Cialis Par Telephone

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *