Н.Алтанхуягийн “айлчлал” хардлага дагуулав

1-р сарын 30, 2013 8:51 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 622
Ерөнхий сайд Н.Ал­тан­хуяг  өчигдрөөс эхлэн  ЭМЯ-нд ажиллаж байна.

Л.ХЭРЛЭН

Ерөнхий сайд Н.Ал­тан­хуяг  өчигдрөөс эхлэн  ЭМЯ-нд ажиллаж байна. Салбарын сайдыг  нь Же­невийн уулзалтад оролцож явах  үеэр ийнхүү гэнэтийн айлчлал хийж,   ажилтай нь  танилцсан нь эмч, эмнэлгийн ажилтнуудыг гайхшруулаад зогсохгүй, багагүй хардлага дагуулав. Учир нь хэдэн өдрийн өмнө тэрээр эрүүл мэн­дийн салбарт хийх шинэч­лэлийн бодлогоо танил­цуулж, Н.Удвал сайд ч хийх ажлаа ил  тод  ярьсан. Юуны өмнө  идээ бээрэн­дээ баригдсан эрүүл мэн­дийн салбарыг өөрийг нь  эхлээд эрүүлжүүлэх  шаард­лагатай байгааг тэ­рээр ажил хүлээж авсан цагаасаа л ярьж байгаа. Түүний төлөө ч зүтгэж ирсэн. Тус салбар дахь тэрхүү идээ, бээр ч саван­даа багтахгүй болж эхнээ­сээ  ил гарч эхэлсэн гэж болно.  Гэтэл  Н.Удвалыг  олон улсын уулзалтад  яв­сан хойгуур  түүнээр     оролд­сон  бор шувууг   АН-ын зүгээс  хэвлэлээр нис­гэж,   дараахан   нь Ерөнхий сайд яаман дээр нь харайлгаж очсон явдал улстөржлөө гэх  дүнэлтийг олон нийтэд төрүүлэх нь зүйн хэрэг биз. 

Уг нь салбарын сайдын  эзгүйд Ерөнхий сайд гэнэт очиж ажлыг нь  шалгах    сайн хэрэг  л дээ.  Ажил  урагштай байхад ч дөхөмтэй.    Манайхан тэр дарга  ирнэ,  ийм шалгалт хийнэ гээд  урьдчилаад бэлтгэчихдэг бол  байдлыг газар дээр нь танилцаж бодитой  үнэлэлт, дүгнэлт өгнө гэсэн үг. Харин улс­төржсөн санаа агуулж, зориуд зохион байгуулж, хор найруулж байгаа тохиолдолд бол мэдээж ямар үр дагавар авчрах нь  ойлгомжтой. Хэрэв тийм бол  Н.Удвалыг эзгүй­чилсэн  Н.Алтанхуягийн  айлчлал бусад сайд нарт  ч туршлага болог гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй.  Гэхдээ Ерөнхий сайд  огт өөр санаа агуулж өрхийн эмнэлэг хэссэн байхыг  байг гэхгүй.  Тухайлбал,  улстөрийн намын даргын  хувьд Ерөнхийлөгчийн сонгууль угтаж иргэдэд ойртох гарц хайсан ч юм бил үү.  Тэр нь дүүрэг, хороо, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төв болж таарсан учраас  ийнхүү иргэдэд хүрэх гүүрээ  ийм маягаар барьж эхэлсэн байж  ч болзошгүй юм. Энэ олон таамгийн аль  нь үнэн болохыг цааш өрнөх улс­төрийн үйл явдал тодор­хойлж таарна. Мөн өнөө­дөр  Ерөнхий сайдын сэт­гүүлчидтэй  хийх зангиа­гүй уулзалтаар багагүй зүйл тодорхой болох биз ээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *