Н.Алтанхуяг даргын  арга барагдаагүй байгаа даа

4-р сарын 4, 2018 8:02 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 67
4-4-9

Т.САЙХАН

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /04.04/ цахим хуудаснаа нэгэн бичлэгийг оруулжээ.  Тэрээр хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийн хонгил бий болсныг зарлаж байснаа хэлжээ. Мөн энэ хэлмэгдүүлэлтийн хонгилыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар тэргүүлэн, удирдаж байгаа гэдгийг тухайн үед зарласан байна.  Хонгилыг бий болгогчид АТГ, ТЕГ, Прокурор, Шүүхийн байгууллагыг атгаж, улстөрчдөд зохиомол хэрэг үүсгэн, тэднийг  мөрдөн шалгах, намнах үйл ажиллагааг  явуулж байна гэжээ.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан зүйлийг өнөөдөр яагаад дахин олон нийтэд зарлах болов.  Тэгэхдээ үйл явдлуудыг самбарт зурж, ихэд нухацтайгаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн хонгилыг тайлбарлажээ.

Н.Алтанхуяг дарга ингэж дахин хонгил ярьсаар гарч ирсний учир юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үеийн үйл ажиллагаатай холбоотой, тодруулбал, түүний эргэн тойронд ойрын хүрээнд нь ажиллаж байсан зарим хүнд хамааралтай хэд хэдэн хэргийг хуулийн байгууллага шалгасан, зарим ч шалгагдах шатандаа яваа.  Тухайлбал “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх хэргээр Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх шүүхээс ял сонссон, хоригдсон. Хүргэн Г.Дэнзэн мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж, шүүгдэгчийн сандалд суусан. Хүргэн Дэнзэнгээс гадна Алтанхуяг даргын хамаатнуудтай холбоотой асуудлууд ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл олонтаа гарч байсан. Тэрээр өөрөө ч АТГ-т дуудагдаж, байцаалт тодруулга өгсөн. Үүнийг тэрээр улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн тайлбарлаж ирсэн. Одоо ч тайлбарласаар байна.  Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг албан тушаалынхаа хүрээнд төдийлөн олны өмнө гарч ирэхгүй байгаа Н.Алтанхуяг дарга гэнэт цахим орчинд нухацтайгаар дахин тайлбарласан нь бодлого зорилгогүй ажил биш гэдэг нь лавтай. Арай Н.Алтанхуяг дарга хууль шүүхийн байгууллагын өмнө арга барагдаагүй байгаа даа.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *