Н.Алтанхуяг: Дараагийн шүүх хурал дээр бичлэг үзүүлнэ

9-р сарын 3, 2015 9:26 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 63
87a29184ae6e2f0afa5cff39d7b7289foriginalaaaa

Б.ЗАЯА

Нүүрсхөтөлбөрөөс 3.2 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдсон Л.Гансүх нарын гурван хүнийг шүүх хурал өчигдөр болохоор товлогдсон байв. Хуралд шинжээч, хохирогчид болохБаганууркомпанийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нар оролцох байсан ч ирээгүйгээс дахин хойшлууллаа. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн энэ сарын 10-нд болох дараагийн шүүх хурал хүртэл шүүгдэгчдийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 461 дүгээр ангид цагдан хорих шийдвэрийг гаргасан юм. Шүүх хуралд гэрчээр оролцохоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирсэн юм. Тэрээр энэ хэргийн талаар хэвлэлийнхэнд анх удаа ярилцлага өглөө.

 

Таны Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхтэй холбоотой хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Хойшлохдоо бүр цагдан хоригдчихлоо. Энэ явдлын талаар ямар байр суурьтай байна вэ?

Зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс нь ирсэнгүй. Үүнээс болж энэ гурван хүнийг хорьж байгаа нь Монгол шоронжсон нийгэмтэй болжээ гэдгийг харуулж байна. Дээр нь улс төрийн зорилготой зүйл гэдэг нь тодорхой боллоо. Би гурван зүйл хэлье гэж бодлоо. Нэгдүгээрт, Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил гурван сар ажилласан. Энэ хугацаанд гурван том зорилт дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт, ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлье, тэдний халаасанд үлддэг мөнгийг нэмэгдүүлье, ажил орлоготой болоход нь тусалъя гэсэн чухал хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хоёрдугаарт, төрийн хүнд суртлыг арилгаж, хээл хахууль авлигыг зогсооё гэж маш идэвхтэй ажилласан. Үүнийхээ горыг өнөөдөр амсч байгаа. Гуравдахь нь том бүтээн байгуулалт хийе гэсэн. Хангалттай хийж чадсан. Хоёр жил гаруй болчихсон учраас хүмүүс мартчихсан байж магадгүй гэдэг үүднээс хэлж байгаа юм. Үүн дотроос нэг ажлыг аваад яръя. Тэр нь ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлэхээр ажилласан. Та бүхэн мэдэж байгаа. Бензин шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байлаа. Манай Засгийн газрын үед 50 төгрөг хүртэл бууруулж үзсэн. Өмнө нь намайг Тэргүүн Шадар сайд байхад үндсэндээ гурван жилд таван удаа үнэ нь өөрчлөгдөж байсан. Тэгэхээр Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгтэй, болдог юм байна гэдгийг шатахууны үнээр харуулсан. Хоёрдугаарт, цемент, арматур гээд барилгын гол материалын үнийг харьцангуй тогтворжуулж чадсан. Эдгээр барилгын гол материалыг зөвхөн гаднаас оруулж ирдэг биш Монголдоо үйлдвэрлэх санаачлага гаргаснаар өнөөдөр цементийг 100 хувь дотооддоо хийдэг болчихсон. Дараа нь найман хувийн хүүтэй зээл байна. Өмнө нь сардаа 700 гаруй мянган төгрөг зээлийн хүүд төлдөг байсныг багасгаж 300 гаруй мянган төгрөг төлдөг болгосон. Энэ бол Үнэ тогтворжуулах хөтөлбөр. Үүний дөрөвдэх зүйл болНүүрсхөтөлбөр байсан юм. Ажил хийсэн хүн хэрэгтэн болдог юм байна. Гэхдээ энэ бол Монголын нийгмийг хавтгайруулаагүй, захиалгатай, зохиомол хэрэг гэдгийг хэлье.

ТэднийгНүүрсхөтөлбөрөөс мөнгө завшсан гэж буруутгаж байгаа. Энэ талаар тайлбар хэлэх хүмүүсийн нэг бол та?

-“Нүүрсхөтөлбөр ямар хөтөлбөр вэ гэдэг дээр би бас гурван өгүүлбэр хэлье.  2012 оны арваннэгдүгээр сараас хэрэгжсэн хөтөлбөр. Өвлийн хүйтэн болж байх үед иргэд Засгийн газрын “11-11” дугаарын утсанд ихээр хандах болсон. Тэр лавлах утсыг бид бий болгосон шүү дээ. Иргэдээс нүүрсний үнэ дийлдэхээ болилоо, 200 гаруй мянган төгрөгөөр нүүрс авахад хүндрэлтэй байна, Засгийн газар үүнд арга хэмжээ аваач гэсэн санал, гомдол маш их ирсэн. Үүний дагуу М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад судалгаа хийсэн. 200 мянган төгрөгийн үнэтэй нүүрсийг 100 мянга, 80 мянга болгох боломж байна гэсэн тооцоог гаргасан. Үүнийг гэр хорооллын айлууд мэдэхээс паартай байшингийн айлууд мэдэхгүй л дээ. Өвөлд түлэх таван тонн нүүрсийг 200 мянгаар авахад нэг сая төгрөг болж байгаа. Харин хөтөлбөрийг хэрэгжүүлж нэг машин нүүрсийг хоёр дахин бага үнээр авах боломжийг бүрдүүлсэн. Шинэчлэл гэдэг бол мөнгөөр биш сэтгэл гаргаж хийдэг ажил. Энэ лоозонгийнхоо дагуу бид зүтгэж хийсэн дээ. Хөтөлбөр нүүрсний уурхай, төмөр зам, ачиж буулгадаг хүмүүс, портерийн жолооч нар, хорооны иргэд гээд олон оролцогчоос хамаарах байсан учир ахлах зөвлөх Л.Гансүхээрээ удирдуулж, “За үүнийг сайхан зохион байгуулаад өгөөчгэсэн. Л.Гансүх гарын үсэг зурдаг, мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэр нь Н.Алтанхуягийн, Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан шийдвэр байсан.

Хөтөлбөрөөс болжБаганууркомпани хохирогч гэгдээд байгаа?

Хохиролтой гэж хэлсэн гэрч шүүх хуралд ирэхгүй, зугтаагаад байгаа учир нь хохирогч байхгүй гэсэн үг. Үүнийг тодруулж хэлвэл, Засгийн газрын зорилт амжилттай хэрэгжсэн. Бидний бахархууштай ажлын нэг энэ. МөнБагануурнүүрсний уурхай ашигтай ажилласан. Засгийн газарБагануур”-ыг ард иргэдэд зүгээр нүүрс өг гэж хэлээгүй. Тэдэнд хэд, хэдэн төрлийн дэмжлэг үзүүлсэн. Эхлээд 18 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн уурхайг тойруулаад хууль бусаар хувьчлаад авчихсан олон газар байсныг хүчингүй болгосон. Үүний хүчээр тэд зах зээлд шилжсэнээс хойш анх удаа 2014 онд ажилчдадаа таван сарын урамшуулалт цалин өгсөн байдаг. Тэд нүүрсийг зөвхөн гэр хороололд 27500 төгрөгөөр борлуулс­наараа жилд нэг тэрбум төгрөгийн ашиг олно гэдгээ нотолж байсан. Тэр бичлэг нь надад байгаа. Би дараагийн шүүх хурал дээр үзүүлнэ. Ийм ажил хийсний үр дүнд өнөөдөр шүүх хурал болоод давхиж яваа нь нэг талаасаа харамсмаар. Гэхдээ юмны үнэн мөн олдоно. Хамгийн гол нь энэ шүүх хурлыг нээлттэй хийж ард түмэнд учир начрыг олох боломж олгох ёстой. Миний гуравдугаарт хэлэх гэсэн зүйл бол. Бүгдээрээ сэтгэл хангалуун байхад яагаад хүн ийм хэрэгт холбогдоод байгаа юм гэхээр цэвэр улс төрийн сонирхол байгаа юм. Н.Алтанхуягийн нэр хүнд, Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг нь байгаа юм. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Бид чөмгөө дундартал зүтгэсэн. Өглөөнөөс шөнө болтол ажилладаг. Бямба гаригт Засгийн газрын хурлаа хийдэг байсан. Түүний үр дүн ч гарсан. Гэхдээ энэ нь зарим хүнд таалагдаагүй, учир нь миний хувьд нэг юм байдаг. Би ард түмний төлөө ажиллахаар гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг биш гэдгээ анхнаасаа тод хэлсэн. Үүнийхээ төлөө шахалт, дарамт өчнөөн юманд өртсөн. Та бүхэн мэдэж байгаа. Охиныг минь эрүүгийн хэрэгт холбосон. Миний ойр хавийн бүх хүнийг шоронд хийсэн. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хорьсон. Тэднээс 25-27 насны гурван хүү байсан. Тэд ч бас тав зургаан сар суугаад гарсан. Гэтэл өнөөдөр тэд энэ хэрэгт огт холбогдолгүй юм байна гэж байгаа. Сайхан залуусыг шоронд гянданд хорьчихоод холбогдолгүй юм байна гээд гаргачихдаг. Гэтэл дахиад тэдэнд татварын хэрэг үүсгэж байгаа гэсэн. Ерөөсөө Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүс авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдчих бодлогын ажил явагдаж байна. Тиймээс шүүх хуралд гэрчээр оролцъё гэж шийдсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. Надад зузаан хавтастай материал байгаа. Ард иргэддээ хандмаар бай­на. Улаанбаатар хотод хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170 мянган айл өрх байгаа. Та бүхэн ч гэсэн үгээ хэл л дээ. Монголд ард түмнийхээ төлөө үгээ хэлж болдоггүй, нам дамнасан хэдэн хүний төлөө ажиллавал болдог юм уу. Нам дамнасан хүмүүс аюултай юм билээ. Л.Гансүхийг өнөөдөр бүгд хэрэгтэн гээд ойлгочихсон байгаа. Гэтэл шүүх хурал ч болоогүй байна.

Энэ хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой гэж байгаа. Гэвч Л.Гансүх цагаадах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Та ч бас тэгж бодож байна уу?

Хөтөлбөрийн хүрээнд 800 гаруй ажлын байр бий болсон. Үнэн мөнийг олж шүүх хурлыг нээлттэй явуулж бид үгээ хэлж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлээд энэ хэрэг цагаадна гэхэд би эргэлзэхгүй байна. Ца­гаад­даггүй юм бол 200 мянган төгрөгийн нүүр­сийг 80 мянга болгосон хүн шоронд орвол байж болохгүй зүйл. Энэ бол цөөхөн хүний захиалга. Хэн, юу захиалаад байгааг бараг харж байгаа байх.

Хэн гэж?

Угаасаа ойлгомжтой. Монголыг хоёр, гуравхан хүн удирдаж байгаа. Тэр нь нам дамнасан хүмүүс. Монголд анх ардчилсан хувьсгал гарч ирэхдээ хууль хяналтын байгууллага тусдаа, хууль тогтоогч нь тусдаа, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдэл нь тусдаа үйл ажиллагаа явуулна гэсэн. Сүүлийн үед энэ байдал замбараагаа алдсан. Тиймээс УИХ дээр хаалттай хуралдаан зарлая, Монгол Улсын үндэсний эрх ашигт аюул учруулахуйц үйл явдал болж байна, хууль хяналтын байгууллагын нэр барьж зохиомол хилс хэргүүдийг хийдэг боллоо гэж би ярьсан. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутай болгодог технологи ороод ирсэн байна. Үүнийг баталгаажуулж төрийн байгууллагын хүмүүс гарч ирж хэлдэг. Тэр бол маш аймшигтай. Төрийн байгууллага нь бас цөөхөн хүний гарт байна. Тэд том акул, авлига хээл хахуультай холбогдсон хүмүүстэй ноцолддоггүй.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг Таван толгой, Оюутолгой, янз бүрийн асуудлаас болж огцруулсан. Хоёрдугаарт, огцруулчихаад МАНАНгаа байгуулсан. Үүнийг буруу гэдгийг анхнаасаа хэлсэн. Тэрнийхээ төлөө дарамт шахалтад орсон. Гэхдээ МАНАН байгуулах нь буруу байжээ гэдгийг хожим ойлгоцгоох шиг боллоо.

-“Нүүрсхөтөлбөрийн асуудалд АТГаас хэрэг үүсгэн олон сарын турш шалгаад шүүхийн шатанд ирчихээд байна. Ор үндэсгүй бол хэрэгт холбогдохгүй байх байсан гэх хүмүүс байна ?

Тэр байтугай би нэг зүйл хэлчих үү. Улс төрийн зорилготой гэдэг учир нь Н.Алтанхуягийн Засгийн газар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 5-нд огцорсон. Өмнөх өдөр нь АТГынхан гарч ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх улсад маш их хэмжээний хохирол уч­руул­сан гэдгийг албан ёсоор хэлчихсэн. Ингэ­хээр хүмүүсийн толгой эргэнэ дээ. Ийм л юм болсон.

Л.Гансүхийг цагдан хоригдох үедА сайд таныг өлсгөлөн зарла, тэгвэл суллагданагэсэн утга бүхий захидал ил болсон. Үүнийг тухайн үед таны захиалга гэж харж болохоор байсан. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

Авлигатай тэмцэх газраас асуу.

Таны эргэн тойрны хүмүүсийг хорьж цагдаж байна гэлээ. Г.Дэнзэнгийн хэргийн тухайд ямар байр суурьтай байна?

Хэллээ шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд юу, юу хийсэн гэдгийг. Анх Засгийг газрыг унагаах давхар дээлний асуудлыг оруулж ирсэн. Энэ нь Их Хурал дээр уна­сан. Тэгэхээр нь Л.Гансүхийн асуудлыг босгосон. Түүнийг шо­ронд гурван сар тарчлаасан, тамласан. Л.Гансүхтэй холбож таван сайхан залууг зургаан сар хүртэл хугацаагаар хорьж тамлан зовоосон. Шоронд орно гэдэг амралт биш. Л.Гансүх хуруугаа хүртэл тайруулсан. Одоо бол Монголд юм хэрээс хэтэрсэн. Олон түмэнд ил тод, дахин дахин хэлэх цаг нь болсон. Ардчилсан улс болохоос биш нам дамнасан цөөхөн хүний захиалгыг биелүүлдэг орон биш.

Олон улсын авлигын эсрэгТранспаренси интернэшнлбайгууллага танаас уучлал хүссэн гэсэн үү?

СүүлдээДаварсаар даварсаар Дагвын орон дээргэгчээр гадаадын байгууллагыг хүртэл татан оруулж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Их Хурлын байгууллагад дүг­нэлт өгүүлдэг болсон байна. Үүнийг эсэргүүцэж бичиг өгсөн. Гүтгэсэн байна, үүнийгээ залруул гэж. Хоёрдугаарт Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд гадны байгууллага оролцох нь буруу гэсэн. Тэд буруугаа хүлээсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээсонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *