Н.Алтанхуяг: АТГ хүмүүсийг дарамталсан баримт бий

9-р сарын 18, 2015 11:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 66
1-1-9-18-Altanhuyag

Б.ЗАЯА

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарыг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжлэв. Өчигдрийн хуралдБаганууркомпанийн захирал М.Отгонбаяр, тус компанийн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал н.Базарсүрэн, “Эм Жи Эл Эс Би Дикомпанийн захирал М.Сүхбаатар, “Эм Жи Эл Эс Би Дикомпанид аудит хийсэн Ш.Ичинхорлоо, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар мэдүүлэг өглөө. Шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч нарын асуултад тэд ингэж хариулсан юм.

БагануурХКийн захирал М.Отгонбаяр: АТГ МАНАЙХЫГ ХОХИРОГЧ ГЭСЭН  ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГСӨН

Хохирлыг мэргэжлийн байгууллага тогтоосон. Манай байгууллага гомдол гаргасан зүйл байхгүй. АТГ хохирогч гэсэн үүрэг чиглэл өгсөн. Тэгээд л хохирогч болсон.

Гэрээнд заасан тооцоог бүрэн хийсэн. Гэрээ биелсэн гэсэн үг. Шинжээч нар хувийн компанид нүүрсээ борлуулсан учир хохирол учирсан гэж үзсэн. Хэрэв төрийн бодлого гэвэл хохирлын хэмжээ өөр гарна. Үүнийг та бүхэн л шийдэх байх.

Баганууркомпанийн орлогч захирал н.Базарсүрэн: АЛДАГДАЛ ХҮЛЭЭСНИЙГ САЙН МЭДЭХГҮЙ

Л.Гансүх “…Ард иргэдэд хямд нүүрсийг цаг алдалгүй нийлүүлэх ёстойгэж шаарддаг байсан. Чухам юунаас болж алдагдал хүлээснийг би нарийн сайн мэдэхгүй байна. Уг нь түлшний үнэ, миний ойлгож буйгаар шуудай жингийн алдагдал үнийн зөрүүний алдагдал л байгаа гэж ойлгож байгаа.

4-1

Эм Жи Эл Эс Би Дикомпанийн захирал М.Сүхбаатар: БИД ӨРӨНД ОРСОН

Энэ компанийг би 2009 онд үүсгэн байгуулсан. Манай компаниНүүрсхөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцоод өртэй болсон. 600, 700 сая төгрөгийн өртэй болсон. Одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа.

Үндэсний аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоо: АТГ МАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ

Ерөнхий аудиторын шийдвэрээр аудит хийсэн. Би өөрийнхөө хүсэлтээр хийдэг эрх мэдэлтэй хүн биш. Манай байгууллагад 2012 оны тавдугаар сард АТГаас аудит хийх албан тоот явуулсан. Бид гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийгээгүй. /Өмгөөлөгч Ц.Баасандорж түүний гэрээг хүчин төгөлдөр бус гэж гаргасан дүгнэлтийг хоёр дахин  уншиж танилцууллаа/ Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх зүйн үндэс бидэнд байхгүй. Би ийм хууль байдаг эсэхийг тооцоогүй. Аудитын ёс зүйн олон улсын стандартын дагуу л хийсэн. Бид тайлангаа АТГт хүргүүлсэн. АТГ бидэнд аудит хийх хүсэлт хүргүүлсэн учир манай үйлчлүүлэгч гэсэн үг.

Харин шүүгч нар Ш.Ичинхорлоод “…Та бол энэ хуулийн хүрээндБаганууркомпанид л аудитын дүгнэлт хийх ёстой. Гэм бурууг аудитор биш шүүх тогтоох ёстойгэв.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: ИЛ ГАРААГҮЙ ОЛОН БАРИМТ БИЙ

Хөтөлбөртэй холбоотой бүх шийдвэрийг би гаргасан. Шүүх гээд байгаа бол намайг шүү. Энэ хэрэгтэй холбоотой олонд ил гараагүй олон баримт байгаа. АТГ мөрдөн байцаалтыг албан ёсоор эхлүүлэхээс өмнө миний эргэн тойрны хүмүүсийг дуудажДаргынхаа тухай ярь. Ярихгүй бол хорино, ялланагэж айлгаж байсныг би мэднэ. Миний эргэн тойрны бүх хүмүүсийг хорилоо. Ард түмний төлөө юм хийсэн хүмүүс хуруугаа тайруулсан.

Улсын яллагч гэрч Н.АлтанхуягаасТухайн үед зах зээл дээр худалдаалж байсан нүүрс тн нь 200 мянга биш түүнээс бага 65-90 мянган үнэтэй байсан гэж Үндэсний статистикийн газраас мэдээлсэн. 200 мянган гэсэн судалгааг хаанаас гаргасан бэгэхэдТухайн үеийн Эрчим хүчний сайд М.Сономпилээр ахлуулсан ажлын хэсэг 2012 оны аравдугаар сарын 20-ны байдлаар 200-300 мянган төгрөг байна гэсэн судалгааг гаргасангэв.

Л.Гансүх цагдан хоригдож байхдаа хорих ангиас бичсэн захидалдаа өөрийг нь улс төрийн зорилгоор буруутгаж байгааг онцолсон байдаг. Шүүх хурлын үеэр ч энэ хэрэг улс төрийн зорилготой, зохион байгуулалттай гэдгийг мэдэгдэж байсан. Гэрчүүдийн мэдүүлэг ч хэргийн цаад зорилгыг тодорхой харуулж байна гэсэн байр суурийг улстөрчид ч илэрхийлээд эхлэв. УИХын гишүүн Х.Тэмүүжин “…Энэ Л.Гансүхийн хэрэг гэгч чинь гэрээний маргаан, иргэний хэрэг юм биш үү!!! Хохирсон гэх компанийн ярьж буй зүйл нь иргэний гэм хор байхгэжээ. Мөн АНын нарийн бичгийн дарга асан А.АнхбаярАудит хүүхэн хууль зөрчжээ. Шүүгч мад тавилаа”. Өмгөөлөгч О.АлтангэрэлХохирогч тал яагаад гомдол гаргасан тухай асуултадбиднийг шахсангэж хариулж байгаа болон зарим гэрчүүд өмнө нь өгсөн мэдүүлгүүдээ санахгүй байна гэж хариулах, буцах явдал гарч байгаа нь мөрдөн байцаах ажиллагааны явцад эргэлзээ төрөхүйц байнагэсэн байр суурийг илэрхийлжээ. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байв.

Нийт: 9 Сэтгэгдэл

lebron shoes
2016 оны 9-р сарын 21

Is our most recent project of the new column, we hope you like to drink instant coffee, can in a very short time to know some new tide.
lebron shoes http://www.lebronshoes.us

lebron james shoes
2016 оны 9-р сарын 21

Is our most recent project of the new column, we hope you like to drink instant coffee, can in a very short time to know some new tide.
lebron james shoes http://www.lebronshoes.us

air max 95
2016 оны 9-р сарын 21

For many years, for those who want to stay slim and healthy, Nike + running application is their everyday and partners.
air max 95 http://www.airmaxshoes.in.net

lebron shoes
2016 оны 9-р сарын 21

HELLO!My extensive internet lookup has now been compensated with beneficial ideas to talk about with my guests.
lebron shoes http://www.lebron-jamesshoes.com

stephen curry shoes
2016 оны 9-р сарын 21

This is really unbelievably generous of people like you to deliver publicly what a number of people could possibly have advertised as an electronic book to make some cash on their own, and in particular now that you could possibly have tried it in the event you desired.
stephen curry shoes http://www.stephen-curry-shoes.com

stan smith shoes
2016 оны 9-р сарын 21

New!This is the most handsome expression.Thanks However I am experiencing concern with ur rss . ou must participate in a contest for the most effective blogs on the web.
stan smith shoes http://www.stansmithshoes.org

Smart Balance Wheel
2016 оны 9-р сарын 23

Consistently receive accented their provide Smart Balance Wheel http://adf.ly/6249830/banner/www.fashionhoverboard.com

true swords
2016 оны 10-р сарын 10

I now see why so many good reviews. It has been repeatedly reviewed by others that use it and test it a bit, I won’t. I will keep it in nice new condition and display due to its very well done quality and looks. Really like this one.
true swords http://www.japanesesamuraikatana.com/Clay-Tempered-Japanese-Sword-c13267/

Samurai Swords
2016 оны 10-р сарын 10

Traditional katana collectors may be put off by the lack of a hamon. But don’t be fooled. A hamon is not necessary with the purity and heat treatment of the modern steel. It will resist chipping better than a traditional katana as well as take more abuse from flexing pressure. Hamons have disadvantages as well and should not be there if the the reasons for having them are non-existent.
Samurai Swords http://www.japanesesamuraikatana.com/1060-Steel-Samurai-Sword-c13269/

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *