Музейн барилга МАН-д үлдэх үү?

8-р сарын 27, 2015 10:16 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 44
1-1-8-27-Lenin-musei

Б.ДАМДИН

Уг нь Лениний музейн барилгыг төрд эргүүлэн авах шийдвэрийг шүүх аль эрт гаргасан. Хоёр, гурван ч жил болж байна. Гэтэл энэ шийдвэрийн дагуу эргүүлэн авах гэтэл гацаа үүссэн.

Алтжинкомпанийн захирал Г.АлтанМАН надаас нэг сая ам.доллар зээлсэн. Өрөө өгөөгүй байгаа. Наад байшинг чинь надад барьцаалсангээд гэнэт гараад ирж байв.

Нийслэлийн МАНын эзэмшиж байсан Лениний музейн барилгыг төрд буцааж авахаар боллоо”, “Ц.Оюунгэрэлийн Соёлын яам нэхэмжлэг­чээр оролцож байнагэж хэвлэлээр нэг дуулиан шуугиан болоод лав жил гаруй болж байж дээрх шийдвэр гарч байлаа. Ийм ихчимээний үед чив чимээгүй байсан Г.Алтан дээрх шийдвэрийн дараа МАНынхохирогчболоод гарч ирсэн нь санамсаргүй явдал биш  ажээ. Өөрөөр хэлбэл, Лениний музейн барилгыг тийм ч амархан тавиад туучихгүй гэсэн МАНын арга хэмээн эх сурвалж хэлж байгаа юм. Учир нь Г.Алтан бол хэзээнээсээ МАНын л хүн. Дээрээс нь МАНын нөлөө бүхий улстөрчтэй холбоотой гэх барим тавим баримтууд өмнө нь хэвлэлүүдээр олон удаа гарч байсан.

Хамгийн сүүлд, хэдэн сарын өмнө Г.Алтан Лениний музейн барилгыг барьцаанаас суллаж, оронд нь Тусгаар тогтнолын ордныг өг гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаад байлаа. Энэ хүсэл­тийг шүүх саяхан хэлэлцээд хүлээж аваагүй бай­на. Ингэснээр Лениний музейн барил­га Г.Алтангийн барьцаанд үлдлээ гэсэн үг. Нөгөө талаар, төр энэ байшинг хэзээ авах нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Энэ шүүх хуралд МАН-аас хүн оролцоогүй байна. Ер нь тус намын хувьд хэд хэдэн удаагийн шүүх хурлыг хүсэлт тавин хойшлуулсан байдаг. Зарим хуралд нь огт оролцдоггүй байна. Энэ нь ийм маягаар аргацаасаар барилгыг авч үлдэх нь гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *