“Must robocon-2018”-ын аварга тодорлоо

3-р сарын 27, 2018 11:00 am Нийтлэгч: Ангилал Технологи , Энтертайнмэнт Уншсан: 64
3-27-a3
Д.БАТБААТАР

ШУТИС-ийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих, багаар ажиллах, инженерийн CDIO ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Must Robocon-2018” тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, коллежийн долоон баг өрсөлдсөнөөс Механик тээврийн сургуулийн “Pro Mech-I” баг тэргүүн байр эзэлсэн юм. Харин Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “High tech”, Механик тээврийн сургуулийн “Pro Mech-II” багууд удаах байрыг эзэллээ. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь хий хуримтлуулж бөмбөгийг ямар зайд шидэхийг тохируулдаг онцлогтой бүтээл аж.

Эхний гурван байр эзэлсэн багийг мөнгөн шагналаар шагнасан юм. Мөн ирэх сард болох улсын аваргад өрсөлдөж шалгарвал наймдугаар сард Вьетнамд зохиогдох олон улсын робокон тэмцээнд оролцох эрх авах юм.

Тэргүүн байр эзэлсэн “Pro Mech-I” багийнхан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *