Мөнгө өө гэж…

10-р сарын 25, 2013 10:41 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 656
За яасан баян хүү вэ? Аархуу аархуу гэхдээ монгол түмэн минь жаахан хүүдээ ийм ихийг тэврүүлэх үү.

Ч.ӨЛЗИЙНЯМ

 

За яасан баян хүү вэ? Аархуу аархуу гэхдээ монгол түмэн минь жаахан хүүдээ ийм ихийг тэврүүлэх үү. 

“Монгол хөгжихгүй, амьдрал хэцүү, төр анхаарахгүй байна, түшээд юу ч хийхгүй байна” гэж ирээд л хийрхэж суугаа хэрнээ төмөр хөлгүүд нь хотдоо багталцахгүй, туурайт хүлэг нь бэлчээртээ багталцахгүй, толгодын эрдэнэс нь нутагтаа багталцахгүй, мөн ч амны хишигтэй ард түмэн шүү. 

Амны билгээс ашдын билиг хэмээн буруу гажуу үгээс жийрхэж ирсэн ард түмэн минь байтал өөрсдийн хувь заяагаа мөнгөөр хэмжиж, төр, улсынхаа хөгжлийг Японоор хэмжиж, билэггүй үгийг хаа дуртай газраа хэлж, ёозгүй араншингаар бие биеэ өөчилж суухгүй байхын нэгэн шалтгааныг өчье.

Булшны алга дарамхан газар бордож, эсвэл нэг домбо үнс болоод л хийсэх өчүүхэн төгсгөлтэй хүмүүний заяа дэлхийн хаа нэгтээ өөр өөрийн тавилангаар урсаж байна. Энэ хүүгийн тэвэр дүүрэн мөнгөөр монгол багачуул нэг кило хатсан алим ч авч хүрэхгүй.

 Сүрэл дээвэртэй шургааган хашаанд монгол хүн малаа ч бараг хашихаа байсан байх. Харин ийм оромжинд амьдарч эдийн засгийн хүндрэлээс гадна ХДХВ, ДОХ өвчнөөр хүн амын 20 гаруй хувь нь өвчилж, цэл залуугаараа буюу эрчүүд нь 37 насалж, эмэгтэйчүүл нь ердөө 34 хүрээд л хорвоогийн мөнх бусын үздэг улс байна, цаана чинь.

Угийн ядуу энэ орон инфляцийн уналтын харгайгаар 2007 оноос хойш 100 тэрбум зимбабве доллараар хэдхэн өндөг худалдаж авах боломжтой гэнэ. Зимбабве долларын ханшийн огцом уналтыг төсөөлбөл даваа гаригт нэг зим.доллараар авдаг байсан нэг ширхэг алимыг ням гаригт 64 зим. доллараар авна гэсэн үг. Энэ байдлаараа бол сарын дараа нэг алимыг нэг тэрбум зим. доллараар авах нь ээ. Хүүгийн тэвэр дүүрэн мөнгө дөнгөн данган хоёр ам.доллартай тэнцэх аж.  Дэлхийн топ 10 ядуу улсын нэгдүгээрт жагссан, дэлхийн хамгийн ядуу ардын хувь тавилан нэг иймэрхүү.

Таксидлаа гэхдээ “Аксент” тоож барихгүй, алхлаа гэхдээ хужаа дугуй тоохгүй, өлслөө гэвч боорцог барагтай идэхгүй монгол багачуул, өрх толгойллоо толгойллоо гээд гэрээ үүрч нүүлгэхгүй монгол бүсгүй минь сонс. Галдаа ч шатаахад сэжиг хүрэм халтар модоор хийсэн унадаг дугуйгаар гоёж тоос татуулах залуусыг хар даа.  Хотын гудамжинд эксель хараад жийрхэх ганган залуус маань модон дугуй унаад давхилаа юу?

Конго улс бол дэлхий дээрх хамгийн сүүлийн хүн иддэг овогтон юм.  Тэд урьд өмнө бие биеэ, өөр овгийн хүнээ ан амьтан агнаж буй мэт иддэг байжээ. Нэг нэгнээ идэх нь нийт хүн амын 67 хувийг нь хамраад байгаа өлсгөлөнгөөс амьд үлдэх арга зам нь байв. Энэ газар төрсөн хүүхнүүдийн хувь заяа ч бүр авах юм  байхгүй. Хүчингийн хэргээр дэлхийд нэгдүгээрт ордог бөгөөд нутгийн оршин суугчид нь онгон охинтой унтвал ДОХ эдгэнэ гэж итгэдэг ажээ.

Цэцэг цэврүү шиг өсч яваа бяцхан охиныг тань ДОХ-той Африк ирээд хүчиндчихвэл хичнээн эмгэнэлтэй, хичнээн аймаар хэрэг байх бол ээжүүд минь. Хүүхдүүдийнхээ өмсөх хичээлийн дүрэмт хувцасны загвар дээр л намаржин цэц булаалдаж ирсэн эцэг эхчүүд минь бөмбөрцгийн нөгөөтэйд модон дугайгаар гоёж, өлсөхдөө хүн гөрөөлж, дээрэм хийж, гэсэн ч туйлдаж ядарсан нь хэвээрээ өдөр хоногийг өнгөрөөсөөр цэл залуугаараа үхсээр байна.

Халуун нар, цөл, хатсан уруул, аль л муухай өвчин, өлсгөлөн, бас дахиад л өлсгөлөн. Юун дурлал, юун хайр. Юун атаархал, юун өш хонзон.

Бурхан минь яачихсан хувь заяа гэхээрээ ийм байдаг байна аа.  Өлсөнө, өвдөнө, үхнэ. Зөвхөн ийм л “урвуу прогресстой” тавилан хүлээж байдаг хүмүүс ертөнцийн нэгээхэн өнцөгт шавьжнаас дор амьдарч байна.

Хэн нэгэн үүрэн дээр нь шанага буцлам халуун ус цацчихгүй л бол шоргоолж нь хүртэл хавьгүй амар тайван монгол заяа минь дээ.

Үлээсэн бөмбөлөг шиг нимгэн ходоодтой, угаавч уг нь хар царай шигээ хар заяатай нутгийн эзэд болоод төрчихсөн бол явалддаг залуутайгаа хардаж нэгнээ хөнөөх байсан уу? Хэтэвчнийхээ зузаанаар зиндаархаж, амрагийн паянгаар гаргарахыг мэдэх үү? Замын бөглөрөлд ундууцаж хараал хэлэхийн оронд ийм баян ардаараа бахархвал ямар вэ?. Зүгээр суугаад байхад мөнгөөр тасардаггүй халамжийн бодлогыг буруушаахын оронд халуун наранд хичнээн ажиллаад нэг удаа ч өлөө дарж чадахгүй улс байдгийг ухаарвал яадаг юм бэ.

Хөлжсөөр байгаа хэрнээ ядуугаа дуудаж билэггүй үгийг олон бүү хэл дээ. Төр нь тэгтлээ анхаараагүй байж мэдэх ч бурхан харин бялхтал анхаарсан дэндүү аархуу Монгол минь юм даа…

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *