МУИС-ийнхан мөнгө угаагаагүйг АТГ тогтоожээ

10-р сарын 3, 2012 12:28 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 278

  

МУИС-ийн удирдлагууд  хандивын анги нээсэн, “Хөгжлийн сан” төрийн бус байгууллагаар дамжуулан мөнгө угаадаг зэргээр хэвлэлээр баалуулах болсон. Тус сургуулийн захирал С.Төмөр-Очир, Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн нар хэвлэлийн бага хурал зарлаж бодит мэдээллийг сэтгүүлчдэд хүргэлээ. Тэдний хэлснээр дээрх бүх асуудал ор үнэдслэлгүй, гүтгэлэг гэж өгүүллээ. Хуулийнхан байгууллагынхан эл хэргийн мөрөөр орж шалгаад буруугүйг нь тогтоожээ.

МУИС-ийн ректор С.Төмөр-Очир “Сүүлийн нэг жилд манай сургуулийг мөнгө угаадаг гэх асуудлаар нэлээд нийтлэл, мэдээлэл хэвлэлээр гарсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийнхэн дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж үндэслэлгүй болохыг нь тогтоож, хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “Өдрийн сонин”-ы өнгөрсөн сарын 29-ний дугаарт “Сүмд нохой гүйж явна” /Г.Дашрэнцэн/ гарчигтай нийтлэл дахин гарлаа. 70 жилийн түүхтэй ууган сургуулийн нэр төрд халдсан энэ хэргийн талаар хуулийн байгууллагад хандана” гэдгээ мэгэдлээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *