МУИС-ийн бөөрнөөс ховхорсон улаанбаатар их сургуулийн цаана…

9-р сарын 14, 2015 9:17 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 83
202a78ee26800cb0original

О.ЧУЛУУТ

Засгийн газрын энэ сарын 7-ны өдрийнхуралдаанаар МУИСийн харьяа Улаанбаатар их сургуулийг энэ жилээс эхлэн бие даалгах шийдвэрийг Засгийн газрын тэргүүн гэнэт гаргаадхав. Гайхмаар нь тэрээр байгуулагдаад олон жил болж байгаа зарим сургуулийн асуудлыг тоогоогүй хэрнээ Улаанбаатар их сургуулийнзовлон”-г тун сайн ойлгосонд байгаа юм. Эднийх МУИСийн салбар болсноор цөөн, чанартай судлаач бэлтгэдэг, суурь судалгааны чиглэлээр сургалт эрхэлдэг онцлог нь алдагдах байсныг  Ерөнхий сайд шууд л мэдсэн юм байх. Бас гадаад харилцаа нь саарч, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн гол бодлого нь МУИСийнхтай зөрчилдөн сөргөлдсөнийг тэнд ажилладаг эрдэмтэн багш шиг мэдэрч, Засгийн газраараа асуудлыг авч хэлэлцсэн нь үнэхээр гайхмаар байгаа юм. Гэхдээ тэрээр энэ сургуулийн талаар ямар ч судалгаа хийгээгүй бололтой. Үүнийг нотлох баримт нь Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлээр тарсан мэдээнд байдаг. Мэдээнд “…Иймээс БСШУЯ энэ асуудлыг СУДЛААД, тус сургуулийг эргэн бие даан ажиллуулах нь зүйтэйгэж бичсэнээс төвөггүйхэн ойлгогдох байх.   

Үйл явдал ин­гэж эхэлжээ. Дээд боловсролын салбарын бүтэц, зохион байгуулал­тыг өөрчлөхөөр Засгийн газраас 2010 онд 15 ду­гаар тогтоол баталж бие даан үйл ажиллагаа явуулж байсан нэлээн олон сургуулийг, тэр дундаа Улаанбаатар их сур­гуулийг МУИСд нэгтгэхээр шийдвэрлэсэн билээ. Үүнээс таван жилийн дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэр олон сургуулиас гэнэт Улаанбаатар их сургуу­лийг онцгойлон анхаарч МУИСаас туурга тусгаар болгочихлоо. Үүний цаана ямар зангилаа байгааг оюун ухаант хүн бүр гадарлах нь лавтай. Засаг унаж, босох сиймхийгээр сайд, дарга, эрх мэдэлтнүүдийн хийдэг үйлдлээс тэрээр гажсангүйСайд нарыг хэрхэн сэлгэх бол хэмээн олон түмэн чих тавьж, анхаарлаа хандуулж байх хойгуур дээрх шийдвэрийг үзэглэжээ

Дээрх шийдвэрийг Засгийн газрын тэргүүний хэлснээр ойлговол МУИСийн бодлого 20 орчим настай шинэхэн сургуулийн бодлоготой яагаад ч авцалдахгүй бололтой. Тэгвэл 90 жилийн түүхтэй улсын анхдагчдын  нэг Худалдааны сургуулийн бодлого МУИСийнхтай хэр авцалдах бол гэсэн асуулт гарч ирнэ.

20 болон 90 жилийн ялгаа их бий. Манай улсын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарын мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг бараг л 100 шахам жил чанартай бэлтгэж, салбараа дангаараа үүрч ирсэн өнөөдрийн Худалдааны сургуулийн эрдэмтэн, багш нарын хийсэн эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн ажил ингээд хөсөрт хаягдах уу. Төгсөгчдийг нь ч гэсэн ингээд доромжилчихлоо гэж ойлгож болох нь. Хямралын энэ үед Монгол Улсын зах зээлд худалдаа, үйлдвэрлэлийн салбарынхан ихээхэн чухал байр суурь эзэлж байгаа ньБаялаг бүтээгчдийг дэмжихтөсөл хөтөлбөрөөс хангалттай харагдаж байгаа. Зах зээлд хамгийн хурдан хөрвөн ажиллаж, улс орныхоо эдийн засгийн хэрэгцээг ханган голлох байр суурийг эзэлдэг нь худалдаа, үйлдвэрлэлийн салбар. Ийм боловсон хүчнүүдийг бэлтгэн нийлүүлдэг сургуулийн тусгаар асуудлыг Ерөнхий сайд арай ч үл ойшоохгүй биз ээ. Уг нь Монголын томоохон эрдэмтэн багш, профессоруудын эрдмийн үр, үе үеийн мэргэжилтнүүдэд явуулсан сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлага, арга барил, мэргэжлийн боловсон хүчнүүдийн ажлын туршлага, гавъяа зүтгэлийг төр, засаг мартах ёсгүй сэн.

Монголын боловсон хүчнүүдийн хэдэн хувь нь МУИСийн Худалдааны сургууль /хуучнаар Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль/-аар овоглодог, хэд нь Улаанбаатар их сургуулийг  дүүргэж улс орноо хөгжүүлэх ачаанаас үүрэлцэж байгаагтоолоодүзэх хэрэгтэй. Гэтэл 90 жилийн хугацаанд 40 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэсэн МУИСийн Худалдааны сургуулиас мундаг, төр засаг нь анхаарахуйц нь Улаанбаатар их сургууль болоод байна. Тиймдээ Засгийн газраас тус сургуулийг одоогийн орон тоонд нь багтаан өөрчлөн зохион байгуулахыг  БСШУы сайд Л.Гантөмөрт даалгасан хэрэг. Гэтэл Л.Гантөмөр сайд өмнө ньУлаанбаатар их сургууль МУИСаас туурга тусгаарлан хэзээ ч бие даан гарах боломжгүйгэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсныг эрдэмтэн, багш нар хэлж байна. Бас ийм боломж бий эсэхийг судалж үзээгүй яаран дээрх шийдвэрийг гаргасан Ерөнхий сайдыг хардахад хүргэж буй.

Ер нь Улаанбаатар  их сургуулийг МУИСаас салгаж тусад нь гаргасан нь хэнд ямар ашиг тай вэ. “МУИСийн балансаас Улаанбаатар их сургуулийн барилга, эд хөрөнгө, холбогдох техник, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржид үүрэг болголоогэснээс үзвэл хэний, ямар ашиг сонирхол тэнд үйлчлээд байгаа нь тодорхой болов уу

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Levitra 20 Mg Orosolubile cialis prices Substitute For Zithromax Does Amoxicillin Cause Dizziness

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *