Москвад ЗХУ-ын музей нээгдлээ

4-р сарын 24, 2013 9:16 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 363
Москвагийн Бүх Оросын Ардын аж ахуйн ордны хоёрдугаар пави­льонд ЗХУ-ын музей нээгд­жээ.

Москвагийн Бүх Оросын Ардын аж ахуйн ордны хоёрдугаар пави­льонд ЗХУ-ын музей нээгд­жээ. Зөвлөлтийн үед оросуудыг хүрээлж байсан эд зүйлсийг дурсаж, олон сая октябрьчууд, пионе­рууд, комсомолчууд, Ком­му­нист намын гишүүдийг хүмүүжүүлсэн агуу орны үзэл суртлыг ярихыг хүс­сэн бүхэн энэ музейд зочилж болно. Зөвлөлтийн үеийн автомашин, авто­мат тоглоом, спортын цом, компьютер, телефон утас, фото аппарат, радио хү­лээн авагч, спиртийн төр­лийн ундаа, хоол хүнс, хүнсний талон, киноны зарлал, хувцас, гутал, тог­лоом, ил захидал, одон ме­даль, тэмдэг, марк, бэлэг дурсгал зэргийг энэ му­зейд үзэж болно. Өөрөөр хэл­бэл, гэгээн Зөвлөлт орныг санагдуулам музей үүд хаалгаа нээжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *