Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Б.Бат-эрдэнийг сонгов

3-р сарын 27, 2018 10:49 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 69
630cf9f9e43c70e09ed5a19a9122c96dfcc6ff3d

 

Д.НАДМИД

 Монголын Үндэсний бөхийн холбооны VIII их хурал уржигдар 10 цагт эхэлж шөнийн 02 цагт өндөрлөв. Холбооны их хурал буюуИх эень дөрвөн жилд нэг удаа болох дүрэмтэй элдэв хэл ам, маргааны улмаас хойшлогдсоор даруй 16 жилийнхээ нүүрийг үзсэн энэ үед уг хурал болсон юм. Хурлын өмнө ч бас юм юм л болов. Баянзүрх дүүргийн шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газраас тус холбоог хууль бусаар ажиллаж байгаа гэсэн үүд­нээсИх эе”-ийг хурал­дуулах эрхгүй гэсэн шүүхийн шийд­вэрийг холбооны удирдлагад өгөх гэж ирэхдээ зүгээр ч ир­сэнгүй Бөхийн өргөөний хаалгыг эвдэж орсон учир хоёр талын тулгаралт гэхээр хэрүүл болж бараг л зодоон цохиондоо хүрэх шахсан юм. Гэсэн ч Р.Нямдорж тэргүүнтэй холбоо зарласан ёсоороо өнгөрсөн бямба гаригт хурлаа хийж амжлаа. Уг хуралд 200 төлөөлөгч оролцох байснаас 153 нь ирсэн тул намдуухан хуралдав. Тиймээ намдуухан байхаас ч яахав холбоог дэмжигч тал нь дангаараа цугласан юм чинь дээ. Сөрөг хүчин болж олон жил маргалдаж байгаа нөгөө талынхнаас нэг ч хүн хуралд оролцоогүй, урилга заллага өгсөн ч Дар­хан аварга Х.Баян­мөнх, А.Сүхбат, Д.Сумьяа­базар нараас эхлээд зарим хүмүүс ирсэнгүйг хурал дээр тайлбартайгаар зарлаж байлаа. УИХын гишүүн, дархан аварга Б.БатЭрдэнийн даргалсанИх эе”-ийн төлөөлөгчдийн 35 нь бөхийн зүтгэлтэн, судлаачид эрдэм шин­жилгээний ажилтнууд бусад дан бөхчүүдийн төлөөлөл байсан юм. Хэлэлцсэн асуудлын хувьд холбооны дотоод дүрэм, журмыг шинэчлэн баталж цаашлаад хол­бооны тэргүүн, цэцийн зөвлөлийг сонгож бат­лах ёстой байв.

Тэр дагуу хурал болдгоороо болж дүрмээ хэлэлцэн батлав. Дараа нь оройн 23 цагийн үеэс сонгуулиа хийлээ. Энд нэлээд цаг авсан нь цэцийн зөвлөлд нэр дэвшүүлж тэндээс шүүж тунгааж 44 хүнийг сонгох ажил байсан гэж болно. Нэг сонирхолтой нь холбооны хуучин удирдах хүмүүс болох тэр­гүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нараас эх­лээд хэд хэдэн хүн цэцийн зөвлөлөөс нэрээ татаж зөвхөн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын нэр жаг­саалтад үлдэв. Үүний цаана холбооны шинэ удирдлага ямар байхыг нэлээд урьдаас төлөвлөсөн нь харагдав. Тийм нэг сценар боловс­рогдож байгаа нь эрт сон­согд­сон болохоор эргэлзээ төр­сөнгүй. Олны дунд Р.Ням­дорж тэргүүний албан тушаалаа Б.БатЭрдэнэ аваргад өгнө гэсэн яриа бас гарсан нь үнэн байлаа. Тэргүүний сонгуульд Б.БатЭрдэнэ, Б.Өсөхбаяр, Г.Эрхэмбаяр, Ц.Магал­жав нарын нэр дэвшсэн ч санал хураахын өмнө Б.БатЭрдэнээс бусад нь нэрээ татснаар их аварга өрсөлдөгчгүйгээр  буюу төлөөлөгчдийн 98 ху­вийн саналаар МҮБХны тэргүүнээр сонгогдов. Энэ үйл явц ч нөгөө л урьдчилсан боловсруулсан төслийн дагуу болсон гэж хэлэхээр. Ямар­тай ч холбоог төрийн түшээ аварга хүн хэрхэн авч явахыг л харах үлдлээ. Б.БатЭрдэнэ тэргүүн цаашид эрхийнхээ дагуу холбооны гүйцэтгэх захирлыг санал болгож цэц­дийн зөвлөлөөр бат­луулж ажиллана. Мөн цэцийн зөвлөлийн хур­лаар МҮБХны тэргүүлэх 13 хүнийг сонгоно. Дараа нь бөхийн барилдааны дүрэм журмын өөрч­лөл­тийг хэлэлцэж нэг мөр болгох юм. Их хурлын төлөөлөгчдийн дийлэнхИх эеамжилттай бол­лоо гэлцэж байлаа. Бас шинэ цэцийн зөвлөл өчиг­дөр хэвлэлийн бага хурал хийжИх эе”-ээс гаргасан шийдвэрийг танилцуулсан. Уг хуралд цэцийн зөвлөлийн тө­лөө­лөл улсын арс­лан Д.Ганхуяг, Д.Аз­жаргал улсын гарьд И.Дорж­самбуу, улсын заан Д.Сайн­баяр, улсын хар­цага Ц.Магалжав нарын бөхчүүд оролцов. Тэд сэт­гүүлчдийн тавьсан асуултад хариулахдаа

Бид их хурлаа ам­жилт­тай хийлээ. Ингэснээр өмнөх хэрүүл тэмцэл эцэс болох ёстой. Яагаад гэхээр мар­галдагч нөгөө талын бөхчүүд одоо бидэнтэй холбоогоо түшиж тулж явахад хамтран ажиллах байх итгэж байгаа гэсэн юм. Ингэснээр бөхийн холбоог тойрсон хэрүүл цэглэгдэх юм гэж хэлэхэд хэцүү л дээ. Нөгөө сө­рөг талын­хан нь энэ найм­дугаарИх эе”-ийг хү­чинтэй эсэхийг тогтоолгохоор дахин шүүхэд хандахаар бэлдээд сууж байгаа байх шүү дээ. Бодит үнэн тийм юм чинь.

Турхирч байгаа ч юм биш Энэ бүхнийг эргэцүүлж бодох зуур аль нь чөлөөтэй, аль нь чөдөртэй нь хамаагүй бөхийн өргөө гэсэн асуудлыг таг орхиж үндэсний бөхийн хоёр  холбоотой болоод үйл ажлаараа өрсөлдөж байвал зүгээр юм биш үү гэсэн бодол төрдөг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

Зочин
2018 оны 3-р сарын 27

Uvs pizda nar dandaa mongoloo hagalan butargah zuil hiij bhiimaa.adilhan mongol bj muuhai nutagarhuu lalaruud.

Зочин
2018 оны 3-р сарын 27

Avraga bolson ni sain bn.bayanmunh lalar hor nairuulj nutagiin bohchuudee uud ni tatahaas uur yu ch hiihgui hajuugaar ni sukhbat pizda yuv ch de olon avgai huuhdee mallaad yvj bval barav huuhenseg bandi.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *