Монголын тэргүүн баян Д.Эрдэнэбилэгт малчид 100 хонь бэлэглэхээр болжээ

7-р сарын 4, 2018 1:28 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 70
7-4-7

О.УРАНБИЛЭГ

“Загийн гол” хөдөлгөөн, “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, “Ардын заргын товчоо” ТББ-аас “Централ Эшиа Майнинг” компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийлээ.

Баянхонгор аймгийн  Заг сумын   Эх булаг хэмээх газарт “Централ Эшиа Майнинг” ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны  газрын шийдвэрээр  411га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Ард иргэд бүтэн хоёр жилийн хугацаанд тэмцэж байгаа аж.  Нутгийн иргэд ТББ-ийн төлөөлөгч нар уг ажлыг явуулж буй компаний удирдлагаас үйл ажиллагаагаа зогсоохийг албан ёсоор гуйж  100 хонь цуглуулан Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Сүхбаатарын талбайд тууж ирэхээ мэдэгдсэн юм.

“Ашигт малтмалын газар, ерөнхийлөгч, ерөнхий сайд, бүх шатны холбогдох байгууллагуудад хандсан. Харамсалтай нь хууль бус үйлдэлээ хууль ёсны харагдуулах бичиг баримт бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Загийн голоос 20км-ийн зайд байрлах Байдрагийн голыг уг компани ухаж экологийн тэнцвэргүй байдал үүсгэсэн.  Ийм ч учраас нутгийн иргэд бид “Централ Эшиа Майнинг” компанийг цаашид үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцэж буй юм” хэмээн Ардын заргын товчоо ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С. Зоригтбаатар хэлэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *