“Монголын нууц товчоо”-г эсгийн дээр урлажээ

9-р сарын 14, 2017 1:46 pm Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг , Урлаг, спорт Уншсан: 11
9-14-5

Ч.ГАНТУЛГА

“Хан Хэнтийн гар урчууд” компаниас “Монголын нууц товчоо”-г 108 метр эсгийн дээр урласнаа өчигдөр нийтэд үзүүллээ.  Монголчуудын нэгэн өв болох гар урлал тэр дундаа эсгий урлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой тус урлаачид 2013 оноос эхлэн монгол гэр, сийлбэртэй тавилга, эсгий ширмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ бүтээлд хоёр жилийн хөдөлмөр шингэсэн бөгөөд  21 аймаг, есөн дүүргийн 5000 гаруй үйлчин, гар урчууд оролцож, учиг шингээжээ. “Хан Хэнтийн гар урчууд”-ын үйлчид одоогоор 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг заажээ. Эсгий урлалыг зөвхөн манай бүсгүйчүүдээс гадна  Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз тэргүүтэй 28 ястан, монгол туургатнууд нэгдэн урласан гэнэ. Бүтээлийг хийхэд 108 метр цагаан эсгий, 20 мянган метр тэмээний ноосоор хийсэн утас, 10 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 летр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.

9-14-5й4 9-14-5й3 9-14-5й2 9-14-5й1

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *