Монголын мэргэн буучид шилдэг 8-д үлдлээ

8-р сарын 2, 2018 2:58 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 362
DGeJo3pVoAAT9sF-550x300

Т.САЙХАН

Цэргийн дөрөвдүгээр их наадам долдугаар сарын 28-ны өдөр Москва хотын “Алабино” дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний сургалтын төвд нээлтээ хийсэн. Цэргийн наадмын нэг төрөл болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээний нэгдүгээр үе шат долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр явагдаж өндөрлөлөө. Тус шатанд багууд хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт долоон дасгалаар боловсруулж оноогоо гаргасан. Нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт найман шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд буюу хосын төрөлд оролцуулахаар болов. Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311 анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсын баг тамирчдын хамт шилдэг найман багт шалгарч, хагас шигшээд оролцох эрхээ аваад байна. Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа энэ сарын 3-ны өдөр явагдаж, энэ сарын 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *