Монголын газрын тосны “газрын зураг”

4-р сарын 18, 2017 9:32 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 12
4-18-2Й1

Ч.ҮЛОЛДОХ 

Манайханд  нэг гоё зүүд бий. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохсон гэдэг. “Алтан загас”-ны эмгэн шиг нефть үйлдвэрчлэгчдээс  хараат байдгаа болихсон гэж ярьдаг. Үе үеийн Засгийн газар ийнхүүзүүдэлж”, үлгэр яриад бүтээгүй, 20 жил өнгөрсөн. Сэрчихгүй бол энэ Засгийн газрын үед шийдлээ олж магадгүй гэх сураг  саяхнаас чих дэлсэх болов.

Оршил нь их энгийн. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Үүнд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, түүндээ  нэг  тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Ийм учраасгэж байгаад өнгөрсөн сарын сүүлчээр  Засгийн газрын хуралдаанд оруулж  төсөл хэрэгжүүлэхээр болсон. Харин тэрхүү тайландаа манай улс газрын тосны баялагтай. Түүнийгээ 100 хувь экспортолдог. Тухайлбал, Петро Чайна Дачин Тамсаг компани Тамсагийн талаас хэчнээн тонн газрын тос олборлож, гаргаж байгаа талаар тооцоо судалгаа байдаггүй зэрэг мэдээллүүдийг дурдсангүй.

Ер нь бол Засгийн газар, БНЭУын ЭкспортИмпорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээндГазрын тос боловсруулах үйлдвэрбарих төслийг хэрэгжүүлнэ гэсэн шийдвэрт хүрээд удаагүй байгаа. Тэгвэл гар бариад бугуй барих гэгчээр манайхан  “Газрын тос боловсруулах үйлдвэр барихтөслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулахаар хэдийнэ тогтсон. Гэхдээ тэр нь хөшигний ард байгааКомпанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтсон нь ч одоогоор тодорхой мэдээлэл алга. Газрын тосны үйлдвэр байгуулах нь зөв гэсэн нийгмийн сэтгэлзүй рүү хандсан   сурталчилгаа л жин дарж байх шиг. Мэдээж зөв. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр биш, тооцоо судалгаа, эдийн засгийн үндэслэлтэй байх ёстой. Дээр нь өмнөх шиг улс төр орж, газрын тосны үйлдвэр байгуулах зөвшөөрөл өгчихөөдцарцаадагбайж таарахгүй л болов уу.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилго  шатахууны импортын хараат байдлаас гарахад л оршино. Тэгвэл яагаад энэ хүртэл үйлдвэр байгуулсангүй вэ. Яагаад өнгөрсөн 20 жилд шатахууны үнэ хэд дахин өсч, импортын хамаарал улам нэмэгдэв. Энэ хооронд, ийм зовлонд МАН ч, АН ч ав адилхан эрх барьж ирсэн. Аль нь ч эс шийдэв. Тэгвэл зах зээлд монополь тогтоосон цөөн хэдэн импортлогч компани хоёр намын аль алинд бий. Тэд нам санхүүжүүлж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулж ирсний илрэл энэ. Үйлдвэртэй болох нь тэдэнд ашиггүй. Импорт тийм ашигтай юу гэвэл онцгой албан татвараас эхлээд бас асуудалтай. Гэтэл томоохон импортлогчдод бас л ашигтай. Тэр нь юу вэ гэвэл, энэ салбарынтом тул”-нууд татвараас зайлсхийж, керосин, газ гэж бичүүлээд татвараас хөнгөхөөн бултчихдаг. Төлдөг хэд нь цөөхөнжараахайл байдаг. Ийм л замаар өнгөрсөн 20 гаруй жилийг үдэв. Гэхдээ манайхан зүүдлээд зүгээр суугаагүй. Нэр бүхий 17 компани газрын тос боловсруулах дан болон хамтарсан 10 гаруй үйлдвэрийн төслийг боловсруулж, 3-4 компани тусгай зөвшөөрөл  авч байв. Харин  бодит ажил болоогүй. Тухайн үедээ МАН, АНын  сонгуулийн PR  болж шав тавьж, тууз хайчилснаас  хэтрээгүйБагануур, Налайх, Сайншанд, Дарханд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газар хэрэгжүүлээгүй. Тухайлбал, Дорнод аймагтХэткомпани жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулжбүс нутгийнхаа шатахууны хэрэгцээг хангая гэдэг саналыг Засгийн газарт тавьж байв.   “Сүмбэр Ойлкомпани Германаас хамгийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмж оруулж ирж, бага оврын, 100 мянган тонны хүчин чадалтай боловсруулах  үйлдвэр барих санал тавиад дэмжигдээгүйЗүүнбаяндМОГкомпани 300 мянган тонны хүчин чадалтай газрын тосны үйлдвэр барих төсөл боловсруулсан ч тусгай зөвшөөрөл олгоогүй. ЧойрСайншандад бага оврын хүчин чадалтай  хоёр ч үйлдвэр барих тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоод  бүтэлтэй юм болоогүй. Бүгд Н.Алтанхуягийн улс төрийнзаазуур”-т хэрчигдсэн гэлцдэг.

Үйлдвэр ч яахав, барьж болох. Нөөцөө хэр тодорхойлж, техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан юм бол гэж эргэлзэх хүмүүс бас байдаг. Газрын тосны газрын албан мэдээллээр бол манай улс 2017 онд 1.5 сая тонн газрын тос олборлох төлөв бий гэж дурджээ. Үүнээс  80-100 мянган тонныг  нь Зүүнбаянгаас, 1.3 сая тонныг  Тамсагийн ордоос  гаргаж авах төлөвлөгөөтэй юм байна.

Хоёр орд нийлээд ч Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг хангаж чадахгүй гэж зарим судлаач, эдийн засагч хэлдэг. Өнөөгийн түвшинд газрын тосны үйлдвэр байгууллаа гэхэд Оросоос түүхий эд авах тухай зарим нь ярьдаг. Гэтэл Зүүнбаян болон Дорнодын Мэнэнгийн тал дахь Тамсагийн ордыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиглаж, газрын тос ямар ч хяналтгүй урд хөрш рүү урссаар байна. Өөртөө байгааг ямар ч үнэ цэнэгүй урсгачихаад бусдаас түүхий эдээ үнэлж авна гэхэд шинэ тутам байгуулах үйлдвэрт хэр өгөөжтэй байх бол. Түүнчлэн үйлдвэрийг хаана байгуулвал ашигтай байх вэ, яаж улс  төрөөс хараат бус байлгах вэ, аль нэг намын санхүүжүүлэгчид тендер олгож зөрчилдөөн үүсгэхгүй байх арга юу байна гээд олон асуулт хөвөрч байна. Сул асгаж, хөсөр хаясан Монголын газрын тос хэзээ өгөөжөө өгч, Монгол Улс нефтийн хараат байдлаас ангижрахыг Мэргэжлийн Засгийн газар хэзээ эцэслэн шийдэж, ажил хэрэг болгох нь олон талын  хүлээлттэй байна.

1 Сэтгэгдэлтэй

zochin
2017 оны 4-р сарын 19

shatddag hii ubc aimagt garcan n unen u /

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *