Монголын ЭСЯ-ны зардлыг Эмират улс хариуцахаа мэдэгджээ

11-р сарын 11, 2018 1:57 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 17
c5487b_f8fb47b7-e223-4bce-b525-a2acaadcb031_x974

 

С.САРУУЛ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2018.11.07/ хуралдаанаар Абу Даби хотод Элчин сайдын яам нээх асуудлыг хэлэлцлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай орнууд. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсөж байгаа бөгөөд одоогоор хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10-аад гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байгаа аж.

АНЭУ 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар үйл ажиллагаа явуулдаг юм байна. Манай улсын 40 гаруй иргэн байнга оршин суудаг, сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэх болжээ. Иймээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, түүнчлэн манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах үүднээс Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэлээ.  Элчин сайдын яам эхний ээлжинд гурван орон тоотой байхаар төлөвлөсөн бөгөөд зарим зардлыг гурван жилийн хугацаанд Эмиратын талаас хариуцахаа мэдэгджээ. Тиймээс яваандаа зардал мөнгийг төсөвт тусгаж шаардлагатай болно гэлээ.

Гишүүдийн 90.9 хувь нь дэмжиж  Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *